Mongolian Veterinary Medicine

2013-01-07

Анатомийн шинжлэх ухааны судлах зүйл, арга, ангилал

Ангилал: АУ & МЭ

  АНАТОМИ /АNАТОМҮ/ -ийн шинжлэх ухаан нь амьтны ямар нэгэн тусгаар эрхтэн болон бүхэл бүтэн бие махбодын хэлбэр, бүтэц, орших байрлалыг тэдгээрийг хүрээлэн байгаа орчины нөлөөлөл ба үйл жиллагаатай нь холбон судалдаг.

Дээд зэргийн хөгжилтэй маш нарийн нийлмэл махбод нь нийлмэл топголцоогоор нэгдэж байдаг Үүнд: Хөдөлгөөний эрхтэн тогтолцоо, арьсан бүрхүүл, дотоод эрхтэн тогтолцоо, цус тунгалагийн эрхтнүүд, дотоод шүүрлийн булчирхай, мэдрэлийй тогтолцоо, мэдрэх эрхтнүүд хамаарагдана.

Эрхтнүүдийг тодорхойлоход шаардагдах тусгай нэр томъёонууд

Биеийн босоо тууш хавтгай руу харсан эрхтний хэсгийг /гадаргуу, зах булан зэргийг/ дотор тал /медиальный/, түүний эсрэг тал руу харсан хэсгийг эрхтний гадна тал /латериальный/ гэнэ. Сээр нуруун тийш, тухайлбал дөрвөн хөлт амьтны биеийн дээд тал руу харсан хэсгийг дээд /дорзальный/, харин эсрэг талыг нь доод /вентральный/ тал гэнэ.

А. Биеийн хөидлөн огтлолын бүдүүч: аа, бб. Үелсэн хавтгай, вв. Голын босоо тууш хавтгай, гг. Хажуугийн босоо тууш хавтгай, дд. Хэвтээ тууш хавтгай, Чиглэлүуд: 1. дээд /нуруун/ тал, 2. Доод /хэвлийн/ тал, 3. Урд толгойн тал, 4. Хойд /бөгсөн/ тал, 5 Хойд буюу амны эсрэг тал, 6. Урд буюу аман тал, 7. Дээд хэсэг, 8. Доод хэсэг, 9. Урд тал, 10. Ар тал, 11. Хойд тал, 12. Дотор тал, 13. Гадна тал


    2. АРАГ ЯСНЫ ТОГТОЛЦОО /Osteologia/ Толгойн яс

Амьтны толгойн ясыг духны ясны шанааны сэртэнгээр гавлын, нүүрний гэж 2 хуваана. Гавлын бүлгийн яснууд нь амьтны тархи үнэрлэх эрхтэн, сонор, тзнцвэрийн эрхтнүүдийн хамгаалах хайрцаг болдгоороо ихээхэн чухал юм. Толгойн ясны гавлын бүлэгт дөрвөн хос биш /дагзны яс, шаантаг яс, элхэг яс, зулайн хоорондох яс/ ба дөрвөн хос /зулайн яс, духны яс, чамархайн яс, хадан яс/ яснууд хамаарагдана.

Дагзны яс-оз. Occipitale нь их бие, хоёр хажуугийн хэсэг, хайрсан хэсэг гэсэн 3 хэсгээс тогтоно. Их биеийн хэсэг нь тархины хойд доод хэсэгт байрлана. Түүний дээд гадаргуу дээр тархины гүүрийн хонхор, уртавтар тархи, харин доод гадаргууд нь булчингийн товгор бий.

Хоёр хажуугийн хэсэгт дагзны том нүхнээс хажуу гадна талд дагзны булуунууд, гүрзэний сэртэнгуүд байрладаг. Дагзны булуунуудын гадна угт 1-3 хэрэлдүүрийн нүх бий.Дагзны ясны хайрс нь богинохон өрген ялтас хэлбэртэйгээр дагзны том нүхний дээд талыг эзэлж оршино. Энэ нь зулайн яс, зулайн хоорондох яснуудтай холбогдож байдаг.

Шаантаг яс-Os .sphenoidale дагзны ясны урд талд үргэлжилж байрлана.Түүнийг их бие, хоёр хос далавч /чамархайн, ухархайн/ , далавчин сэртэн гэж ангилна.

Шаантаг ясны их бие нь урагшаа дээш хушуурч орсон өмнө бие -пресфенойд, түүний ар талд байрлах өнчин тархины хонхорыг агуулсан хойд бие буюу базисфенойд гзсэн 2 хэсэгтэй. Эдгээрээс хоёр гадна хажуу тийш урд хэсэгт нь ухархайн , хойд хэсэгт нь чамархайн хос далавчууд байрладаг. Чамархайн далавчнаас доош хос далавчин сэртэнгүүд гарсан байна.Тэдгээрийн уг дээр нилээд өргөн ухархайн дугуй нүхнүүд байх ба эднээс дээш харааны болон элхэг нүхнүүд нээгддэг.

Элхэг яс- os.ethmoidale хамрын ба гавлын хөндийнүүдийн хооронд дээд хэсгээрээ духны ясаар хучигдаж оршино. Энэ нь 3 ялтас / босоо элхэг цаасан / тэдгээрийн хооронд байрлах хос сархиагнаас тогтоно.Босоо ялтас урагшаагаа хамрын мөгөөрсөн таславчинд шилжинэ.Элхэг ялтас нь гавлын хөндийн урд талд хөндлөн байрлах ба үнэрийн хонхрыг хучсан олон жижиг нүх сүвүүдийг агуулсан байдаг.

Цаасан ялтас нь элхэг ясны хос сархиагуудыг ороож байрлах ба тэдгээр нь том жижиг олон хуйлаадаснуудаас тогтоно.

Зулайн хоорондох яс- оs. 1пtеrраrietale нь дагзны ясны хайрсны дээд талд орших гурвалжин хэлбэртэй хос биш яс бөгөөд дух, зулайн яснуудын хооронд байрлана.

Зүлайн яс- Оs.parietale нь хос ялтсан яс юм. Энэ нь дух, чамархайн яснуудын хооронд байрлах ба чамархайн ирмэгээр дагзны болон чамархайн ялтаснуудад хуваагдана.

Духны яс-  os.frontale хивэгч амьтдад хамгийн том яс. Хойд хэсгээрээ маш хүчтэй хөгжсөн духны ирмэг байх ба энэ нь хажуу тийшээ эврийн сэртэнд шилждэг. Чамархайн сэртэнгийн уг дээр хос ухархайи дээд нүх байна. Шанааны сэртэн, духны ясыг холбосон шугам нь духны хөндийг агуулсан дух-чамархайн ба хамар ухархайн хэсэгт хуваагдана.

Чамархайн яс-. Os. Temporale  нь зулайн ясны хамт гавлын хөндийн хажуугийн ханым үүрэг гүйцэтгэх ба чамархайн хонхорыг бий болгоход оролцоно.Түүнийг хайрс ба хадан яс гэж хоёр хуваана.Чамархайн ясны хайрснаас хажуу тийш шанааны сэртэн эгц гарч шанааны ясны чамархайн сэртэнтэй холбогдож шанааны нумыг бий болгоно. Шанааны сэртэнгийн доод гадаргууд доод эрүүтэй холбогдох үеийн хонхор бий болсон байдаг.

Хадан яс нь сонор тэнцвэрийн эрхтнийг агуулна. Энэ нь хэнгэргэн хэсэг, хадархаг хэсэг, хөхөнцөр хэсгуүдээс тоггоно.

Хэнгэргэн хэсэг нь гавал-тархины хөндийн урд гадна талд байрлана.Түүний доод талд хэнгэрэгний хөндийн ясан цулцантай. Харин гадна хажуу талд нь сонсголын гадна сүв нээгдэнэ.

Хадархаг хэсэг нь чамархайн ясны дотор талд байрлах бөгөөд түүний төв хэсэгт нүүрний болон сонорын мэдрэлийн нүх, хонхрууд байрладаг.

Хөхөнцөр хэсэг нь хэнгэргэн болон хадархаг хэсгүүдийн хооронд оршдог. Хөхөнцөр хэсэг нь чамархайн ясны хайрстай нийлж чамархайн замыг бий болгодог.

