Mongolian Veterinary Medicine

2013-01-21

Эмгэг Физиологи

Ангилал: АУ & МЭ
                       1.Өвчин түүний ерөнхий ойлголт түүний үе шатууд

Эртний Грект өвчин гэдэг нь биед байх 4 шингэн зүйл цус,салс,хар цөс, шар цөс эдгээрийн хэвийн харьцаа алдагдсанаас өвчин үүснэ гэсэн.

1.Эрдэмтэн Вирхов

Өвчин гэдэг нь эд эсийн гэмтэл хэзээ эд эс гэмтэжу эхэлэн тэр үед өвчин эхэлнэ.

2.Остроумов

Бие махбодын гадаад орчны зохистой харьцаа алдагдасны дунд үүсэх онцгой байдалыг өвчин гэнэ.

3.И.П.Павлов

Энэ нь 2 талтай процеес                                                                                             

Нгэ талаас б.м ү.а хямралд оруулж байгаа цэвэр эмгэгийн ү.а

Нөгөө талаас б.м өөрийгөө хамгаалах нөхөн сэргээх,зохцуулах механизмыг хамруулсан физилогийн нарийн ү.а гэж тодорхойлсон.

Өвчнийг

Эмгэг явц

Эмгэг урвал

Эмгэг байдал зэрэгтэй хутгаж болохгүй

Эмгэг явц.

Б.м тодорхой нэг хэсэг газарын хүрээнд үүссэн эмгэг процеес түүнтэй зэрэгцэж явуулах хамгаалах  зохцуулах урвалын хосолийг хэлнэ.

Эмгэг урвал

Ямар нэг цочиролын хариу б.м зүгээс үзүүлж байгаа хэвийн бус урвалыг хэлнэ.

Эмгэг байдал

Эмгэг явц ба өвчиний үр дагвар бөгөөд тухайн  эд эрхтэний  бүтэц ба ү.а харцангуй тогтвортой өөрчилөлт бий болохыг хэлдэг.

 

 

                          Халдварт өвчинд дөрвөн үе байдаг

1.    Далд буюу латинт үе

2.    Түрүү үе

3.    Ид өвчний үе

4.    Эдгэрэлтийн үе

1.    Далд үеийн хугцаанд бие мах бодид өөрчлөлт явагдаж өвчлүүлэх шалтгаантай бие мах бодийн өөрчлөлт явагдаж өвчлүүлэгч шалтгаантай бие мах бодийн хамгаалалын хэргэллүүд тэмцэлдэнэ. Халдварт өвчний далд үед микробууд үржиж мөн түүний амьдралын үйл ажилгаанд хорт бүтээгдэхүүнүүд хуримтлагдана. Далд үе хэдэн минуутаас хэдэн сар заримдаа жил хүртэл янз бүрийн хугцаатай байдаг. Энэ нь өвчин үүсгэгчийн өвчлүүлэх чадал буюу хорийн хүч үйлчилж байгаа газар түүний хүч гэмтсэн хэсгийн байршил зэргээс хамаарна. Өвчний далд үе гэдэг нь механик, физик, хими, биологийн цочролууд нөлөөлж өвчин эхлэснээс хойш өвчин эмгэгийн шинж тэмдэг илрэх хугацааг  хэлнэ.

2.Түрүү үе

Энэ үеийн туршид уул амьтанд биеийн халуун нь ихсэх амьсгалын систем зүрхний ажиллагаа хурдасгах мэдрэлийн систем хувирах, хоол тэжээлдээ дургүй болох,ашиг шим ажлын чадвар буурбх зэрэг шинж тэмдэг илэрдэг.Түрүү үе хэдэн цагаас хэдэн өдөр үргэлжилнэ.

3.Ид үе

Энэ үед ямар нэг өвчиний цохолвол шинж тэмдэгүүд нэмэгдэн илэрнэ.янз бүрийн системүүдийн ажиллагаа хямарснаас болж өвчиний шинж тэмдэг тодорхой болно.

4.Эдгэрэлтийн үе

Бие махбодийн хөнөөлт өөрчлөлтүүд сулран улмаар зогсож ирдгэрээ тодорхойлогдоно.

Үүний зэрэгцэгээр сэргээх процесууд хүчтэй болж физиологийн ү.а хэвийн хэмжээнд орно.Өвчиний ерөнхий болоод тусгай шинж тэмдэгүүд арилж үгүй болно.Биеийн халуун хэвийн хэмжээнд буцаж орно.

                                Өвчиний эмгэг жам-Патагенез

Амьтаны өвчиний шалтгаан үүсэх нөхцөлийн тухай  сургаалыг этологи гэж нэрлэх бөгөөд өвчиний хөгжлийн  механиз ба явц төгөсгөлийн тухай сургаалыг  потогенез гэнэ.

                                  2.Үрэвсэл түүний эмгэг жам

Эмгэг цочирлын нөлөөгөөр биеийн ямар нэг газарт явагдах эд эсийн гэмтэлийн хариуд эдийн ба цусны эргэлтийн цогц ү.я илрэх хамгаалан зохцуулах урвалыг үрэвсэл гэнэ.

Үрэвсэл эхлсэн газарт 5 ш.т илэрдэг.МЭӨ 1-р зуунд Римийн эрлэмтэн Цельс шинж тэмдэгийг олж илрүүлсэн.

Улайх-Rulor

Гиперемийн үр дүн бөгөөд жижиг судас капилярууд ихээхэн тэлж жирийн үед энгийн нүдээр харагдаггүй байснаас харагддаг болж ирдэг.

Хавдах-Tumor

Эксудаг шүүрэн бий болж,цагаан эсүүд гадагшлан мөн түүнчлэн эсийн элементүүд үржин олшрон процессийн үр дүн юм.

