Mongolian Veterinary Medicine

2011-12-05

Мал эмнэлэгийн эрүүл ахуйн шинжлэх ухааны судлах зүйл, ач холбогдол

Ангилал: АУ & МЭ
1. Мал эмнэлэгийн эрүүл ахуйн шинжлэх ухааны судлах зүйл, ач холбогдол• Beterinary sanitary гэсэн грек үгнээс гаралтай. Мал эмнэлэгийн ариун цэвэр нь халдварт болон инвази өвчин ялангуяа зооноз өвчнөөс урьдчилан сэргийлэх улмаар ариун цэвэр эрүүл ахуйн чанарын шаардлага хангасан мал амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн тэжээл хүлээн авахад чиглэгдсэн мал эмнэлэгийн 1 салбар шинжлэх ухаан юм. Энэхүү ШУ-ны судлах зүйлд дараах хэсгүүд хамаарна.1. МАА-н үйлдвэрлэлд малын халдварт болон инвази өвчиний үүсгэчийн голомтыг устгах тэдгээр дээр тэмцэл арга хэмжээг боловсруулах 2. Эмгэг төрүүлэгч болон нөхцөлт бичил биетэн, вирус, мөөгөнцөр, цагаан хорхойн өндөг, авгалдай зэргийг хими, физик биологийн аргуудын тусламжтай устгах.3. Ариутгах, халдваргүйжүүлэх аргуудыг үйлдвэрлэлд шинээр нэвтрэх, судалж шинжлэх4. Ариутгах, халдваргүйжүүлэх, техник хэрэгслүүд тэдгээрийн үйлдвэрийг шинээр нэвтрүүлэн ажиллуулах5. Халдваргүйжүүлэх бодисууд ариутгагч бэлдмэлүүд тэдгээрийн идэвхт үйлчлэх бодисын хэмжээг тодорхойлох6. Халдваргүйжүүлэлтийн чанарыг шалгахЗорилго:1. Хүн мал амьтны нийтлэг өвчилдөг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх ШУ-ны үндэслэлтэй арга хэмжээг боловсруулна.2. Халдварт болон инвази өвчнөөс мал амьтны өвчнийг сэргийлэх голомтыг устгах3. АЦ-ийн шаардлага гаргасан бүтээгдэхүүн бэлтгэх нөхцлийг бүрдүүлэх4. Байгаль орчинд химийн бодисууд бичил биетнүүд хуримтлагдахаас урьдчилан сэргийлж байгалийг хамгаалах5. МАА-н цогцолбор, барилга байшин, хашаа хороо барих, зураг төслийг зохиоход тавигдах МЭ-ийн АЦ-ийн шаардлагыг боловсруулах6. Ариутгал халдваргүйжүүлэлтийн химийн бодисын сонголт хэрэглэж буй хэмжээнд нь хяналт тавихАч холбогдол:Эрүүл ахуйн ШУ мал сүргийг өсгөж үржүүлэх, арчилж маллах, ашиглах, эдлэх хэвийн дэглэм журмыг тогтоон мөрдүүлэх, ингэснээр мал сүргийн тэсвэрт чанарыг нэмэгдүүлэн дээшлүүлэх нөхцлийг бүрдүүлнэ.2. Агаар орчны эрүүл ахуй• Агаарын орчин нь мал амвтны бие мах бодид өөрөөр хэлбэл эрүүл мэнд, өсөж бойжих чадвар, ашиг шим, б.м.б-ийн бүхий л ү.а-нд нөлөөлдөг физик, хими биологийн хүчин зүйлийн цогцолбор юм. Ер нь цаг агаар уур амьсгалын х.з-үүд нь цаг хором бүр мал амьтад, малчид, МАА-н нэгж байгууллагуудын ү.а, амьдралын үйл явцтай салшгүй холбоотойгоор холбогдсон байдаг. Дэлхийн бөмбөрцгийг хучин бүрхсэн зузаан агаар бүрхэвчийг агаар мандал буюу атмосфер гэнэ. Агаар мандал нь далайн түвшнээс дээш дунджаар 3000 км хүртэлх өндрийг хамарч оршино. Агаар мандал нь янз бүрийн хольцоос тогтсон байдаг боловч физик шинж чанарын хувьд газрын гадаргаас эхлээд асар өндөрт хүртлээ нэгэн төрлийн байж чаддаггүй ийм учраас агаар мандлыг физик шинж чанарын хувьд 5-н давхаргад хуваана. 