Далавчин яс- os.pterygoideum нь тагнайн ясны босоо ялтасны дотно гадаргуу, шаантаг ясны далавчин сэртэнгийн дээр дэгээ хэлбэртэйгээр байрладаг.

Толгойн ясны нүүрний бүлэгт 8 хос (дээд эрүү,үүдэн шүдний яс,тагнайн яс, далавчин яс, хамрын яс, нулимасны яс, шанааны яс, доод эрүүний яс, хамрын самалдаг), 2 хос биш /шимэлдэг, хэрэлдүүрийн/ яс хамаарагдана.

Дээд эрүүний яс- os.maxillare  нь хамрын хөндийн хажуугийн ханын үүрэг гүйцэтгэнэ. Түүнийг их бие, хамрын ялтас, тагнайн сэртэн гэж хуваана, Их биеийн хэсэг 6 араа шүдний хонхор байрладаг. Хамгийн хойд араанаас хойш дээд эрүүний төвгөр байх бөгөөд харин өмнө талд нь шүдгүй зах байна.

Хамрын ялтас нь дотор гадна хуудаснаас тогтоно. Тэдгээрийн хооронд дээд эрүүний хөндий байна. Дээд эрүүний гадна ялтасны урд хэсэгт ухархайн доод суваг нээгдэнэ.

Тагнайн сэртэн түүний их биенээс дотогшоо орж эсрэг талын ижил нэртэй сэртэнтэй холбогдоно. Түүнд тагнайн хөндий байрладаг.

Үүдэн шудний яс-os.incusivum сул хөгжсөн. Энэ нь их бие, хамрын болон тагнайн сэртэнгүүдээс тогтоно. Хамрын сэртэн нь хамрын яс руу дээш өргөгдсөн, харин тагнайн сэртэн нь үүдэн шүдний ясыг дээд эрүүний тагнайн сэртэнтэй холбодог. Хивэгч малд үүдэн шүдний ясанд дээд үүдэн шүд гэж байхгүй.

Тагнайн яс- Оs.palatinum нь нилээд өргөн хэвтээ, босоо ялтаснуудаас тогтоно. Босоо ялтас дээд эрүүний төвгөрийн хооронд судас мэдрэлийн гурван нүх бүхий шаантаг тагнайн хонхор байна. Хамгийн том нь буюу шаантаг тагнайн нүх хамрын хөндий рүү нээгдэнэ. Түүний доод талд буй тагнайн арын нүх тагнайны сувагт, харин дээд эрүүний нүх нарийн завсар маягтайгаар ухархайн доод сувагт шилжинэ.

Хамрын яс -08. Nasale  нь гаднах гүдгэр, доторх хотгор ялтаснаас тогтоно. Дотно гадаргууд нь хамрын дээд самалдагны ирмэг бэхлэгдсэн

байгаа.

Нулимасны яс- оs. lacrimale нь ухархайн захаар нүүрний ба ухархайн ялтсанд хуваагдана. Ухархайн захын ойролцоох ухархайн ялтас дээр нулимасны уутны хонхор байрлаж урагшаагаа хамар-нулимасны сувагт шилждэг. Энэ ялтасны хойд хэсэг дээд эрүүний төвгөртэй нийлж нулимасны уутыг бий болгоно.

Шанааны яс-оs.zygomaticum нь хавтгай ялтсан яс юм. Шанааны ясыг шанааны сэртэнтэй холбож байдаг чамархайн ба духны сэртэнгүүд, нүүрний болон ухархайн гадаргуу гэж ангилна.

Шанааны яс нь нулимасны, духны, чамархайн яснуудтай хиллэж нүдний ухархайг бий болгоход оролцоно.

Доод эрүүний яс- оs. mandibulare нь их бие, эрүүний салаанаас тогтоно. Их биеийг нь араа шүдний хэсэг, үүдэн шүдний хэсэг гэж ангилна. Үүдэн шүдний хэсгийг дөрвөн шүд суух хонхортой түүшинт зах гэж ялгана. Араа шүдний хэсэг нь зургаан араа шүд суух хонхортой түүшинт захаас гадна тэдгээрийн урд талд шүдгүй зах байдаг. Эрүүний салаа нь гаднаа зажлуурын булчингийн хонхортой, дотор талдаа далавчин булчингийн хонхортой байхаас гадна үеийн сэртэн, булчингийн сэртэн тэдгээрийн хоорондох эрүүний онь байрлана . Далавчин булчингийн хонхорт доод эрүүний нүх нээгдэж үүдэн шүдний хэсэгг оочны нүхээр төгсөнө.

Хамрын самалдаг-conche nasi dorsalis et ventarlis  нь маш нимгэн сиймгэр ялтсан яс юм. Хамрын самалдаг нь хамрын хөндийд байрлаж түүнийг агаар дамжих олон замууд болгон хуваадаг.

Шимэлдэг яс- vomer нь хамрын хөндийд байрладаг хос биш яс. Шимэлдэг яс нь хамрын мөгөөрсөн таславчны хамт хамрын хөндийг баруун, зүүн хоёр тэнцүү тал болгон хуваадаг. Энэ нь шаантаг ясны их биеийн доод гадаргуу дээр өргөн ялтсаар эхлэн урагшаа ховил болон дээд эрүүний тагнайн сэртэнд бэхлэгдэнэ.

Хэрэлдуурийн яс- os.hyoideum  нь доод эрүүний салаануудын хооронд байрлах хос биш яс юм. Түүнийг богиновтор их бие, хэлний сэртэн, том, бага эврүүд, хэрчмүүд болгон ангилна. Энэ нь хадан ясны хэрэлдүүрийн сэртэнд бэхлэгдэнэ.

Нугаламт баганын яс /хузүу. их бие. суулний яс/

Хүзүүний нугаламууд – vertebrae cervicales  нь бүх сүүн тэжээлтэн амьтдад тогтмол 7 нугаламтай. Эдгээрнь хэлбэр бүтцээрээ өөр хоорондоо төсөөтэй, боловч 1,2-р нугалам буюу аман хүзүү, хатан хүзүү бас 6,7-р нугаламууд нилээд өвөрмөц ялгаатай. Хүзүүний 1-р нугалам буюу аман хүзүү нь дээд, доод нум, хүчтэй хөгжсөн далавч, дээд , доод төвгөрүүд бий болжээ.

Сээрний нугаламүүд vertebrae thoracales  нь урт босоо сэртэн, хоёр хос хавирганы хонхор. хавирганы төвгөрийн хос оромууд бий болсон байна.

Үхэр 13 сээртэй, урт босоо сэртэнтэй, их бие нь дугирагдуу онины оронд нугалам хоорондын нүх бий болсон. Нугаламын босоо сэртэн нь өргөн ялтаслаг, тэгш биш захтай.1-5-р нугаламын босоо сэртэнгүүд нь хамгийн өндөр, 10-р нугаламаас богиносож, сүүлчийн 3 нугаламын босоо сэртэн ижилхэн өндөртэй болно. нь урт хөндлөн хавирганы

сэртэнгүүдтэй. Үхэрт харцаганы нугалам 6 байдаг. Босоо сэртэн нь богино, өргөн. Үеийн урд сэртэн нь ховилтой, хойд үеийн сэртэн нь конус хэлбэртэй болсон.

Ууцны нугаламуүд- vertevrae sacrales нь хоорондоо нийлж нэгдээд ууцны яс-оs sacrum -ийг бий болгосон.

Эхний нугаламуудын хөндлөн сэртэнгүүд нийлээд чих маягийн гадаргуутай далавч болон хувирсан. Харин дараагийн нугаламууд нь ууцны ясны хажуугийн хэсгийг үүсгэсэн байдаг. Үхрийн ууцны яс 5 нугаламнаас үүссэн. Энэ нь нум хэлбэрийн хотгор их бие, босоо сэртэнгүүд нь суурь болон үзүүрээрээ нийлж ууцны дунд ирмэг, тэгш өнцөгт маягийн далавч, чих маягийн үеийн гадаргуу нь хойшоо гадагшаа чиглэсэн зэрэг хэд хэдэн өвөрмөц онцлог шинжтэй .