Үрэвсэлийн голомтод темпратур нэмэгдэх-Caler

Үрэвсэлийн голомтод темпратур нэмэгдэх нь үндсэндээ б.с ихдэсний урийг болно.

Өвдөх dolor

Механих хүчин зүйл хуралдсан эксудат нервийн  төгөсгөлийг дарах  цусны эргэлтийн хямрал  үрэвсэлийн голомтод үүссэн юмуу хуримталсан химий ба хорт бодисуудаас  шалтгаална.

                           Ажиллагаа хямрах

Үрэвсэлийн үед уг эрхтэний ажиллагаа ихэвчлэн мууддаг юм уу зохих үүргээ гүйцэтгэж чадхаа больдог.

Ажиллагаа хямархыг 100 жилийн дараа Грекийн эмч Гален 5 дахь ш.т нэмж оруулсан.

                   Шалтгаан

Маш олон төрлийн байх бөгөөд эд эсийг гэмтэх маш олон х.з орно. Физик,Химий,Биологи,Экологи,Механик,Байгальийн хүчин зүйл орно.

Явцаар нь

                   Хурц ба

                   Архаг гэж хуваадаг.

Хурц үрэвсэл нь эд эсийн гэмтэл болсон үес хэд хоног болон 7 хоног үргэлжилнэ.

Архаг нь хэдэн сараас хэдэн жил 10 жилээр үргэлжилдэг.Анхдаагч ба хоёрдоогч  хэлбэрээр тохиолдоно.

Архаг хордлого дархаллын эмгэгээс улбалж анхдаагч хэлбэр үүснэ.Харийн хурц үрэвсэлийн  үр дагвар болж 2 догч хэлбэрээр тохиолдоно.

Үрэвсэлийн эмгэг жам

Үрэвсэлийн үед харилцан холбоотой 3 эмгэг ү.я явагддаг.

1.Эд эсийн гэмтэл-Алтераци

2.Шүүдэс үүсэх явц-Эксудаци

3.Эд эсийн үржих төлжих явц-Пролифераци

                                         Альтераци

Гэмтээгч хүчин зүилийн үйлчилээр эд эсийн бүтэцийн бүрэн бүтэн байдал ү.а алдагдахыг алтераци гэнэ.Шалтгаан болон хөгжих байдлаас хамаараад анхдаагч ба хоёрдогч алтераци гэж хуваадаг.

Анхдаагч гэмтэл гэмтээгч хүчин зүйлийн шууд үйлчэлийн нөлөөгөөр үүсэх гэмтэлийг хэлнэ.

Хоёрдогч гэмтэл гэмтээгч хүчин зүйл зогсны дараа эсийн гэмтэл задрал үргэлжилэн явагдахыг хэлнэ.

                 Хоёрдогч гэмтэлийг нөхцөлдүүлэгч хүчин зүйл

Анхдаагч гэмтэлийн үед гэмтсэн эсийн лизосом ялгарах хүчиллэг фермент эрүүл  эсийг задаалж гэмтэнээ.

1.Хүчилсэлт болно

Тэнд бодисын солилцоо хэт эрчимжих буюу хажигдснаар солилцоон бодисын завсар,сүүний,амин перобиногардын хүчил ихснээс хүчиллэг орчин бие болно.

2.Онкотик даралт нэмэгдэнэ

Цуснаас гарсан сийвэнгийн уураг гэмтсэн эдээс үүсэх чөлөөт уураг тэнд онкотик дараалт ихсэнэ.

3.Осмос даралт ихсэх

Гэмтэлийн дүнд Калий,Натрий,Калций,Хлор ионууд гадагшилсан ионы хэмжээг ихсэж осмоос даралт нэмэгддэг.

2.Шүүдэс үүсэх явц-Эксудаци

Үрэвсэлийн хүрээнд цусны эргэлт хямархад эксудат шүүрнэ өөр өөр хэлбэл цусны шингэн ба дүрэст элементүүд судасны ханыг нэвчин, үрэвсэн эдрүү орно.Шүүрж гарсан шингэнийг эксудат гэнэ.Энд цусны эргэлтийн хямрал болно.Энэ нь 4 үе шатаар  явагдана

1.Артериолын нарийсал болно.

Гэмтээгч хүчин зүйл нөлөөхөд артериолууд нарийсан агшина.5-7 секунт

2.Артерийн цус ихдэлт

Артер,артериолууд удалгүй тэлэгдэнэ.Энэ нь 3 минут үргэлжилнэ.Энэ нь судаст идэвэхтэй медиоторын нөлөөгөөр шууд тэлэгдэнэ.Артерууд тэлэгдсээр цусны урсгал нэмэгдэн тэнд артерийн цус ихдэл болно.

3.Венийн цус ихдэл болно.

Артерийн цус ихдэлт удалгүй венийн цус ихдэлтээр солигдоно.Медиоторийн нөлөөгөөр венийн судас тэлэгдэж мөн нэвчимтгий чанар тэлэгдэнэ сийвэнгийн хэсгүүд судснаас гадагшлан үрэвслийн хаван үүснэ.Энэ ү.я үрэвсэлийн шүүдэс үүсэх явц гэнэ.

4.Цусны урсгал зогсох

Сийвэн гадагшилсаар цус өтгөрч зуурамтгай болно.Цусны эсүүд хороондоо налдаж бөгнөөрж цусны урсгал зогсход хүргэнэ.

3.Эд эсийн төлжилт-Пролипраци

Эд эсийн гэмтэлийн голмтонд эсийн хуваагдал идвэхшиж төлжих явдал явагдана.Энэ үрэвсэлийн сүүлийн шат давамгай явагдана.

 

                     3.Үрэвсэл ба түүний медиоторууд

Эд эсийн гэмтэлийн дунд биологийн өндөр идэвхтэй бодисууд бий болдог үүнийг үрэвсэлийн зууч бодис буюу медиотор бодис гэнэ.