1. Тропосфер буюу шим мандалДалайн түвшнээс дээш 16-18км хүртэлх өндрийг хамарч оршдог. Агаарын нийт жингийн 78%-г эзэлдэг. Агаарын температур нь далайн түвшнээс дээш 100м дээшлэх тусам дунджаар 0,6градус буурдаг. Мөн экватороос 100км холдох тусам агаарын дундаж температур 0,5 градус буурдаг.2. Стратосфер буюу давхраат мандалЭнэ нь шим мандлын дээд талд орших бөгөөд далайн түвшнээс дээш 40км-ийн өндөрт оршино. Энэ мандалд агаарын босоо хөдөлгөөн ёул хөгжсөн нилээд хуурай байх учир үүл үүсдэггүй. Агаар дээшлэх буюу 100м тутамд +0,1градус буурна.3. Мезосфер буюу дунд мандалЭнэ мандал нь давхраат мандлын дээр орших ба далайн түвшнээс дээш 80км өндөрт оршино. Энэ үед агаар мандал +50градусын дулаантай болох ба озон ихээр агуулсан байх учир нарнаас ирж буй гэрлийн богино долгионт туяа болох хэт ягаан туяаг ихээр шингээнэ.4. Ионосфер буюу дулаан мандалЭнэ нь дунд мандлын дээр орших ба далайн түвшнээс дээш 800-1000км өндөрт оршино. Энэ мандал агаарын температур дээшлэх тусам улам нэмэгдсээр түүний дээд хязгаарт 1000-1500градус халуун болох ба агаар атом молекулын байдалтай цахилгаанжсан байдаг учир цахилгаан цэнэгийг сайн дамжуулдаг.Ийм учраас зарим тохиолдолд цэнэгт мандал гэдэг. 5. Экзосфер буюу гадаад мандалЭнэ мандал нь далайн түвшнээс дээш 3000км хүртэл үргэлжилдэг. Газрын гадаргуугаас доош 10-30км хөрсөн мандал буюу литосфер, усан мандал буюу гидросфер оршино. Хөрсөн болон усан мандлын дээд хэсэг, атмосферийн доод хэсэг 2-ын хоорондох давхаргыг амь мандал буюу биосфер гэнэ. • Цаг агаар гэдэг нь:Тухайн орон нутгийн агаар мандлын доод хэсэг дэх цаг уурын хүчин зүйлээс болох даралт, температур, чийг, салхи, нарны цацрагийн идэвхжил, хур тунадас зэргийн хослон илрэх түр зуурын үзэгдэл юм.• Уур амьсгал гэдэг ньТухайн бүс нутгийн өвөрмөц онцлог улирлын байдлыг дагаж тодорхой заагт хувиран өөрчлөгддөг боловч олон жилийн нэг мөчлөгөөс нөгөөд шилжихдээ үл мэдэх өөрчлөгддөг хийн мандал дах нөхцөл процессын нийлбэр үзэгдлийг хэлнэ. • Бичил уур амьсгал гэдэг ньТодорхой хязгаардлагдмал орчны уур амьсгалыг хэлнэ. Үзүүлэлтүүд: температур, даралт, чийгшил, гэрэлтүүлэг, салхи, хур тунадас, тоос тоосжилт, дуу шуугиан, бичил биетний бохирдолт зэрэг хүчин зүйлүүд орно.5. Агаарын даралт мал амьтны бие мах бодид нөлөөлөх нь:Далайн түвшнээс дээшлэх тутам агаарын даралт багасч, доошлох тутам ихэснэ. Газар орон болгонд агаарын даралт харилцан адилгүй байдаг. Жн: далайн түвшин 1км буюу 890мм мөнгөн усны багантай тэнцүү байна. Далайн түвшнээс 5000м 340мм м.у.б, 2000метрт 670мм м.у.б-тай тэнцүү байна.Далайн түвшинд цельсийн 0 градуст 760мм м.у.б-тай тэнцэх агаарыг хэвийн даралт гэнэ. Хэвийн даралтын үед газрын гадаргуугийн 1см.кв талбайд 1,033 кг жингээр дарж байдаг нь тогтоогдсон. Агаарын даралтын хэлбэлзэл нь цаг агаарын өөрчлөлтүүдтэй салшгүй холбоотой. Агаарын даралт тогтмол буюу бага зэрэг ихсэхэд цаг агаар тогтуун байхыг (тэнгэр цэлмэг, салхигүй, дулаан, үүл манан багатай) харин цаг агаарын даралт буурахад цаг агаар таагүй болохыг (салхи, шуурга гарах, хур тунадас орох, хүйтрэх) үзэгдлүүд үүсдэг.Агаарын даралтын хэлбэлзэл үл мэдэх өөрчлөгдөхөд хүн мал амьтны эрүүл мэндэд онцын өөрчлөлт гарахгүй. Харин агаарын даралт эрс буурахад өндөр ашиг шимт малын ашиг шим нь буурах тарган мал ялан гуяа адуунд гэдэсний хатгай буюу колик үүснэ.