Суулний нугаламууд- vertebrae caudales нь гүйцэтгэж буй үүрэг, үйл ажиллагаанаасаа шалтгаалаад амьтан бүрт харилцан адилгүй тоо хэмжээтэй. Адуу, үхэрт 18-20, нохой, гахайд 20-23 сүүлний нугалам байдаг . Эдгээрээс эхний 5-6 нугалам нугаламуудын ерөнхий шинжийг хадгалсан хойшоогоо конус хэлбэртэй нарийсаж сүүлчийн нугаламууд нь зөвхөн нарийн бортгон бие болсон байна.

Хавирганууд-costae нь хавирганы яс, хавирганы мөгөөрс гэсэн 2 хэсгээс тогтоно. Ясан хавиргыг 2 төгсгөл /нугаламын.өвчүүний/; 2 зах /урд, хойд/ 2 гадаргуу / гадна, дотно/ болгон хуваадаг. Хавирганы нугаламын төгсгөлд нь толгой, төвгөр, хүзүү байна. Хавирганы урд зах булчингийн ховилоор, хойд зах нь судасны ховилоор зааглагдана.

Өвчүүний төгсгөл нь хавирганы мөгөөрсөөр өвчүүтэй холбогдсон байдаг. Эдгээр өвчүүтэй шууд холбогдож байгаа хавирга 7-8 хос байх ба тэдгээрийг жинхэнэ буюу өвчүүний хавирга гэж нэрлэпэг. Харин өвчүүг хүрдэггүй хавирганы нум үүсгэн хоорондоо нийлсэн суүлчийн хавиргануудыг хуурамч буюу сүвээний хавирга гэж нэрлэдэг байна.

Өвчүүний яс-os.sternum нь цээжний хэнхэрцгийн доод суурь болдог. Түүнийг их бие, бүдэрхий, аймхай мөгөөрсөөр төгсдөг аймхай сэртэн гэж ялгана. Их бие нь хажуугаараа хавирганы мегөөрстэй холбогдох оньтой,

Үхрийн  өвчүү хавтгай  өргөн  их биетэй   .  Хажуу  захаараа 6  хос хавирганы онь бий болгосон байна.

Өвчүүний бүдэрхий нь ялигүй дээшээ хотгор, аймхай сэртэн урт байдаг.

Урд хөлийн хэлхээ яс

Захын хэлхээ яс давших хөдөлгөөний хөшүүргийн буюу тулгуурын үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь мөрний бүслүүр яс, чөлөөт чацны яснуудаас

тогтоно.

Дал-scapula гурвалжин хэлбэртэй өргөн ялтсан яс. Түүнийг гурван булан, хоёр гадаргуу болгон ялгадаг. Гадна гадаргуу дээр далны шонтонгоор төгсдөг далны хамар байрлана. Далны хамрын урд хэсгийг

далны урд хотын хонхор, арын хэсгийг далны хойд хотын хонхор гэж нэрлэдэг . Мөн далны дотор талд далны доорхи хонхор оршино.

бугалганы яс- os.brachii s.humeris   нь урт хөндий яс бөгөөд дээд төгөсгөлдөө   толгой,   том   бага   товгорууд   тэдгээрийн   хооронд   товгор хоорондын ховил, том товгороос доош гурвалжин барзан,бага товгорын , доор дугираг барзан тус тус байна. Харин доод төгсгөлд нь хөндлөн гурви байх бөгөөд түүний  ард залааны хонхор,  гадна дотно хоёр талд нь булуунууд байрлана.

Богтос- оssа antibrachii нь хоорондоо нийлсэн шуу яс, залаа яс хоёроос тогтоно. Залаа яс- os .ulna нь дээд талдаа залааны төвгөр, тал саран онь бүхий урт яс юм. Энэ нь амьтны төрлөөс хамаараад  хөгжил нь

үр байдаг. Таван сарвуутай амьтанд шуутайгаа зэрэгцсэн урт, адуунд шуу ясыг гурав хуваасны дээд хэсэгт нийлж байрласан байдаг.

Шууны яс os .radius  нь дээд төгсгөлдаө хотгор үеийн гадаргуутай , доод үзүүртээ тэгш биш булаар төгссөн байна.

Урд шийр-skeleton manus нь хагд үеийн яс, шилбэний яс хурууны яснуудаас тогтоно. Хагд үений яс-ossa capri нь хоёр эгнээ богино яснаас тогтоно. Эдгээрийг дотор талаас нь эхэлж нэрлэнэ. Хагд үеийн шуу яс, хагдны завсрын яс, хагдны залаа яс, хагдны нэмэлт яс г.м.Доод эгнээнд хагд үеийн нэгдүгээр яс,  хагдныхоёрдугаар яс, хагд үеийн гуравдугаар яс, харин бүх сүүн тэжээлтэн амьтдад хагдны дөрөвдүгээр яс нь тавдугаар ястайгаа нийлж нэг яс болсон байдаг. Үхэрт хагд үеийн нэгдүгээр яс цөглөж үгүй болсон ба хоёр дугаар яс нь гуравдугаар ястай нийлснээс доод эгнээнд ердөө л хоёр яс байх

Шилбэний яс-ossa metacapri  нь таван яс байх боловч хивэгч амьтдад 3 яс үлдсэн байна, Үүнээс 3-4-р яснууд нийлж нэг яс болсноос гадна дээд талдаа үеийн гадаргуутай, доороо дундуураа гүн онь бүхий урд гадаргуудаа дагууд нь ховил бий болсон байна.   

Хурүуны         яс os digitorum Хурууны яснаас хивэгчдэд 3-4-р яснууд үлдсэн. Эдгээр нь тус бүртээ гурав, гурван үеийн яснуудтай. 1-р ясыг нь хурууны үеийн нэгдүгээр яс буюу бэрэвхийн яс, хоёрдугаар ясыг нь титэм яс, гуравдугаар ясыг нь хурууны гуравдугаар яс буюу туурайн /Турууны/ яс гэж нэрлэнэ.

Хойд хөлийн хэлхээ яс

Хойд хөлийн яс- хэд хэдэн яс нийлж бүрдүүлнэ. Эдгээр ясыг нь мөн аарцагны бүслүүр, чөлөөт чац гэж хоёр бүлэг болгоно.

Аарцагны бүслүүрт дундуураа заадсаар холбогдсон хоёр сүүжний яс хамаарагдана. Эдгээр нь тус бүртээ ташаа, заарцаг, өгзөгний яснуудтай.

Ташаа  яс- os ilinum нь ууцны ястай холбогдож урагшаа дээшээ ташуу байрласан урт хавтгай яс. Түүнийг их бие, далавч гэж 2 ангилна. Их бие нь угиин тогооноос урагш дээш байрлах ба төгсгөлд нь далавч байна . Далавчинд  нь гадна буюу хондлойн , дотор талын буюу ууцны гадаргуунууд байрладаг. Далавчны гадна төвгөрийг ташаан толгой, дотор талын төвгөрийг ууцны гэж нэрлэдэг.

Заарцагны яс- os pubis  нь үеийн тогоо руу чиглэсэн байх ба түүнийг заадасны ба үеийн тогооны салаа гэж хоёр ангилна.

Өгзөгний яс- os ischii нь үеийн тогооноос хойш гадагшаа чиглэгэсэн байна .Түүнийг их бие, үеийн тогооны салаа, заадасны салаа гэж заагладаг . Их бие хойшоо гадагшаа чиглэж өгзөгний төвгөрөөр төгсдөг. Заадасны   салаа, үеийн тогооны салааны хооронд сүүжний том нүх байрладаг .

Дунд чөмөгний яс- os femoris  нь хүчтэй хөгжсөн урт хөндий яс. Дээд төгсгөлд нь бөөрөнхий бөмбөлөг хэлбэртэй толгой байх ба түүний хажууд булчингийн барзан бүхий том эргүүлэг бий. Толгойн доод дотор талд бага эргүүлэг  , эдгээрийг ташуу холбосон эргүүлэг хоорондын ирмэг байдаг. Доод  төгсгөлд нь гадна, дотно булуу, булуу хоорондын онь байрлана .булуунуудын дээд ард талд дунд чөмөгний арын хонхор , харин урд талд онь , тойгны тод ирмэг бүхий гурви бий.