Гарал үүсэлэр эсийн ба шингэний гэж ангилдаг.

                   Эсийн  медиотор

Үрэвсэлийн үед неитрофил,эзонофил,базафил, ялтас эндотелийн эсүүд цулллагийн эсүүдээс медиоторууд үүснэ.

Эсэд бэлэн байдаг

Шинээр үүсдэг гэж хоёр ангилна.

                            Бэлэн байдаг медиотор

Эсийн мөхлөг  дотор идэвгүй хэлбэртэй байх бөгөөд эс хүчтэй цочрох үед эсээс ялгарч идэвхтэй хэлбэрт шилждэг.Судаст идэвхтэй медиоторууд гистамин,серотонин орно.

Гистамин

Гистамин хурц үрэвсэлийн үндсэн зууч хамгийн идэвхтэй медиотор үрэвсэлийн голомтод хамгийн түүрүүнд ялгарж хүчтэй нөлөө үзүүлнэ.

Артерийн хананд нөлөөлж түүнийг өргөсгөх венуолын эндотелийн эсүүд үйлчилснээр нэвчимхий чанарыг нэмэгдүүлж Артерийн цус ихдэл буюу улайт венийн хэсгээс сийвэнгийн ус гадагшилж хаван болно.

                                          Серотонин

Идэвхжсэн цусны ялтснаас ялгарж мөн судасны ханны нэвчүүлэх чанахын нэмэгдүүлж үрэвсэлийн шүүдэс үүсэхэд нөлөөлнө.

                       Эсээд  шинээр нийлэгждэг медиотор

Эсээд бэлэн байдаггүй цочирхоод шинээр үүснэ.Простогаландийн,Леикотрин

Простогаландийн

Олон төрлийн байдаг бөгөөд төрөл бүр өөр өөр үйлчилгээтэй

Гол үйлчилогээ нь

Судас өргөсгөх судас нарийсгах судасны нэвчимхий чанарыг нэмэгдүүлэх,үрэвсэлийн хаван үүсэх,мэдрэлийн төгөссгөлд  нөлөөлж өвдөх халруулах нөлөөтэй,

                               Леикотриен

Цагаан эсүүдэс үүснэ мөн олон төрөл байдаг.Судаснаас гадагшилсан цагаан эсийг чиглэлтэй хөдлөх явцыг дэмжих гөлгөр булчинг удаанаар хүчтэй агшах венуолын нэвчимхий чанарыг нэмэгдүүлхэд хаван үүснэ.

Шингэний медиотор

Үүнд хавсаргын тогтолцоо,кининий тогтолцоо, цус бүлэгнүүлэх тогтолцоо орно.

                            

 

                             Хавсаргын тогтолцоо

Сийвэнд байдаг нийлмэл бүтэцтэй биологийн олон талын үүрэгтэй бүлэг уураг багттдаг. С-1 С-9

 

 

                             Кининий тогтолцоо

Судасны дотор хана гэмтэж сөрөг цэнэгтэй гадаргууг үүсгэд сийвэнгийн кининээс брадикинийн гэсэн зууч бодис үүсдэг.

                              4.Бүлэнтэл ба бөглөөтөл

Амьдралын явцад судасны дотор зүрхний бүрэлдхүүн хэсгээс үүссэн судасны хананд нягт зүйл тогтохыг бүлэнтэл гэнэ.

Тогтсон зүйлийг бүлэн гэнэ.

Бүлэн голдуу улаан эсээс тогтсон бол улаан бүлэнтэл,Цагаан эсээс тогтсон бол  цагаан бүлэнтэл гэнэ.Зүрх,бөөр тархинд, цагаан бүлэнтэл,Уушиг дэлүүнд улаан бүлэнтэл тохиолдоно.

Бүлэн үүсэхэд нөлөөлөх гол хүчин зүйл

1.Цусны урсгал удааширах

2.Судасны ханны бүтэц өөрчилөгдөх

3Цусанд бүлэнтэлийн эсрэг бодисын хэмжээ буурч бүлэгнүүлэх  бодисын хэмжээ ихсэх зэрэг хүчин зүйл нөлөөлнө.

                                        Бөглөөтөл

Амьдралын явцад цус тунгалгаар зөгдөөж ирсэн гадны бөгөөд доторын гаралтай янз бүрийн зүйл судасны гүйдэл сатаахыг бөглөөтөл буюу эмболи гэнэ.

Гарлаар нь Доторын ба

                    Гадны гэж ангилна.

Доторын

1.Бүлэнгээр бөглөх

Судасны ямар нэг хэсэгт үүссэн бүлэн хөхрөөд цусны нэг газарт бөгөлхыг бүлэнгээр бөглөөх гэнэ.

2.Эдээр бөглөөх

Эдийн сөнөрөл зарим эрхтэний гэмтэлийн үед тасарсан эд мөн хавдарын эдийн задрлаас тасарсан эд цусны урсгалааар зөгдөөд бөглөтөл үүсгэж болно.

3.Өөхөн буюу тосон сөнөрөл

Өөхөн эд яс хугархад чөмөгны хэсэг цусны урсгалд орсноос үүсдэг

Гадны гаралтай нь

                           

 

 

                                        Агаарын бөглөөтөл

Томоохон венийн судас хагархад гаднаас агаар  сорогдож орж болно эсвэл эмчилгээний аргыг буруу хэргэлснээс судсанд гаднаас агаар орж агаарын бөглөөтөл үүснэ.

                               Хийн бөглөөтөл

Энэ нь кессоны өвчиний үед тохйолдоно.

                              Биологийн бөглөөтөл

Зарим халдварт өвчиний үүсгэгч бактер мөн парзит хорхой авгалдайн судасыг нэвтрэн судасны дотор бөгнөрөөд бөглөтөл үүсгэнэ.