судалгаанаас үзэхэд далайн түвшнээс дээш 2км-ийн өндөрт мал амьтны бие мах бодид онцын өөрчлөлт ажиглагдахгүй. Өндөр уулын бэлчээрт 2500-3000метр-с дээш өндөрт малыг бэлчээрлүүлэх дасан зохицоогүй малыг уул өөд хэт хурдан өгсөхөд малын бие мах бодид нилээд өөрчлөлт гардаг. Энэ өөрчлөлтийг уулын буюу өндрийн өвчин гэнэ. 6. Агаарын чийг малын бие мах бодид нөлөөлөх нь:Агаар нь ямагт тодорхой хэмжээний усны уурыг өөртөө агуулж байдаг. Агаарын чийгийн хэмжээ нь уул агаарын температур, даралт, жилийн 4 улирал, цагийн эрт орой, агаарын бусад үзэгдлүүд болон газар нутгийн байдлаас хамаарч ихээхэн хэлбэлзэлтэй байдаг. Далай тэнгис, гол мөрөн, нуур тойрмын усны ба газрын хөрс болон ургамал амьтны биеэс ууршин дэгдсэн уур агаарын чийгийг үүсгэнэ. Газрын гадаргад ирж байгаа нарны цацрагийн бараг 23% нь далай тэнгис, гол мөрөн, нуур эх газрын гадаргаас ус ууршихад зарцуулагдана. Өөрөөр хэлбэл 1гр усыг ууршуулахад 600калори шаардагдана. Агаар мандал дах чийгтэй харьцуулахад малын байрны агаарт усны уур илүү их чийгтэй байна. Гаднаас орсон агаарын болон амьтны биеийн чийг, байрны шал малын хэвтэр дэвсгэр чийглэг тэжээлийн гадаргуугаас дэгдэж байгаа уураас малын байрны агаарын чийг үүснэ. Малын байрны агаар чийг ихсэх буурах нь агаарын температур хөдөлгөөний хурд уул байрыг хэрхэн ашиглаж байгаагаас хамаарна. Мал эмнэлгийн практикт агаарын чийгшлийг шинж чанараар нь дараах үзүүлэлтүүдэд хуваана.1. Тухайн температурын нөхцөлд 1см.куб агаарт орших усны уурын хэмжээг граммаар илэрхийлж буй үзүүлэлтийг үнэмлэхүй чийгшил гэнэ.2. Тухайн температурын нөхцөлд 1см.куб агаарт агуулагдах усны уурын хамгийн дээд хэмжээг граммаар илэрхийлэх үзүүлэлтийг ханасан чийг гэнэ.3. Агаар чийгийг хангахад шаардагдах чийгний хэдэн хувийг эзэлж байгааг илэрхийлэх үзүүлэлтийг харьцангуй чийг гэнэ.4. Агаарт агуулагдах усны уур ханасан байдалд хүрэхэд хэдий хэмжээний чийг дутуу байгааг илэрхийлэх үзүүлэлтийг чийгийн дутмагшил гэнэ.5. агаарт агуулагдах усны уур ханасан байдалд хүрч эргэж усан дусал болохыг шүүдрийн цэг гэнэ.Агаарын чийг нь мал амьтны дулааны солилцоонд ялангуяа дулаанаа гадагшилахад ихээхэн нөлөө үзүүлнэ. Чийг ихтэй байранд байсан малын биеийн эсэргүүцэл суларснаар уушигны хатгаа хамуу цахлай зэрэг өвчнөөр өвчилж амархан үхэж хорогдоно. Хэвийн температуртай бага чийгтэй байранд байгаа малтай харьцуулахад чийг ихтэй сэрүүн байранд байгаа мал биеийнхээ хэвийн дулааныг хадгалахын тулд тэжээлйиг 10-40%-р илүү хэрэглэдэг. Байрны чийг ихтэй агаар малын тэжээлийн шингэцийг бууруулж ашиг шим ноосны таваарлаг чанарыг доройтуулахаас гадна ХӨ-ийг үүсгэгч мөөгөнцөр микроп өсөх нөхцлийг бүрдүүлдэг.7. Агаарын тоос мал амьтны бие мах бодид нөлөөлөх нь:Дэлхийн агаар бүрхэвч мал амьтны хашаа байрны агаарт хатуу механик жижиг хэсгүүд тодорхой хэмжээгээр агуулагддагийг тоос тоосонцор гэх ба агаарын хөдөлгөөн салхины нөлөөгөөр алс зайд шилждэг.