Шаантны яс- ossa  cruris    нь шагайт, тахилзуур гэсэн хоёр яснаас тогтоно . Шагайт яс-ossa tibia нь гурвалжиндуу урт хөндий яс. Шагайт нь  урдуураа тод илэрсэн ирмэгтэйгээс гадна дээд төгсгөлдөө гадна, дотно булуу , булуу хоорондын шовон бий болсон. Доод төгсгөлдөө халхавч ястай гурви байна.  Тахилзуур яс- ossa fibula  нь зарим амьтанд хаяадаа шагайтны гадна булуунд бэхлэгдсэн үлдэгдэл жижиг яс юм.  Хойд шийр- skeleton pedis  нь тахимны үеийн яснууд, хойд   шилбэ хурууны яснуудаас тогтоно. Тахимны үеийн яснууд ossa tarsi нь гурван  жижиг яснаас тогтоно. Дээд эгнээнд нь шагайны яс, борвины яс байна . Дунд эгнээнд ганцхан төв яс, харин доод эгнээнд нь   тахимны ,үеийн 1,2,3,4,5 яснууд байх ёстой боловч амьтны төрлөөс хамаараад тоо хэмжээ харилцан адилгүй болжээ.

Хоид шилбэ- os metatarsi  нь хэмжээгээрээ урт ялгаатай байвч хэлбэрээрээ урд шилбэтэй, бас хуруунууд ч ялгаагүй урд хөлийн хуруунуудтай ижилхэн байна.


  1. ЯСНЫ БУЛЧИНГИЙН ТОГТОЛЦОО

Араг ясны булчин буюу биеийн булчин нь агшиж, сунах чадвартай үүний үр дүнд амьтны хөдлөх үйлд оролцдог хөндлөн судалт булчингийн эдээс тогтоно. Эдгээр булчингууд нь араг ясанд бэхлэгдэнэ. Булчингийн туслах эрхтэнд хальс, шар усны гэр, уут, хэт, өнчин яснууд ордог.

Толгой. их бие. суүлний булчингууд ,

Толгойн  булчингууд: Толгойн булчингуудыг байрлал болон үүргээс нь шалтгаалаад нүүрний, зажлуурын гэж 2 ангилна.

Зажлуурын  булчингууд нь доод эрүүг дээд эрүү болон толгойн зарим хэсэгтэй холбож өгнө. Энэ бүлгийн булчингуудад зажлуурын том булчин, чамархайн   булчин , эрүүний   зангираат   булчин,   далавчин   булчиигууд хамаарагдана.

Зажлуурын  том булчин доод эрүүний салааны гадна талд байрлана. Чамархайн     булчин    гавлын    ясны    чамархайн    хонхорыг    дүүргэж оршдог.Далавчин булчин эрүүний салааны дотор талын гадаргууд бэхлэгддэг. Зангираат булчин нь гүрээний сэртэнгээс эхлэн эрүүний доод булан хүртэл найлзуур булчирхайн цаагуур үргэлжилнэ.

Нүүрний булчингууд нь зөвхөн нэг төгсгөлөөрөө толгойн ясанд бэхлэгдэх ба нөгөө төгсгөл нь арьсан доорхи зөөлөн эдүүдэд төгсөнө. Нүүрний булчин толгойн тус газрын төрөлхийн нүх сүвүүдийг тойрч байрладаг ялтсан, туузан, цагирган булчингууд байдаг. Үүнд: Амны дугуй булчин, дээд уруулын тусгай өргүүр, хамар уруулын өргүүр, соёоны булчин, шанааны булчин,.оочны булчин,доод уруулын буулгуур, уруулын арьсан доорхи булчин.завьжны булчингууд хамаарна.

Цээжний  хэнхэрцгийн булчинг амьсгал оруулгуур, амьсгал гаргуур гэж ангилна .

Амьсгал оруулгуур булчингуудад  шүдэрхүү дээд оруулгуур, хавирга хоорондын    гадуур    булчин,     шатархуу    булчин,     цээжний     шулуун

Булчин,хавирганы өргүүр, өрц    хамаарагдана.

Дээд шүдэрхүү амьсгал оруулгуур булчин   эхний 2-11-р хавирганы дээд төгсгөлөөс эхлэн босоо сэртэнгийн дээр шөрмөсөн ялтсанд төгсөнө .

Хавирга хоорондын гадуур булчин нь хавиргануудын хоорондох завсрыг дүүргэж оршино. Шатархуу булчин хүзүүний хөндлөн сэртэнгүүд ба эхний

хавирганы хооронд байрладаг туузан булчин байдаг.

Цээжний  шулуун булчин нь эхний 4-6-р хавирганы мөгөөрсөн дээр байрлана .  Хавирганы   өргүүр   булчин   нь   сээрний   хөхөнцөр   сэртэн, хавирганы төвгөрийг холбосон байна. Өрц нь хэвлийн хөндий ба цээжний хөндийг тусгаарлагч юм.

Амьсгал    гаргуур   булчингуудад  дээд   шүдэрхүү   амьсгал   гаргуур хавирга хоорондын дотуур булчин, харцага-хавирганы булчин ба цээжний хөндлөн

булчингууд хамаарагдана. Дээд шүдэрхүү амьсгал гаргуур нь сул хөгжсөн ба сүүлийн сээрний нугаламуудын босоо сэртэн ба хавиргануудад

бэхлэгдэнэ .   Хавирга хоорондын дотуур булчин  нь хавирганы  завсар гадуур булчингийнхаа  дор   байрлана.   Харцага  хавирганы   булчин   нь

харцагны хөндлөн сэртэн, хамгийн сүүлийн хавиргыг холбосон   туузан булчин юм. Цээжний хөндлөн булчин нь өвчүүний дээд буюу дотор талд хөндлөн чиглэлтэй байрладаг.

Хэвлийн  ханын булчингууд:  Энэ булчингууд нь харцаганы хөндлөн сэртэн , сүүлчийн хавирганууд, аарцаг яснуудын хооронд өргөн ялтсаар татагдаж байдаг. Үүнд: хэвлийн гадуур ташуу, хэвлийн дотуур ташуу, хэвлийн хөндлөн, хэвлийн шулуун булчингууд хамаарагдана.

Хэвлийн гадуур ташуу     булчин  нь хавирганы  нумын ойролцоох цээжний  хэнхэрцгийн гадна гадаргуугаас эхлэн хэвлийн цагаан шугамд төгсөнө .Хэвлийн дотуур ташуу булчин нь ташаан толгойноос эхлэн хэвлийн цагаан  шугамд төгсөхдөө хэвлийн гадуур ташуу булчингийн дотор талаар эсрэг  чиглэлтэй явна. Хэвлийн гадуур, дотуур ташуу булчингуудын доогуур харцагны хөндлөн сэртэнгээс хэвлийн цагаан шугам хүртэл дээрээсээ доошоо чиглэлтэйгээр   хэвлийн   хөндлөн   булчин   байрладаг.   Хэвлийн шулуун булчин нь нилээд өргөн туузаар хавирганы мөгөөрснөөс заарцгийн ирмэг  хүртэл үргэлжилнэ. Хэвлийн ташуу булчингуудын хоорондуур конус хэлбэртэйгээр цавины суваг гарна.  Энэ нь хэвлийн ба гадуур ташуу булчингийн аарцгийн ялтасны хоорондуур нилээд өргөн гадна нүх үүсэж,харин дотно нүх нь хэвлийн дотуур ташуу булчингийн хойд зах, цавины шандасны хоорондуур нарийн хэвлийн нүх үүссэнээс бий болжээ .

Мөчний булчингууд

Урд мөчний булчин: -г судлахдаа далыг их биетэй холбож байгаа трапец булчин, ромбон булчинг эхлэж өвчинө. Ингэхэд хүзүүний болон цээжний хэсэг нь тод ялгарна. Далны урд бугалга толгойн, харин араар нь нурууны хамгийн өргөн булчин, доод талаар нь цээжний өнгөц, гүн булчингууд байрлана.

Хэрэв тухайн үеийн өнцгийн гадна талд байрлаж өнцгийг ихэсгэж байвал тэр булчин үеийг тэнийлгэх, үеийн өнцгийн дотор талд байрлаж өнцгийг нь багасгаж байвал үеийг нугалах, үеийн өнцгийн гадна хажуу талд байрлаж байсан бол гадагшлуулах, өнцгийн дотор хажууд байгаа бол дотогшлуулах гэх мэт тодорхой нөлөөлөл үзүүлдэг болно.