                                             5.Халууралт

Нийтлэг хам шинжтэй эмгэг бөгөөд пироген бодисын нөлөөгөөр дулааны зохцуулга алдэх үйл явц алдагдаж  биеийн халуун нэмэгдэг үйл явц юмаа.

Шалтгаан нь

Халдварын ба халдварын бус

Халдварын халуурал ихэнх вирусын ба нянгийн гаралтай халдварт өвчин инибаз өвчиний үед халуурал байвал халдварт халруул гэнэ.

Халдваргүй халруулт нь эмийн ба уурагийн  гаралтай бодисын нөлөөгөөр  үүснэ.

Үхжсэн эд түлэгдэлийн эдийн задрал хорт хавдарын задралын үед уурагийн гаралтай халуурал тохйолдоно.

Гарлаас хамаарч гадаад экзо

Дотоод эндопироген гэж хуваадаг.

                                  Халуурах эмгэг жам

Дулааны тохируулах гол төв нь гипоталамуст байрлдаг.Энэ нь 3 бүлэг нейроноос тогтоноо.

              Өмнөх хэсэг нь гадаад орчны темпратур мэдрэх хэсэг нь

              Төв хэсэг нь биеийн дулааны түвшинг тогтоож өгдөг

                Хойд хэсэг нь дулааны үүсэлт ба дулааны алдалтыг зохцуулна

Халруулах үе шат

Халруулах ямар хэлбэртэй байсан ч 3 үе шатыг дамждаг.

1.Биеийн темпратур өгсөх шат

Энэ шатны үргэлжлэх хугацаа харилцан адилгүй байна.Зарим өвчиний үед темпратур өгсөлт удаан байхад зарим нэг нь огцом нэмэгдэнэ.Энэ нь пирогений шинж чанар тухайн бие махбодын мэдрэлийн тогтолцооноос хамардаг .Энэ шат нь дулаан үүсэлт дулаан алдалтыг хязгарланаа.

2.Биеийн темпратур өндөр түвшинд  тогтоох үе

Энэ шатанд биеийн халуун дээшлээд тогтосон шинэ түвшинд тогтвортой байна.Энэ үед дулаан үүсэл дулаан алдалт хоёулаа нэмэгдсэн байдаг.Б.м б.с эрчимжинэ үүнийг дагаад  зүрх амьсгал,ялгах үйл эрчимтэй явагдана.

 

3.Халуун буурах шат

Пироген бодисын үйлчилгээ суларж ирсэний хамтаар шинэ тогтосон темпратурын түвшин дошоо буурад хэвийн темпратур тогтоно.Энгээд дулаан үүсэлт буурж дулаан алдалт нэмэгдэнэ.

                                Халруулатын хэлбэрүүд

 Халуурах хэмжэнээс хамарж

Бага халруулалт нэг хэмээр дээшлэх

Дунд халруулалт хоёр хэмээр дээшлэх

Их халруулалт гурав ба түүнээс дээш халуурхыг хэлнэ

 

                                        Тогтмол халруулалт

Биеийн халуун өндөр хэмжээнд  удаан байна.Өглөө оройн темпратурын хэлбэлзэл нэг хэмээс хэтрэггүй байна.Уушигны сахуулайт үрэвсэл вирусээр үүсгэгддэг ихэнх өвчинүүдийн үед тохиолдоно.

                                      Солигдмол халруулалт

Өндөр хэмээр хэдэн цагийн турш өндөр халруулж байснаа хэвийн байдалд орно.Нэг буюу хэдэн хоногийн дараа давхагдана.Адууны халдварт цус багдалын үед тохиолдоно.

                                        Дахилттай халруулалт

Өндөр темпратуур хэдэн цаг өдрөөр халуураад хэдэн долоо хоног хэвийн болж дахин халуурна.Адууны халдварт цус багдалын үед тохиолдоно.

                                        Түр халруулалт

Хэдэн цагаас хэдэн хоногийн хугацаанд халууралт халуурж  хэвийн болдог.Энэ нь мал төллсөны дараа зарим вакцин тарисны дараа мөн  холын замд тэвээрлэхэд тохиолдоно.

                                       Халууралтын нөлөө

Халруулах үед мэдрэлийн тогтолцоо зхүрх судас амьсгал хоол боловсруулах ялгах үйл ихээнх хямралд орно.

                                       6.Анафилакси түүний үе шатууд

Энэ нь түргэн хэв шинжийн харшлын хамгийн хүнд хэлбэр эсрэгтөрөгчийг биед давтан оруулхад түүний эсрэг хүчтэй чанарын хувьд өөрчилөгдсөн хэт мэдрэмтгий урвалыг анафилакси гэнэ.

Ерөнхий урвал нь гурван үе шатыг дамжиж хөгжинө.

1.Шат

Харшил төрөгч голдуу өндөр молекултай уураг байна.Ялангуяа цусны ийлдэс эмийн бэлдмэлүүд нянгийн хор ургмалын уураг антибиотик зэрэг орно.Эдгээр нь биед ороод эсрэг бие үүсгэнэ.Харшилийн урвалд үүсэх эсрэг бие нь имоногалабулийн IG E байдаг.

 

 

2.Анафилаксийн шокын үе

Мэдрэгшилд орсон амьтанд аллерген давтан орход  хүнд явцтай хямрал үүсэх бөгөөд  үүнийг анафилаксийн шог гэнэ.Шоконд оруулж байгаа аллергений тоо хэмжээ нь барагсвал 10 дахин их байна.Энэ тун хэмжээг шидвэрлэх тун хэмжээ гэдэг

Шоконд орсон амьтдийн 20 30% үхдэг яг ийм  маягийн урвал адуу,үхэр ямаанд тохиолдоно.