Мал амьтдын байранд тэжээл түгээх, хэвтэр дэвсгэр солих, цэвэрлэгээ хийх зэргээс тоос үүсэхийн зэрэгцээ шингэн тэжээл болон мал мөөрөх, янцгаах, тургихад шингэн тоосонцор үүснэ. Мөн мал амьтдын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн хүлээн авах үед тоосжилтын хэмжээ нэмэгдэнэ. Тоосжилтыг гарал үүслээр нь эрдэсийн ба органик гаралтай гэж хуваана. Эрдэсийн гаралтай тоосонд: цахиур, шохой, хөрсний жижиг хэсгүүдээс үүссэн тоос хамаарагдана. Мөн гадна орчны агаарт илүү хэмжээтэй байна. Органикийн гаралтай тоосонд ургамал, тэжээл, бууц хэвтэр дэвсгэр, арьс үсний унасан гуужсан хэсгүүд, цэцгийн тоос, мөөгний спор төрөл бүрийн бичил биетнүүд хамаарагдана. Мөн мал амьтад олноор бөөгнөрсөн газар малын байранд илүү хэмжээтэй байна.Малын хашаа хороо байранд зөвшөөрөгдөх тоосны хэмжээ 0,5-4мг/метр куб, шувууны байранд 3-8мг/метр куб-с хэтрэхгүй хэмжээтэй байх шаардлагатай. Тоос шороо мал амьтанд шууд болон шууд бус нөлөө үзүүлнэ. Шууд нөлөө нь арьс үс, амьсгалын эрхтэнүүдэд нөлөөлөх хэсэг нь орно. Хөлс тосны булчирхайн шүүрэл гуужсан үхсэн эсүүд бичил биетнүүдтэй хамт арьсанд орсон тоос арьсыг цочроох, загатнуулах, үрэвслүүлэх нөлөө үзүүлнэ. Улмаар арьсны ялгаруулах дулаан зохицуулах ү.а уян хатан байдлыг алдагдуулж арьсны үрэвсэл бусад өвчнийг үүсгэнэ. Тоос нь нүднйи салст бүрхүүлд нөлөөлснөөр зовхи болон нүдний салст бүрхүүлийн үрэвсэл үүсгэнэ. Тоос нь амьсгалын эрхтэнд хамгийн их нөлөөлнө. Малын бие мах бодь 0,6-6мг/метр куб хэмжээтэй тоосыг мэдэрч рефлексээр биеэ хамгаалдаг. Тухайлбал амьсгалаа өнгөц болгох уушигны агаар солилцуулах эзэлхүүнийг 7-10%, хүчилтөрөгчийн хэрэгцээг 8,8% бууруулна. 0,2-5мкм хэмжээтэй тоос хамгийн аюултай. Учир нь ийм хэмжээтэй тоос нь уушигны альвеолд 80-100% тунадасжин уушгинд хадгалагдан маш удаан гадагшилдаг. Амьсгалын замд орсон тоосны хэсгүүд хамар, хамрын хөндий, цагаан мөгөөрсөн хоолой, төвөнх зэргийг цочроож гэмтээхээс гадна ХӨ-ний үүсгэгчийг тараах нөхцлийг бүрдүүлдэг. Шууд бус нөлөө нь агаарт тоос ихэссэнээр агаарын тунгалаг чанар алдагдана. Улмаар нарны гэрлийн идэвхжил суларна. Монгол оронд хаврын улиралд шороон шуурга, говь бүсэд элбэг тохиолдож малын үс ноосонд элс шороо шигдсэнээс ядарсан мал үс ноосоо даахаа больж мөн бүтээгдэхүүний чанарт муугаар нөлөөлнө.8. Агаарын бичил биетэн мал амьтны бие мах бодид нөлөөлөх нь:Агаарын тоос нь шингэн дуслуудын хамт төрөл бүрийн бичил биетнүүд гадаад орчны болон мал амьтдын байрны агаарт тодорхой хэмжээгээр оршиж байдаг. Энэ нь агаарын хөдөлгөөнөөр шилжиж улмаар тодорхой хэсгүүд дээр тунадасжин бууж дахин тоосны хамт агаарт хөөрөх замаар агаарыг бохирдуулж байдаг. Гадаад орчны 1м.куб агаарт 100-с хэдэн 1000, мал амьтны хашаа байр бүтээгдэхүүн хадгалах байрны агаарт хэдэн мянгаас 100 мянган бичил биетэн агуулагдаж болно. Бичил биетэнд шим тэжээлийн зүйл байхгүйгээс нэг хэсэг нь үхдэг байхад агаарын температурын өөрчлөлтөөс болж бас тодорхой хэсэг нь үхнэ. Төрөл бүрийн бичил биетнүүд агаарт хөрс ус, хүн мал амьтан тэдгээрийн гаралтай хаягдлаас үүснэ. Бичил биетнүүдийн агаарт агуулагдах хэмжээ нь цаг агаарын хүчин зүйлүүдтэй салшгүй холбоотой. (салхи, температур, чийг ). Харин борооны үед агаар бичил биетнээс цэвэршдэг. Хавар зуны улиралд бичил биетний агаарт агуулагдах хэмжээ их, намар өвлийн улиралд бага байна. Далайн түвшнээс дээшлэх тусам агаарт байх бичил биетний хэмжээ багасна. Тухайлбал газар дээрх 1м.