Далны гадна хажуу талд байрлах далны урд хотын булчин, гурвалжин, бага дугуй, далны хойд хотын булчин, дотор талд байх далны хуудас, том дугуй булчин, бугалганы хошуу булчин оршино.

Бугалганы тус газрын залааны үеийн булчингуудыг өвчихөд дээрээсээ бугалганы хоёр үзүүрт булчин, бугалганы дотуур булчин, гадна талаасаа бугалганы гурван үзүүрт булчингийн гадна ба урт үзүүр, богтосны чангалуур хальс, дотор талаас нь бугалганы гурван үзүүрт булчингийн дотно ба урт үзүүр байна.

Богтосны тус газар дээд гадаргууд нь хагд шууны тэнийлгүүр, том хурууны урт гадагшлуур, хурууны ервнхий тэнийлгүүр, хагд залааны тэнийлгүүрүүд байрлана.

Урд шийрний тус газар хурууны үеүдэд нөлөөлдөг зөвхөн шөрмөсөн' булчин явна. Үүнийг судлахдаа урд гадаргуугаар тэнийлгүүрийн шөрмөс, арын гадаргуугаар нугалагч шөрмөс байдгийг анхаарах хэрэгтэй.

Хойд хөлийн булчин:

Ууцны далавчны гадна талын гадаргуу дээр түнхний  үеийн тэнийлгүүрүүд   байна. Нилээд өргөн ялтас маягаар бие биетэйгээ нийлсэн   байдлаар   хондлойн   өнгөц,   дунд,   гүн   булчингууд байрлана .  Хондлойн бүлгийн булчингуудаас ар тийш түнхний үеийн дунд

чөмөгний  арын тэнийлгүүрүүд байна.Үүнд: гуяны 2 үзүүрт булчин, хагас шөрмөсөн, хагас сарьсан булчингууд орно. Эдгээр ууцны яс, сүүлний нугалам, өгзөгний төвгөрөөс эхэлж дунд чөмөгний араар тойг ба шагайтны ирмэг дээр төгсдөг. Дунд чөмөгний урд талд түнхний үеийг тэнийлгэх үүрэгтэй гуяны өргөн хальсны чангалуур, тойгны үеийг тэнийлгэх гуяны 4 үзүүрт булчин тус тус оршино.


Сүүж  ба дунд чөмөгний дотор талаас түнхний үеийн нугалагч булчингууд, ташаа-харцаганы булчин, үйлч булчин, залаат, үзэмжит түүнчлэн дотогшлуурын үүрэгтэй үзэмжит ба дотогшлуур байрладаг.

Гуяны тус газрын булчинг судлахад үзэмжит, залаат, үйлч булчингуудаар бий болсон гуяны сувгийг анхаарах хэрэгтэй. Энэ сувгийн ёроолд гуяны 4 үзүүрт булчингийн дотно үзүүр байрлана.

Шагайтны тус газар түүний урд гадаргуугаар шагайтны урд, тахилзуурын гуравдагч, хурууны урт тэнийлгүүр ба харин гадна талаар нь тахилзуурын урт булчин, хурууны хажуугийн тэнийлгүүр, 4-р хурууны тэнийлгүүр, хойд талаар нь хурууны өнгөц, гүн нугалуурууд, шагайтын 3 үзүүрт булчин байна.

Хойд шийрний тус газар байрлах шөрмөсөн булчингууд байрлал болон нөлөөллөөрөө урд мөчнийхтэй ижилхэн байдаг байна.


  1. АРЬСАН БҮРХҮҮЛИЙН ТОГТОЛЦОО

Арьсан бүрхүүл нь амьтны биеийг гадна талаас нь бүрхдэг бөгөөд гадаад орчин, бие махбодын гүнд орших хэсгийн хооронд дамжуулагч болдог буюу еөрөөр хэлбэл хүрэлцэхийг мэдэрдэг эрхтэн юм. Үүнээс гадна нүүрс хүчлийн хий, бодисын солилцлын зүйл, ус зэргийг бие махбодоос зайлуулах зохицол болдгоос гадна хамгаалах бүрхүүлийн үүргийг гүйцэтгэнэ, Арьсан бүрхүүл мөн биеийн халууныг тохируулахад оролцдог.

Арьс – cutis  нь арьсны өнгөн хөрс, үндсэн буюу жинхэнэ арьс, арьсан доорхи давхаргаас бүрдэнэ.

Арьсны өнгөн хөрс буюу эпидермис-epidermis нь олон эгнээт хавтгай хучуур эсээс тогтоно. Энэ давхарга нь өнгөний буюу эвэрлэг үе, гүн буюу төлжих үе гэсэн 2 үетэй. Эпидермисийн давхаргын гол үүрэг нь амътны биеийг хамгаалахад оршино. Эвэрлэг давхарга нь байнга гуужиж унаж биеийг элдэв механик бохирдлоос болон нян, паразитаас цэвэрлэж байхад, доороос нь бөөмтэй эсүүд үржин гуужсан эвэрдэг давхарга нөхөгдөж байдаг. Төлжих давхарга жинхэнэ арьсанд тулж орших бөгөөд түүнээс үндсэн хальсаар тусгаарлагдаж байдаг.

Жинхэнэ буюу үндсэн арьс-derma нь үлэмж олон тооны уян ширхэгтэй нягт холбогч эдээс тогтоно. Энэ бүтцийн ачаар уг давхарга маш бат бөх уян хатан чанартай бөгөөд арьсны өнгөн хөрсний тохиромжтой   суурийг бий болгоно. Үндсэн арьс мөн л дээд буюу хөхөнцөр хэсэг, доод буюу торлог хэсэг гэсэн 2 үе давхрагатай. Хөхөнцөр давхаргад   булчингийн ширхэг байхаас гадна, үүсний сурвалж булцуу, тосны булчирхай, хөлсний булчирхай байна. Торлог үе нь цусны судас, мэдрэлийн судсаар маш баялаг судсан тор үүсгэсэн байдаг.

арьсан доорхи эслэг-staratum subcits  нь -хөвсгөр холбогч эдээс тогтсон өөхний эсүүд юм. Энэ давхрагын тусламжтайгаар дулаан зохицуулагдаж гадны зохилт, доргилтыг зөөлрүүлж, өөх тосны нөөц бий болно.

үс pilus  нь арьснаас гадагш цухуйсан  иш,  арьсны  гүнд орших сурвалж, төгсгөлийн бүдүүрсэн булцуу зэргээс тогтоно. Мөн үсийг бүрхүүл үс , урт үс ,  мэдрэмтгий үс, богино үс гэж ялгана.

Зөөлөвч-pulvin  нь мөчнүүдийн хатуу төгсгөл юм. Зөөлөвчний хэсэгт үс байдаггүй ба эвэрлэг,арьсан доорхи давхарга сайн хөгжсөн байна

Нохойн урд хөлийн хагд үений орчимд хагдны зөөлөвч, шилбэний ясны доод үзүүрт  буюу улны зөөлөвч, хурууны 4 зөөлөвч тус тус оршино .

Арьсан доорхи давхарга үлэмж зузаан байхын дээр олон тооны ширхэг,өөхний эсүүдтэй байна. Үүний ачаар зөөлөвч газарт гишгэхдээ

Доргилтийг  зөөллөж өгөх үүрэгтэй. Адууны хурууны зөөлөвч   зөвхен ганц үлджээ .

Хагд тахимны зөөлөвчүүд нь барзгар гадаргуутай, саарал өнгөтэй хөхөн туур гэж нэрлэгддэг хавтгай, уртавтар эвэрлэг зүйл болж хувирсан . Хөхөн туур    урд чацны хагд үенээс арай дээш, хойд чацанд тахимны үенээс арай доош тэдгээр чацны дотор талд байрлана. Улны зөөлөвч дутуу хөгжилтэй, бортгон хэлбэртэй саарал өнгөтзй, жижиг хэмжээтэй эвэрлэг хэсэг юм. Энэ нь бэрэвхийн үений орчимд саганы үсний доод талд байрлана. Үүнийг эмгэн туур гэдэг.