3.Мэдрэггүйжих

Шоконд ороод сэргэсэн амьтан тухайн аллергенд үл мэдрэх чанартай болдог.үүнийг мэдрэггүйжих хугацаа нь харилцан адилгүй байдаг.Мэдрэмтгий болсон амьтаныг эмийн бодисоор тарих замаар мэдрэгшил болгож болно.

 

                   7.Хүчил шүлтийн тэнцвэр алдагдал.

Биеийн дотоод орчны РН тогтмол байх нь эсийн хэвийн ү.а онцгой нөлөөлдөг.Хэвийн үед эд эсийн орчин биед 7.35-7.45 байх ёстой.

РН-гэдэг нь устөрөгчийн ионы түвшрүүлэг.

1-7 хүчил

7-14 шүлт

Энэ нь эд эсийн хэвийн ү.а хангах гол нөхцөл болж өгнө.7.35 болж багасгахад  7.2 хэмжээнд ирэх нь биеийн нөөц чадвараар зохцууладаг.Гэтэл 7 ба түүнээс дээш болоход эд эсэд ноцтой хямрал үүснэ.7.6 болоход мөн зохицуулах чадвартай.Зохицуулдаг боловч 7.8 ба түүнээс дээш болоход ноцтой хямрал үүснэ.Хүчил шүлтийн тэнцвэр янз бүрийн эмгэгийн улмаас алдагдан хүчилсэг тийшээ хэлбэхийг ацидоз гэнэ,шүлтжих тийшээ хэлбэхийг алколоз гэнэ.Хэрэв өөрчилөгдсөн РН-ын утагыг б.м буферийн тогтолцоо зарйм эрхтэний ү.а арилгаж хэвийн хэмжээнд оруулж чадвал ээнэгших ацидоз буюу ээнэгших  алколоз гэнэ.Харийн РН-ын өөрчилөлтийг хэвийн байдалд оруулж чадахгүй бол үл ээнэгших алколоз ацидоз гэнэ.

Ацидоз,Алколозийг дотор нь амьсгалын ба бодисын солилцооны гэж хоёр ангилдаг.

                                Амьсгалын гаралтай ацидоз

Биед нүүрс хүчил илүүдэхэд амсгалын гаралтай хямрал үүсдэг.Ццсанд байх нүүрс хүчлийн хий 40 мл байх ёстой.

Амьсгалын гаралтай алколоз цусанд нүүрс хүчлийн хэмжээ багсах нүүрсний хүчил их хэмжээгээр ялгарах хэт амьсгаадах гэнт өндөрд гарах хэт халууцах уугаартах.

                             Бодисын солилцооны ацидоз

Биед сүүний хүчил ацет сүүний хүчил,ветта исэлт тоосны хүчил өөхний дэгдэмхий хүчил зэрэг органик хүчилүүд хэт ихсэнээс тохиолдоно.

                             Бодисын солилцооны алколоз

Б.м устөрөгчийн ион алдахад ихээр нэмэгдэнэ.Энэ нь удаанаар бөөлжихөд хлорын ионоо ихээр алдана.

Энгэж хүчил шүлтийн тэнцвэр алдагдахад эхний шатанд б.м буферийн тогтолцоо мөн бөөрний ү.а амьсгалын ү.а ээнэгшилийг нөхцөлдүүлнэ.

                         8.Анеми,түүний төрлүүд

Цусны нэгж эзэлхүүнд байх улаан эсийн тоо цөөрөх чанар нь өөрчилөгдөх түүнд агуулагдах гемоглобины хэмжээ буурах эмгэг байдалыг анеми гэнэ.Голдуу архаг хэлбэрээр тохиолдоно.Хэвийн үед 1 тэй тэнцүү байна.Анемийн үед энэ үзүүлэлт 1-ээс бага байвал сул будагт анеми 1-ээс их байвал их будагт анеми гэж хуваадаг.

 

 

                                Анемийн эмгэг жам

Эмгэг жамаас нь хамаарж хэлбэрүүд хуваана

                1.Цус алдалтын дараах анеми

                2.Цус задралын анеми

                3.Цөс төлжилт хямарснаас үүсэх анеми

             4.Төрөлхийн ба удамшилийн гаралтай анеми

1.Нэг удаагийн их цус алдалтын дараа цочимог хэлбэрээр тохиолдоно.Мөн бага хэмжээгэр олон удаа цус алдахад архаг анеми үүснэ.

2.Цус задралын анеми

Энэ үед улаан эсийн задрал үсэлтэсээ давамгайлдаг.

Шалтгаан

1.Бактер ба вирусын хороор

2.Химийн хортой нэгдлүүдэр.Хар тугалга,хүнсэл,фосфор,бертолотийн давс,могойн хор,мөөгийн хор

3.Гэдэсний парзитууд ялангуяа өргөн туузан хорхой түүнээс ялгарах хороор анеми үүснэ.

3:Цус төлжил хямарснаас үүсэх анеми

Энэ нь улаан эс үүсэхэд шаардлагаатай бодисууд дутагдсанаар үүсдэг хамгийн элбэг тохиолддог хэлбэр.Тухайлбал В1 В2 полин хүчил дутагдсанаас анеми үүснэ.

4.Төрөлхийн ба удамшилийн гаралтай анеми

Энэ нь улаан эсийн ба гемоглобины эмгэг удамшихад үүсдэг.Тухайлбал Эритроцитопот Энэ үед тэсвэр муутай 2 долоо хоног хэртэй наслах бөөмблөг хэлбэртэй эсүүд бий болно.

                 

 

                       9.Хатанхайтал-Атрофия

Эд эрхтэний ү.а сулраад эзэлхүүн багсаж жижигрхийг атрофия гэнэ.Эдээд тэжээлийн бодис дутагдах,бодисын солилцоо хямрах ондошох үйл ижилсэн үйлээс давамгайлахад үүснэ.