куб агаарт дунджаар 6000ш бичил биетэн, 500м өндөрт 1300, 2000м өндөрт 240, 4000м-ийн өндөрт 79, 6000м-ийн өндөрт 24ш бичил биетэн агуулагддагийг тогтоосон байна. Мал амьтдын амьдарч буй орчин буюу өөрөөр хэлбэл тэдгээрийн амьсгалж буй агаарт бичил биетний тоо хэмжээ эрс эрчимжих явдлыг микробизм гэнэ. Тодорхой хязгаарлагдмал орон зайд бичил биетнүүдийн харилцан уялдаа холбоо тэдгээрийн тоо хэмжээ хэвийн байдалд тэнцвэртэй байх тухай ойлголтыг микробиоз гэнэ. Агаарын температурыг 0-10градус хүртэл нэмэгдүүлэхэд агаар дах микробын тоо 2-3 дахин, 10-20градус хүртэл нэмэгдэхэд 5 дахин нэмэгдэнэ. Агаар хэдий чинээ чийгтэй байна төдий чинээ бичил биетний бохирдол ихтэй байна. Халдварт өвчиний ялангуяа амьсгалын замын халдварт өвчинийг үүсгэгчүүд агаараар тархана. 9. Нарны гэрэл, цацраг мал амьтны бие мах бодид нөлөөлөх нь:Нар нь халуун хайлмаг 1392000 бүхий бөөрөнхий масс бөгөөд нарны массын ихэнх хэсгийг 13 сая градус халуун устөрөгч эзэлдэг. Дэлхийгээс нар хүртэл ойролцоогоор 150 сая км бөгөөд нарны туяа нь шулуун шугамаар тархах 300000км секунд хурдтай цахилгаан соронзон хэлбэрийн урсгал юм. Аливаа орны уур амьсгалыг бүрдүүлж буй анхдагч үндэс нь нарны элч юм. Газрын гадаргад ирэх нарны цацрагийн эрчимжилтийн хэмжээ нь юуны өмнө газрын гадаргад нар тусч буй өнцгөөс хамаарна. Үүнийг нарны өндөр гэнэ. Нарны туяа тусч буй өнцөг хэдий чинээ их байх тусам газрын нэгж гадаргад ирэх нарны цацрагийн эрчимжилт төдийн чинээ их байна. Нарны гэрэл нь янз бүрийн бүтэц бүхий туяануудын нийлбэр юм. Нарны гэрлийг цахилгаан соронзон долгион гэж үзнэ. Нарны гэрлийг үзэгдэх гэрэл, үл үзэгдэх, нил улаан туяа, хэт ягаан туяа, рентген туяа, гамма туяа, радио долгион гэх мэтээр ангилна. Үзэгдэх гэрэл, хэт ягаан туяа, нил улаан туяа, рентген, гамма туяаг нанометр гэнэ. Нарны гэрлийг долгионы уртаар нь авч үзвэл хэт ягаан туяа 180-400нмҮзэгдэх гэрэл нь 400-760нмНил улаан туяа 760-5000нмГэрлийн долгионы уртаас хамаарч цацрагийн нийлбэрийг тодорхой дэс дараалалтайгаар графикаар дүрслэн гаргасныг спектр гэнэ. Цацрагт энерги нь хэсэг бүлэг багц хэлбэрт түгэх үзэгдлийг гэрлийн ковант гэнэ. Нил улаан туяа амьтны эрхтэнд 3-5см түүнээс дээш гүн, үзэгдэх гэрэл хэдэн мл, хэт ягаан туяа 0,7-0,9мм, 300нм-ээс богино долгионтой гэрэл 2милли микроп хүртэл гүн нэвтэрнэ. Амьтны бие мах бодид гэрэл нь янз бүрийн эрхтнүүдээр дамжин дулааны цахилгааны химийн энерги болж хувирна. Нөлөөлж буй гэрлийнн тун хэмжээ тохирсон байвал эерэг, хэт ихсэх буюу багасахад сөрөг нөлөө үзүүлнэ. ХАА-н амьтдад гэрэлтүүлгийн тохиромжтой хэмжээг дараах байдлаар тогтоосон байна. Үхрийн хашаа байранд 75 люкс Тугалын пүнз байранд 100 люксГахайн байранд 100люкс Бордож буй гахайн бйаранд 50люксНарны гэрлийн нөлөөгөөр малын үс ноос унана. Хөлсний болоод өөхний булчирхайн ү.