Хумс-unginus нь уг амьтдад газарт тулгуурлах, мод руу авирах зэрэг боломж олгоно.

туурай-ungula бол туурайн яс болон титмийн ясны хагасыг хучиж оршдог . Туурайг хөвөө, дэлбээ, /зэтэр/ хана, ул гэж хэсэглэн ялгана.

Арьсны нэгэн  адил  туурайнд:   1-доороо төлжигч  үетэй, сайн хөгжсөн эвэрлэг давхар   бүхий   эпидермис;   2-жинхэнэ   арьс,   3-арьсан   доорхи давхарга байдаг  .

Арьсан доорхи давхарга зөвхөн туурайн хана, улны хэсэгт байдаггүй . Улны ханыг тууш зүсэхэд 3 үе давхрагаас тогтоно. Үүнээс хамгийн өнгац давхарга нь гялтгана, дунд давхрага нь  илүү зузаан, бат бөх гуурст эвэр хамгийн дотор давхарга нь хуудаст эвэр болно.

Эвэр -соrnиа нь хивэгч малын духны ясны сэртэнг хучиж байдаг арьсны гаралтай эрхтэн юм. Эвэр нь ясан сэртэнтэй нягт нийлсэн жинхэнэ арьс ,

эпидермис  хоёроос  тогтоно.   Эпидермисийн  үржигч  давхрагаас зузаан эвэр дугтуй үүснэ .

Эврийн угт цагирган бүслүүр  байдаг.  Ийм бүслүүр цагираг үүсэх явдал үнээний хээлтэй явах үетэй тохирдог бөгөөд үүнээс үндэслэн малын насыг тодорхойлно.

Арьсны булчирхайнууд: Арьсны гаралтай булчирхайнуудад тосны, хөлсний , сүүний булчирхай хамаарагдана.

Тосны булчирхай -д/.  Gl sebececae жинхэнэ арьсанд үсний орчимд оршино . Үс хичнээн өтгөн байвал тосны булчирхай төчнөөн олон байна.

Тосны булчирхайн цорго ихэнхдээ

үсний уут руу, хааяа шууд арьсны гадаргууд нээгдэнэ.

Хөлсний булчирхай- gl sudoriferae тосны булчирхайнаас илүү гүн байрлаж, арьсан доорхи давхаргад хүрнэ. Энэ нь хэлбэрээрээ ердийн,

салаалдаг  гуурст булчирхай юм.

Сууний булчирхай-д gl.lactiferae бол гарал үүслээрээ арьсны булчирхайнд хамаарагдах боловч хэмжээ бүтэц, шүүрлийн шинж төлөвийн хувьд онцгой байрыг эзэлнэ. Сүүний булчирхайн хөгжил нь жинхэнэ арьс, арьсан доорхи давхрагын гүн рүү эпидермисыг гуурс маягтай хонхойлгох замаар явагдана. Хонхойж орсон эпителийн гуурсны эргэн тойронд жинхэнэ арьснаас тусгай товгор үүснэ. Цаашдаа энэ товгороос хөх үүсэн хөгжинө. Дэлэн нь суурь, цул хоёроос тогтоно. Суурь нь холбох эдээс үүсдэг бөгөөд булчирхайт хэсгийн альвеол, гадагшлуулагч цоргыг хүрээлсэн хөвсгөр холбох эд , гүнзгий хальснаас үүсэлтэй ялтас маягтай байдаг. Дэлэнгийн холбох эд уян ширхэг элбэгтэй өөхний эсийн бөөгнөрөлтэй байна.

Дэлэнгийн цул цулцанлаг бүтэцтэй бөгөөд, цулцан, гадагшлуулагч цоргоос тогтоно. Цулцан, цоргоны ханыг холбох эдийн нягтрал болох жинхэнэ бүрхүүл, эпители-булчингийн олон хушуут тусгай эсийн давхарга.булчирхайт эсийн давхрага гэж ялгана. Булчирхайт эс шүүрэл хуралдуулах үедээ бортгон хэлбэртэй байдаг. Шүүрэл нь суллагдсаны дараа хавтгай буюу шоо дөрвөлжин болно. Шүүрэл гаргах байдлаараа сүүний булчирхай мерокрины заримдаа апокрины төрелд хамаарагдана. Сүүний цистерины эпителийн доод талд орших булчингийн тууш ширхэг, хөхний сувгийг тойрч хуниас үүсгэдэг цагираг булчингийн давхрага гэж байна. Хөх гадуураа арьсаар хучигдах бөгөөд энд нь хелсний, тосны булчирхай, үс байдаггүй. Харин цусны судас, мэдрэх нервийн төгсгөлөөр баялаг байдаг. Цулцан гадагшлуулагч цоргыг тойрч дэлэнгийн суурь эД рүү салбарласвн цус, тунгалагийн судасны өтгөн тор оршино.Мөн цулцан .цоргоны эргэн тойронд нервийн ширхэгүүд шигүү сүлжээ үүсгэж судас булчирхайт эпителийн эсүүд рүү очно.

Хөхөнд сүүний хөндий буюу цистерн байна, Энэ нь дэлэнгийн булчирхайт хэсэг рүү орсон байдаг тул түүнийг хөхний, булчирхайн гэж 2 хэсэгт хуваана. Цистернд цулцангаас эхэлсэн нилэзд жижиг цоргонуудаас үүссэн том цоргонууд нийлнэ. Цорго, альвеолууд хамтран тусгай гуурслаг булчирхайнуудыг үүсгэнэ. Эдгээр нь хоорондоо нягт шахцалдаж оршдог боловч хоорондоо харилцдаггүй.


  1. Ходоод, гэдэсний бүтэц ангилал.

Ходоод – gaster ventriculus нь тэжээл боловсруулах гуурсны үлэмж бүдүүрсэн хэсэг бөгөөд энд тэжээлийн зүйл хуримтлагдаж хадгалагдан химийн болон механик боловсруулалт явагдана. Ходоодноос эхлэн тэжээл боловсруулах эрхтэн ихэвчлэн

хэвлиын хөндийд байрладаг. Энэ эрхтнүүдийн байршлыг нарийн тоггоохын тулд хэвлийн хөндийг хэсэглэн хуваана. Их биеийг хөндлөнгөөр нь хоёр хавтгай болгон хуваана.Урд хавтгай нь сүүлчийн хос хавиргыг, хойд талынх нь ташаан толгойг дайрч өнгөрнө. Өрцнөөс урд хавтгай хүртлэх хэсгийг  хэвлийн урд хэсэг, хоёр хавтгайн хоорондох хэсгийг дунд хэсэг, арын хавтгайнаас аарцгийн хөндийн орц хүртэлх хэсгийг хэвлийн хөндийн хойд хэсэг гэж ангилна.

Ходоодыг тасалгааных нь тоогоор нэг тасалгаат, олон тасалгаат гэж ялгаварлана. Махчин, холимог тэжээлтэн, адуу зэрэг хивдэггүй амьтад нэг тасалгаат ходоодтой бөгөөд хивэгч мал олон тасалгаат ходоодтой байдаг. Ходоодны доод гүдгэр захыг том махиа, дээд хотгор талыг нь бага махиа гэнэ . Мөн улаан хоолойтой залгагдсан урд хэсгийг нь амсар, нарийн гэдэстэй залгагдсан хойд хэсгийг нь нугалуур гэх ба тэдгээрийн хоорндох дунд талын бүдүүрсэн хэсгийг ёроол гэдэг. Ходоодны хана салст , булчинт, шар уст бүрхүүлээр хучигдана.

Олон тасалгаат ходоодыг салст бүрхүүлийн нь бүтцээр улаан хоолойн хэв шинжит буюу булчирхайт биш, гэдэсний хэв шинжит буюу бумчирхайт, холимог хэв шинжийн гэж 3 ангилна.

Булчирхайт биш салст бүрхүүл ходоодны урд хэсэгт оршдог бөгөөд цагаавтар өнгөтэй огт булчирхайгүй.олон давхраат хавтгай эпитэлтэй байдгаараа онцлог юм. Салст бүрхүүлийн энэ бүс адууны ходоодонд нилээд их хэмжээтэй, гаднаас нь харахад мухар төгсгөлтэй байдаг ба харин гахайн ходоодонд нилээд бага хэмжээтэй, махчин амьтны

ходоодонд байдаггүй байна.