 

Хатанхайталыг Физилогийн

                      Эмгэгийн гэж 2 хуваадаг

Физилогийн хатанхайтал амьдралын явцад эд эрхтэний эзэлхүүн багсаж үүрэг ү.а сулрна,

                               хөгшрөлтийн хатанхайтал

Биеийн бүх ажилгаа,доройтож бодисын солилцоо эрчим буурна. Эрхтэнүүд хэмжээгээр багсахыг хэлнэ.Энэ үед уураг тархи,тархины эсүүд,бэлэгийн булчирхайнууд хатанхайрдаг.

                                Эмгэг хатанхайрал

Ямар нэг нь өвчиний эмгэгийн улмаас эдийн тэжээллэг алдагдахад хөгжинө.

 

 

                                 Ерөнхий хатанхайрал

Тэжээлийн байнгын дутагдал хорт хавдарын үед голчлон тохйолдоно.Энэ үед амьтанд өөхний эд үгүй болж биеийн булчин хэмжэгээрээ багсан эрс тууралд орно.

Хэсэг газарын  шинжтэй хатанхайрлыг үүсэн шалтганаас хамаарч хэдэн төрөлд хуванаа.

                   Мэдрэлийн гаралтай хатанхайрал

Хэсэг эд эсвэл тодорхой нэг эрхтэрний мэдрэгжилт алдагдахад эдийн тэжээлийн тохируулага алдагдаж хатанхайрал болно.Энэ нь голдуу мэдрэлийн ширхэг тасрах дарагдах зэрэг шалтганаас тэр эрхтэнд бүтэн ба бүтэн бус сажилт үүсэж тэр эрхтэн хэмжэгээрээ жижигрэж хатдаг байна.

                     Дарагдалын хатанхайрал

Эд эрхтэний хэсэг,эрхтэний хавдар усан хаван бусад зүйлээр дарагдахад тэнд очих цусны хэмжээ багсан дарагдалын хатанхайрал үүснэ. Ж нь эргүүгийн улинхай тархинд байрлаж томрон хажуугийн эдийг дарснаар тархины хатанхайрал үүснэ.

      10.Хаван,түүнд нөлөөлөх хүчин зүйлүүд ,хэлбэрүүд

Эдүүд ус давасны солилцоо хямарсанаас болж тэнд ихээхэн хэмжээний шингэн хуралдахыг хаван гэж нэрлэнэ.Ийлдэст хөндийд ийм шингэн хуралдахыг усан хаван гэж нэрлэдэг.Хавангийн шингэн нь голдуу уснаас 97% орчим тогтсон,өчүүхэн хэмжээний давстай 0.7% мөн 3% орчим уурагтай тунгалаг зүйл байдаг.

Хаван гэдэг бол янз бүрийн шалтганаар эд эсийн завсарын усаар дүүрсэн байна.

                                     Хүчин зүйлүүд нь

1.Осмос дараалт

2.Онкотик дараалт

3.Судас нэвчүүлэх чанар

4.Цусны гидростатик даралт

5.Тунгалгийн урсгалын байдал.

                                            Хэлбэрүүд нь

1.Уушигны хаван

2.Зүрхний хаван

3.Бөөрний хаван

4.Үрэвсэлийн хаван

5.Элэгний хаван

6.Тураалын хаван

                                   

 

 

1.Уушигны хаван

Уушигны идэвхтэй ба идэвэггүй цус ихдэл удаан удаан хугацаагаар үргэлжилхэд хаван үүснэ.Мөн хүчтэй хоруу чанартай үүсгэгчээр үүсдэг халдварт өвчиний үед илэрдэг.Хавангийн үед хавангийн шингэн цулсангийн хөндий,бронхийн хөндий завсарын эдийн хэсэгт хуримтлагдаж уушигн сунаж,эрс сулруулад амьсгаа авах хямралд орно.

2.Зүрхний хаван

Зүрхний хаван гэдэг нь венийн урсгал зогсонго үүсэх бөгөөд түүнд зүрхний ү.а суларсаны үндсэн дээр үүсдэг хавангууд орно.Зүрхний хаван мөн асцит ба гидротаракс үүсгэх нь ховоргүй.

Бас зогсонгоширлын хавангийн үүсэл нь зарим нэг талаар венийн гиперемийн үед ажиглагддаг,эдүүдийн онкотик ба осмосын даралт нэмэгдэгтэй холбоотой

3.Бөөрний хаван

Бөөрний үрэвсэлийн үед нефрит хавангийн шингэн арай их уурагтай.Зүрхний болон өлсгөлөнгийн хавангийн үед бага шиг уурагтай бөөрний эдийн тэжээллэг хямарснаас нефрозын үед бүр бага хэмжээтэй байдаг.

Сийвэнгийн уураг дутагдсанаас  цусны онкотик дараалт буурж бөөрний хаван үүсэх нөхцал бүрддэг

4.Үрэвсэлийн хаван

Үрэвсэлийн хаван гэдэг нь хорт бодисуудаар амьсгалснаас бие махбод нийтдээ хордох үед,мөн янз бүрийн хорт бодис хэсэгхэн газарын эдүүдэд үйлчлэхэд үүснэ.

 

5.Элэгний хаван

Элгэнд уураг нийлэгжилт багсах нь цусны уурагийн бүрэлдүүний чанарт ноцтой нөлөөлж болно.мөн элэг хүнд гэмтэх үед фибриноген ба фибрийн ферментийн нийлэгжилт суларснаас цусны бүлэгнэх чадвар эрс буурах юмуу бүрэн арилна.Элэгний уурагийн глобулин багсан үүний улмаас цусны даралт буурч,судснаас цусны шингэн гадагшлахад хүргэн хаван үүснэ.