а сайжирна. Арьсны эвэрлэг давхарга зузаарна. Арьсанд биологийн идэвхт бодис(гистамин болон түүнтэй төстэй бодис) үүсэн цусанд орно. Хүнд зовиурт өвчин мэс заслын дараа цус ихээр алдсан үед наранд аажим шарснаар цус төлжилтийг сайжруулж цусны бүлэгнэх чадвар улаан эс гемоглобины тоо хэмжээ нэмэгдэнэ. Нарны цацрагийн тохиромжтой үйлчлэл нь амьтны хийн солилцоог идэвхжүүлнэ. Нарны гэрлйин нөлөөгөөр арьсанд Д витамины нийлэгжилт болж улмаар эд эрхтэнд кальцийн фосфорын тэнцвэржилт бий болно. 10. Агаарын хийн найрлага, түүний эрүүл ахуйАгаар нь мал амьтны бие мах бодид гадаад орчны зүгээс нөлөөлдөг чухал хүчин зүйлийн нэг юм. Агаар нь амьд организмын амьдралд зайлшгүй хэрэгцээт хүчилтөрөгчөөр хангах бодисын болон дулааны солилцоонд оролцдог. Мөн сөрөг нөлөө үзүүлэх тохиолдлууд бий. Тухайлбал агаарын химийн найрлага физик шинж чанарын огцом өөрчлөлтүүд нь хүн мал амьтны эрүүл мэнд бүтээгдэхүүний чанар түүнчлэн ургамал газар тариаланд сөрөг нөлөө үзүүлж болно. Мөн агаар нь халдварт өвчинийг үүсгэгч хорт бодисуудыг тээвэрлэн тархааж болно. Агаарын химийн найрлага физик шинж чанарыг мэдсэний үндсэн дээр агаарын бохирдолт хордлого халдвар тархахаас урьдчилан сэргийлж болно.Агаарын хийн найрлагаХийнүүд Эзэлхүүн МассАзот 78,08 75,52Хүчилтөрөгч 20,94 23,16Нүүрсхүчлийн хий 0,03-0,04 0,046Бусад(аргон, гели, неон) 0,94 1,28Азотын хийАзотын парциаль даралт 8кПа/593,41мм мөнгөн усны багана. Агаарын найрлага дах хамгийн эзэлхүүн жин ихтэй хий. Энэ хий нь агаар мандлын хүрээнд хүчилтөрөгчийг шингэлэгчийн үүрэг гүйцэтгэхийн хамт исэлдэх процесст оролцох мөн бие мах бодид явагдаж буй биологийн эрчмийг зохицуулж байдаг. Мөн бодисын биологийн эргэлтэнд ордог. Амьсгалах хий азот ихтэй бол хүчилтөрөгчийн парциаль даралт буурч хүчилтөрөгчийн дутагдал гипоксени бий болдог. Азотын төвшрүүлэг 90-93% болж хүчилтөрөгчийн парциаль даралт 60мм м.у.б хүртэл бууурахад мал амьтан үхэхэд хүрдэг.Хүчилтөрөгчийн хийХүчилтөрөгчийн парциаль даралт 21,45кПа/160мм м.у.бХүчилтөрөгч нь организмуудын амьсгалах болон аливаа исэлдэх явцад зайлшгүй шаарлагатай байдаг хйи. Амьсгалаар уушгинд орсон хүчилтөрөгч цусны улаан эс гемоглобинтой нэгдэж бүх эд эсэд тархаж исэлдэн ангижрах урвалд орно. Хүчилтөрөгч нь дутагдах нь мал амьтны бие мах бодид маш түргэн нөлөөлөх бөгөөд энэ үед уураг, нүүрс ус, тосдлогууд дутуу задарснаас үүссэн хорт бодисууд биед ихээр хуримтлагдаж амьтны эрүүл мэнд ашиг шимд муугаар нөлөөлнө. Хүчилтөрөгчийн хэрэгцээ мал амьтны нас хүйс физиологйин ү.а, орчны температур, эрүүл мэндийн байдлаас хамаарч өөрчлөгдөж байдаг.Нүүрсхүчлийн хийНүүрсхүчлийн парциаль даралт 0,03кПа/м.у.б СО2 нь хүн амын нягтрал багатай газрын агаарт 0,03-0,04% томоохон үйлдвэрүүд хөгжсөн төв суурин газрын агаарт 0,06%, хар төмөрлөгийн үйлдвэрийн орчны агаар 1% хүртэл агуулагдана. Хүн мал амьтан олноор байрласан байр сууц хашааны агаарт дээрхтэй харьцуулахад нилээд их хэмжээний СО2 агуулагдана. Ялангуяа малын байранд малын ялгадас тэжээлийн үлдэгдлийн задралаас болж хэмжээ нь нэмэгддэг. Амьсгалаас гаргаж байгаа агаарыг гадаад орчны агаарт харьцуулахад СО2-ийн хийн хэмжэээ 100 дахин их, хүчилтөрөгч О2 нь 25% багассан байдаг. Хүрээлэх орчны агаар хэдий чинээ их хэмжээний СО2 агуулагдана малын цусанд төдий чинээ ихээр агуулагдана.
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 2985 удаа