Булчирхайт салст бүрхүүлт ходоод нь нохой, муурны ходоодны бүх хэсгийг адуу, гахайн ходоодны зөвхөн ёроол , хойд хэсгийг хучдаг.Энэ нь ягаавтар өнгөтэй бортгон эпителээр хучигдсан, ходоодны шүүс гаргадаг олон тооны булчирхайтай байдаг.

Булчинт бүрхүүл гилгэр булчингийн ширхэгээс тогтсон гурван давхаргатай. Үүнд: 1.гадаад тууш давхарга, 2.ходоодны мухарт тусгай хуниас үүсгэдэг, нилээд сайн хөгжсөн цагираг маягийн дунд давхарга, 3.ташуу ширхэгүүд бүхий гүн давхарга орно. Булчингийн ташуу ширхэг ны ходоодны амны хэсэгт ходоодноос улаан хоолой руу орох сүвийг хаах гогцоо цагираг үүсгэдэг. Энэ зохицол адуунд онцгой сайн хөгжсөн байна. Ийм цагираг гогцоо байдаг, ходооднд улаан хоолой хурц өнцөг үүсгэж ордог учраас тэжээлийн зүйл, хий ходоодноос улаан хоолой руу буцам орох боломж үгүй болох буюу өөрөөр хэлбэл хэвийн байдалд адуунд бөөлжих хэхрэх үзэгдэл хэзээ ч мэдэгддэггүй байна.

Шар уст бүрхүүл ходоодны гадна талыг хучна.Энэ бүрхүүл ходоодны башга махианаас ходоод-элэгний холбоос буюу бага сэмж болж элэгний гадаргууд шилжинэ. Их махианаас их сэмж болон үргэлжилнэ. Гахайн ходоодны урд хэеэгг том биш цүлхэн байдгаараа онцлог байдаг.

Нэг тасалгаат ходоод урд талаараа  элэг,  өрц, гэдэстэй нийлж хэвлийн хөндийн урд хэсэгт байрлана.

Адууны ходоод зүүн сүвээний орчмыг бүхэлд нь эзлэн умсны дээд,талд  байрлаж хэвлийн  доод  хананаас  тусгаарлагдана.Нохой,   гахайн ходоод аймхай мөгөөрсний орчмоор доош бууж хэвлийн хананд хүрдэг.

Хивэгч  малын  олон  тасалгаат  ходоод  гүзээ,   хэрхнэг,   сархинаг, жинхэнэ ходоод гэсэн дөрвөн тасалгаатай.

Гүзээ- ruтеп нь хамгийн том тасалгаа юм. Энэ нь хэвлийн хөндийн бүх зүүн хагасыг дүүргэн баруун хагасын заримыг эзэлж оршино. Зүүн баруун тууш ховилоор дээд доод хэсгүүдэд хуваагдана. Дээд хэсгийн урд тал руу улаан хоолой орно. Гүзээний дотор талд дээрх ховилыг дагасан хужирхай оршино. Салст бүрхүүл нь гүзээний гадаргууг барзгар болгодог. Янз бүрийн хэмжээтэй олон тооны хөхөлүүдийг үүсгэдэг.

Хэрхнэг- reticulum зуувандуу хүүдий хэлбэртэй бөгөөд гүзээний амнаас арай урагш доор аймхай мөгөөрсний дээд,талд байрлана. Түүни салст бүрхүүл дээр зөгийн үүртэй төсөөтэй зөв биш олон өнцөгт хэлбэртэй олон хонхрууд байна. Хэрхнэг тусгай нүхээр гүзээ, сархинагтай харьцана.

Мөн  улаан хоолойноос гүзээний амны баруун талыг дагаж хэрхнэг рүү улаан хоолойн ховил орно,

Сархинаг omasum  хэвлийн хөндийн урд хэсэгт гүзээнээс баруун баруун сүвээний орчимд байрлана. Салст бүрхүүл нь янз бүрийн хэмжээтэй салбангуудыг үүсгэнэ.  Салбангийн гадаргуу дээр эвэржсэн хөхөлүүд байна. Салбангуудын хоорондох зайг үүр гэнэ.

Жинхэнэ ходоод obamasum  нь данх маягийн хэлбэртэй өргөн хэсэг нь сархинагтай, нарийн хэсэг нь арван хоёр хуруу гэдэстэй нийлэх бөгөөд баруун   сүвээ,   аймхай   мөгөөрсний   орчимд  сархинагнаас  арай  доош оршино. Салст бүрхүүл нь сайн хөгжсөн тууш атираануудыг үүсгэнэ. Булчинт бүрхүүл нь гадна талын тууш, дотор талын цагираг ширхэгнээс тогтоно.   Цагираг давхарга ходоодны хойд мухарт илүү сайн хөгжсөн байдаг.  Ходоод гадуураа шар уст бүрхүүлээр хучигдсан байна. Ходоодны шар уст бүрхүүлээс түүнийг ойролцоох эрхтнүүдтэй холбох холбоос буюу их бага сэмжнүүд бий болсон байдаг.

Нарийн гэдэс :

Хоол боловсруулах эрхтний дунд хэсэг буюу нарийн гэдэсний бүлэгт арван хоёр хуруу гэдэс, өлөн гэдэс, цутгалан гэдэс хамаарагдана

Арван хоёр хуруу гэдэс-intestinum duodenum  бол ходоодноос шууд үргэлжилдэг бөгөөд элэгний дотор талаар явж тах хэлбэртэйгээр тахиралдана. Тахирласан хэсэг рүү цөс, нойр булчирхайн цоргууд нийлдэг. Арван хоёр хуруу гэдэс ходоодны нугалуураас эхэлж өлөн гэдэсний эхний гогцоо хүртэл үргэлжилнэ.

Өлөн гэдэс-intestinum ieeunum нь олон тооны гогцоо чацархайгаар холбогдсон байдгаараа онцлог.

Энэ гэдсэнд салстын доод булчирхай бараг үгүй бөгөөд цэлмэнгүүд үлэмж бага болсноороо өвөрмөц              байдаг.

Гэдэсний   хамгийн   урт хэсэг өлөн гэдэс   юм.

Цутгалан-intestim ilinum Энэ нь ямар нэг гогцоо нугалаа байхгүй бөгөөд шулуун төгсгөлөөрөе мухар олгойд нийлэхээс гадна шилжилт нь баруун

ташааны тус газарт /гахайнаас бусад/ хүрнэ.Цутгалан уртынхаа дагууд олгойтой шандсаар холбогдоно.

Элэг-hepar асар олон тооны ажиллагч эсүүдээс тогтсон бие махбодын хамгийн том булчирхай юм. Энэ нь улаан хүрэн өнгөтэй цуллаг эрхтэн бөгөөд хэвлийн хөндийн баруун урд талд өрцний ард байрлана. Элгэнд вений цуснаас урьдчилан боловсруулалт явагдаж үүний бүрэлдэхүүнээс нүүрс-усыг ялгаруулан чихэрлэгийн хэлбэртэйгээр элгэнд хадгалж шээсний хүчлийн задралт ба маш олон бодисыг хоргүй болгох ажиллагаа явагддаг.

Элэг гадаргуунаасаа усавхи бүрхүүлийн дотуур хуудсаар хучигдах ба усавхи бүрхүүл өрцнөөс элгэнд шилжиж шандас бий болгох ба энэ шандсанд тогтоогдсон элэг бөөрийн байршилд оршино.

Усавхи бүрхүүлийн завсар хөхөлжийн доор маш нимгэн элэгний өөрийн гэр бүхий нэг бүхэл бүтэн холбогч эдийн суурь орших ба энэ гэр нь зөвхөн элэгний хүйн тус газарт маш хүчтэй хөгжсөн байна.