6.Тураалын хаван

Тураалын хаван нь хагас өлсгөлөнгийн байдалтай юм уу хүнд өвчинөөр удаан өвчлөн удаан турах үед ажиглагдана.Ж нь ужиг халдварт өвчин,цус их багдах,хорт хавдар гэх мэтээр

                         11.Гипокси түүний хэлбэрүүд

Бие махбодод хүчилтөрөгчийн хэмжээ дутагдах Гипокси

Олон овчиний үед илрэх нийтлэг эмгэг

Гадаад гаралтай гипокси

Амьсгалаж байгаа агаарт хүчилтөрөгч бага байх

Дотоод гаралтай гипокси

Ямар эрхтэний үйл ажиллага хямарснаас хамаарна

1.Амьсгалын

2.Зүрх судасны

3.Цусны

4.Эдийн

5.Холимог гипокси гэж ангилна

           12.Цусны эргэлтийн дутмагшил,түүний шинж тэмдэг

Цусны эргэлтийн систем б.м хүчилтөрөгчөөр хангаж чадаггүй болхыг цусны эргэлтийн дутамагшил гэнэ.

Хөгжих шинж байдлаас хамаарж

Цочимог ба

Архаг гэж хуваана.

Цочимог нь зүрх,судасны

Зүрхний цочимог дутамагшил зүрхний булчингийн агших чадвар гэнэт сулархад цусны эргэлт нооцтой хямардаг.Шийгдээс,үнхэлцэгт цус харвалт,уушигны артерийн бөглөөтөл.

Судасны гаралтай цочимог нь дутамагшил шог,цочимог цус алдалтын үед тохйолдоно.

Архаг нь

Архаг хэлбэр нь системийн дамжирсан явцтай өвчиний үед тохйолдоно.Судас хатуурах,зүрхний хавхалгийн гажгууд титэм судас, г.м

Архаг дутамагшил 3 үе шаттай

1.Нууц дутамагшил

Гаднаас хархад амьтан эрүүл мэт дутамагшилын шинж тэмдэг илэрэггүй.Харин ачаалал өгч хүчилтөрөгчийн хэрэгцээ нэмэгдэхэд гипокси үүснэ.

2.Тайван байхад ч цусны эргэлтийн хямрал илэрнэ.Энэ үед цусны эргэлтийн дутамагшлийн ээнэгшлийн механизмаар зохицуулж байдаг.

3.Цусны эргэлтийн дутамагшлын ээнэгшил алдагдах үе дутуу ажиллагааг орлон нөхөх ү.а зохицуулж чадаггүй болсноор бүх эд эрхтэнд гипокси хөгжиж бодисын солилцоо хямардаг.

Минутын багтамж 1 мин д зүрхнээс шахагдан зх хэлдэг.

Амьтны нас биеийн жингээс хамаарна.

1.Амьсгаа давхцал

Амьсгалын тоо олшрох уушигны агааржилт багасхыг хэлнэ.Биед хөгжиж байгаа гипокси ацидоз нь шингэний замаар рефлексийн замаар амсгалын төвийг цочирох амьсгаа давхцал болно.Арьс ба салстийн өнгө хөхрөх. Энэ нь цусанд окси гемоглобин нэмэгдэнэ.Зүрхний агшилт түргэсгэх буюу такикарди энэ нь цусны хүчилтөрөгчийн хэмжээ буурах ацидоз ннь рефлексээр зүрхний үйл ажиллагаа эрчимжүүлнэ.

Дутамагшилын хэлбэрүүд

                       Үндсэн 3 хэлбэртэй

1.Зүрхний булчингийн агших чадвар суларснаас үүсэх зүрхний дутамагшил

2.Судасны чангаралын уян хатан чанар алдагдснаас үүсэх зүрхний дутамагшил

3.Зүрх судасны холимог дутамагшил

13.Бөөрний эмгэгийн үед илрэх шээсний ба нефротик хам шинж

Шээснй хам шинж

Бөөрний үйл ажиллагаа алдагдхад шээсний хам шинж мөн нефротик хам шинж илэрнэ.

Шээсний хам шинж гэдэг нь түүний хэмжээ ялгарах, хэм алдах шээсний найрлагын өөрчилтөөр илэрнэ.Амьтаны хоногт ялгарах шээсний хэмжээ ихсэхийг полиури гэнэ.

Энэ нь бөөрний ба бөөрний бус гэж байна.

Бөөрний архаг үрэвсэлт өвчинүүд бөөрний архаг дутагдал сувганцрын эмгэгийн үед ажиглагдана.

Бөөрний бус нь дотоод шүүрлийн зарим булчирхайн эмгэгийн үед ажиглагдана.

Амьтанд хоногий хэмжээ багсахыг Олигоури гэнэ

Шээс ялгарал бүрэн зогсохыг Анури гэнэ.

Шээс багдалтыг хөгжих жам зүйгээс хамаарч 3 төрөлд хуванаа.

1.Бөөрний бус гаралтай шээс багдалт.

Энэ нь хямрлаас бөөрний цусан хангамж багсах түүдгээр өнгөрөх цусан хэмжээ буурхад тохиолдоно.

Шалтгаан

Зүрхий судасны дутамагшил цочимог цус алдалт,шоконд оруулах,гиповалеми,бөөрний бус гаралтай шээс багдалт.

2.Бөөрний гаралтай шээс багдалт

Энэ нь түүдгэнцээр,сувганцрын шүүрэх ба эргэж шимэгдэх ажиллага алдагдснаас шээсний хэмжээ багсна.Цочимог явцтай үрэвсэлт өвчинүүд бөөрний судас хатуурах,пиелонефрит,гломорулонефрит

3.Шээс ялгаруулах замын сатлаас гаралтай шээс багдалт.

Энэ нь шээс дамжуулах замын үрэвсэлт өвчинүүд цистит уриторит,шээсний сүв нарийсах,шээс дамжуулах суваг хавдраар мөн чулуугаар бөглрөх тохиолдолд илэрнэ.