Сэтгэгдлүүд




:-)
Спэм хамгаалалт:
   
 

Миний тухай

МЭДЭЭ,МЭДЭЭЛЭЛ

. ДНХ-гийн олшруулалтын механизм
. Адууны элдэв өвчнийг эмчлэх ардын арга
. Эмийн хэлбэрийн тухай
. Зөөлөн эмийн хэлбэр
. Хор судалал
. Эмгэг Физиологи
. Зүрх судасны бүтэц
. Анатомийн шинжлэх ухааны судлах зүйл, арга, ангилал
. Онош судлал
. Госсын асуултууд
. Физиологи
. Дэлхийн шилдэг 10 хакардалт
. Өөрийгөө хөгжүүлэх 24 практик арга
. Хэрхэн хурдан шивж сурах вэ?
. Хэрхэн компьютерын мэдлэгтэн болох вэ?
. Хард дискны талаар
. Нуклейн хүчлийн бүтэц. ДНХ-ийн нийлэгжил
. ДНХ /дезоксирибонуклейны хүчил/
. Компьютер дээр хурдан бичиж сурах
. Мал эмнэлэгийн эрүүл ахуйн шинжлэх ухааны судлах зүйл, ач холбогдол

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. google
. asubi.mn
. download.mn
. mail.ru
. Yahoo
. Facebook
. blogmn
. Bolor-toli

ЦАГ

Тоолуур

Миний блогийн 179457 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 20 » Нийт: 20
Өмнөх | Дараагийн