                             Шээсний найрлагаа

Шээсэнд байх ёсгүй бодисууд бий болох зарим бодисууд хэт ихсэх байдлаар шээсний бүтэц өөрчилөгддөг.

1.Протейнури

Эссийн шээсэнд уураг байх ёсгүй.Энэ нь бөөрний ба бөөрний бус тохиолдоно.

Бөөрний гаралтайн сувганцрын ба түдгэнцэрийн гэсэн 2 хэлбэрээр илэрнэ.Нефроны түдгэнцэрийн хялгасан судасны хана суурийн мембран гэмтэхээд түүний нэвчүүлэх чанар ихсэж уурагийн молекуруу ихээр нэвчүүлдэг.Суваганцрын эхний хэсэгт анхдаагч шээсэнд уураг үүссэн бол буцаж чимэгддэг хэрвээ сувганцрын эхний хэсэг гэмтвэл мөн анхдаагч шээсэнд уураг хэт их хэмжээтэй орж ирэх нь эссийн шээсэнд уураг бий болно.

2.Бөөрний бус гаралтай протеинури

Хээлтэй амьтанд,амьтаны орооныүе,амьтаныг хүнд хүч ажилд удаан зүтгүүлэх,уураг гарна.

Гематури-Шээс цустай гарах

Шээсний бүрэлдхүүнд улаан эс ихээр хуримтмалхыг хэлнэ.Энэ нь бөөрний түдгэнцрийн хүнд гэмтэл мөн шээс дамжуулах замын үрэвсэл ялангуяа давсаг чулуугаар гэмтэх мээс дамжуулах сувгийн хүнд үрэвсэл түүний гэмтэл байж болно.

Пиурй-Шээсэнд цагаан эс бий болохыг хэлнэ.

Энэ нь бөөрний болоод шээс дамжуулах замын үрэвсэл ялангуяа халдварын гаралтай өвчиний үед тодорхойлно.

                                    Шээсний нягт

Хэвийн үед эрүүл малын шээсний нягт 1.025-1.055 байдаг.Хувийн жин өөрчилөгдөж нягт нь ихсэхийг гиперстенури

Хувийн жин багсахыг-Гипостенурй Шээсний нягт сийвэнгийн нягттай ижил болхыг Изостенури

                                    Гиперстенури

Нэг талаас шээсний хэмжээ багсах нөгөө талаас шээсээр гарах ёсгүй бодисууд шэсээр ихээр ялгарах.

                                       Гипостенури

Шээсний хэмжээ ихсэх ялангуяа усны хэмжээ ихсэхэд тохиолдоно.

 

                                          Изостенури

Бөөрний хүнд гэмтэлийн шинж тэмдэг шээсний нягт сийвэнгийн нягттай  ижил болно.Өөр өөр хэлбэл сувганцрын үйл ажиллагаа бүрэн хямарж буцаж чимэгдэх ажиллагаа алдагдана.Сувганцар зөвхөн анхдаагч шээсийг дамжуулах суваг болон хувирхад тохиолдоно.

                            Нефротик хам шинж

Гэдэг нь хүнд явцтай протейнури,гипопротейнеми,гиперлипидеми болон тархмал явцтай хавангаар илрэх ирж бүрдэл шинж юм.Протейнури болсноор сийвэнгийн уурагийн хэмжээ багсаж цусны онкотик даралт бууран бөөрний хаван  үүсэх нөхцөл бүрддэг.

Бөөрний эмгэгийн улмаас анеми хөгжих нь 2 механизмаар нөхцөлдөнө.

1.Шээсээр улаан эс гадагшлах

2.Бөөрний эмгэгээс эритропротеин бодис ялгарах нь зогсож улаан эсийн төлжилт эрс буурдаг.

Леикоцитури болсноор шээсээр их хэмжээгээр алдагдаж биеийн хамгаалах чадвар доройтон 2 догч халдвараар өвчилөх магадлал өндөр болдог.Шээсээр эрдэс бодисын ялгаралт явц өөрчилөгдөг гипер ба гипо натрийеми,калиеми калцийеми зэрэг нь цусны осмос даралт түүний эзэлхүүн өөрчилөгдөхөд хүргэдэг.

 

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 16003 удаа

Сэтгэгдлүүд

2015-04-13 -

Бичсэн: nj007
тэжээл боровсруулах системийн эмгэгийн талаар оруулаач
. Шууд холбоос



:-)
Спэм хамгаалалт:
   
 

Миний тухай

МЭДЭЭ,МЭДЭЭЛЭЛ

. ДНХ-гийн олшруулалтын механизм
. Адууны элдэв өвчнийг эмчлэх ардын арга
. Эмийн хэлбэрийн тухай
. Зөөлөн эмийн хэлбэр
. Хор судалал
. Эмгэг Физиологи
. Зүрх судасны бүтэц
. Анатомийн шинжлэх ухааны судлах зүйл, арга, ангилал
. Онош судлал
. Госсын асуултууд
. Физиологи
. Дэлхийн шилдэг 10 хакардалт
. Өөрийгөө хөгжүүлэх 24 практик арга
. Хэрхэн хурдан шивж сурах вэ?
. Хэрхэн компьютерын мэдлэгтэн болох вэ?
. Хард дискны талаар
. Нуклейн хүчлийн бүтэц. ДНХ-ийн нийлэгжил
. ДНХ /дезоксирибонуклейны хүчил/
. Компьютер дээр хурдан бичиж сурах
. Мал эмнэлэгийн эрүүл ахуйн шинжлэх ухааны судлах зүйл, ач холбогдол

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. google
. asubi.mn
. download.mn
. mail.ru
. Yahoo
. Facebook
. blogmn
. Bolor-toli

ЦАГ

Тоолуур

Миний блогийн 177814 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 6 » Нийт: 20
Өмнөх | Дараагийн