Нойр булчирхай-рапсrеаs нь ходоодны бага махиа арван хоёр хуруу гэдэстэй наалдаж ихэвчлэн баруун сүвээний орчимд байрлана. Нойр булчирхайд бие хэсгээс гадна баруун, зүүн хоёр салаа, гол, нэмэлт хоёр цорго байна.  Нойрын      булчирхай   бичил бүтцээрээ  шүлсний  булчирхайтай  ойролцоо   байна.   Нойр булчирхайн шүүрсэнд уураг, нүүрс ус, өөх зэрэгт нөлөөлдөг янз бүрийн   фермент байдаг.Үүнээс гадна нойр булчирхайд   гадагшлуулагч   цорго байдаггүй   ,   өөрийнхөө   гормоныг шууд цус, тунгалагийн судас руу оруулдаг эсийн бүлэг /Лангергансийн арал / байдаг.Ялгаруулж байгаа гормоныг нь инсулин гэх бөгөөд энэ нь нүүрс-усны солилцоонд ихээхэн үүрэг гүйцэтгэнэ.

Хойд гэдэс

Бүдүүн гэдэсийг олгой, хос, шулуун гэдэс гэж 3 хэсэгт хувааж үздэг. Бүдүүн гэдэс нь уртынхаа хэмжээгээр нарийн гэдэснээс богино байх боловч махчин амьтнаас бусад бүх амьтдад нилээд том диаметртэй, бүдүүн байдаг. Адууны бүдүүн гэдэс бүх гэдсэн доторхи зүйлийн гуравны хоёр хувийг агуулна. Адууны бүдүүн гэдэсний хэсэгт олгой, умс, хитай, шулуун гэдэс орно.

Олгой-саесит нь бүдүүн гэдэсний эхний хэсэг юм. Олгой нь бортгон хэлбэртэй, гөлгөр ханатай. Түүнийг орой, их бие гэж ялгана. Орой нь аарцгийн хөндий рүү чиглэсэн мухар төгсгөл нь юм. Адууны олгой 30-35 л багтаамжтай. Олгойд цутгалан гэдэс нийлж, олгойноос хос гэдэс үргэлжлэн гарна.

Хос гэдэс-intetinum colon бол төрөл бүрийн гэрийн амьтдад эрс өөр өөр хэлбэртэй байдаг. Махчин амьтны хос хужирхайгүй, гогцоо маягтай , гахайных зөвхөн төгсгөлийн хэсгээсээ бусдад хужирхайтай суурь орой гэж ялгагдах эрчлээс маягийн хэлбэртэй , хивэгч малынх дугуйрч цагирагласан хэлбэртэй, хужирхайгүй байна. Хивэгч малын хос хэвлийн баруун хагаст байрлана. Адууны хосыг умс хитай гэж 2 хуваана. Умс-соlоn maior нь 80-215 л хүртэл багтаамжтай , 2 давхар тах хэлбэртэй орших

бөгөөд давхар бүр нь баруун зүүн тууш байрлалтай. Умсны баруун доод тууш байрлалт олгойны толгойн хотгор хэсгээс эхлэн урагш аймхай мөгөөрс руу чиглэн явж , энэ хэсэгт доод хөндлөн буюу орцний урд байрлалыг үүсгэнэ. Эндээс цааш аарцгийг чиглэн зүүн доод байрлалаар үргэлжлэн аарцагны гогцоог үүсгэн зүүн дээд тууш байрлалаар үргэлжлэн өрцөнд тулж дээд хөндлөн буюу өрцний дээд байрлалыг үүсгэнэ. Энэ нь цаашдаа баруун дээд тууш байрлалтаар солигдоно. Баруун дээд тууш байрлалт том хэмжээтэй, ходоод маягийн бүдүүрэлтийг үүсгээд нилээд нарийн хэсэг болох хитайд огцом шилжинэ. Умсны доод давхарт зохих нугалаанууд бүхий дөрвөн хужирхай байдаг. Дээд давхарт нь зөвхөн бүдэг гурван хужирхай жижиг нугалаанууд байдаг.

Хитай-соlon minor нь жижиг диаметртай урт чацархай, гогцоотой байдаг. Багтаамж нь барагцаалбал 15 л хүрнэ. Хитай хойшоогоо шулуун гэдэсд шилждэг.

Шулуун гэдэс-intestinum rectum бол ууцны яс, сүүлний эхний нугаламуудын шууд доод талд аарцагны хөндийд оршдог бөгөөд бүдүүн гэдэсний төгсгөлийн хэсэг болно. Адууны шулуун гэдэсний хойд хэсэг лонх маягтай бүдүүрч анус буюу хошногоны сүвээр төгсөнө Анусны орчимд тусгай булчингууд өтгөн ялгадас гадагшлуулах ажиллагаа гүйцэтгэнэ. Булчингийн цагирган давхаргаас 2 хуниас үүснэ. Үүнд: гилгэр булчингийн эдээс тогтсон дотоод хуниас, хөндлөн судалт булчингийн эдээс тоггсон гадаад хуниас байна. Аарцагны эдгээр хуниасны хоёр тал руу хошногоны өргүүр хоёр ялтсан булчин очно. Эдгээр булчин өтгөн ялгадас гадагшилсаны дараа анусыг дотогш татна. Хуниас суларч шулуун гэдэсний булчингийн тууш давхарга агшин гэдсийг тэлэхэд булчингийн цагирган давхрагын даралтын нөлөөгөөр баас хошногоны сүвээр гадагш зайлуулагдана.


  1. Хээлтэгч малын үржлийн эрхтний бүтэц, ангилал

Эм амьтны уржлийн эрхтэн тогтолцоо

Аливаа хээлтэгч амьтны үржлийн эрхтэнд өндгөвч, өндгөн эс дамжуулагч, умай, үтрээ, шээс бэлгийн үүдэвч, хзлүү, орвон зэрэг эрхтэн

хамаарагдана.

Өндгөвч- ovarium нь хэвлийн хөндийд бөөрнөөс хойш дүүжлэгдэн орших бөгөөд энд өндгөн эс үүсэж хөгждөг. Мөн өндгөвч нь эм бэлгийн гормон боловсруулдаг дотоод шүүрлийн эрхтэн юм. Энэ гормон нь биеийн гадна дүрс, төрх байдал, сүүний булчирхай гэх мэт эм бэлгийн хоёрдогч шинж тэмдгийн хөгжилтөд идэвхтэй нөлөөлдөг, Өндгөвчний огтлол дээр гадна талын фолликулт бүс, дотор талын судаст бүс ялгарна. Адууны өндгөвчинд өндгөн эс гадагшлах тусгай хонхор байна. Фолликулууд нь ихэвчлэн энэ хонхорын орчимд байрлана.

Фолликулийн хагарах, өндгөн эс гэдэгш унах явдлыг өндгөн эс гадагшлах гэдэг. Өндгөн эс гадагшлах процессын үед эм амьтны орооны эхлэлттэй тохирох өндгөн эсийн боловсролт явагдана. Боловсорсон өндгөн эсийн бөөмийн хромсомын тоо нь биеийн эсийн хромсомын тооны тэн хагастай тэнцдэг. Үр тогтолт нь өндгөн эс дамжуулах гуурсны өндгөвчтэй нийлдэг хэсэгт явагдана.

Өндгөн эс дамжуулах гуурс -oviductus бол шар уст бүрхүүлийн нуталаанд байрласан нарийхан урт тахирласан хоолой юм. Өндгөн эс дамжуулах гуурс нь баруун , зүүн хоёр хэсгээс тогтох бөгөөд тус бүр өндгөвчний орчимд лүүз маягийн бүдүүрэлттэй байдаг. Түүний гүнд өндгөн эс дамжуулах гуурсыг хэвлийн хөндийтэй холбосон нүх нээгдэнэ, Энэ нүхийг тойрч гуурсны салст бүрхүүлээс цацаг үүсдэг Өндгөн эс дамжуулах гуурснаас умай тийш явсан хэсэг нарийсаж тусгай нүхээр умайн хөндийтэй

холбогдоно.

Өндгөн эс дэмжуулах гуурсны хана бортгон намираа хучуур эдээр бүрхэгдсэн салст бүрхүүл, булчинт давхрага, шар уст бүрхүүл зэргээс тогтоно.

Умай –uterus нь олон янз байдаг. Эдгээрийг хоёр тусгай, хоёр салаалсан, хоёр эвэрт гэж хэд хэд ангилна. Хоёр тусгай умай тус тусдаа үтрээ рүү нээгдсэн зузаан ханатай, биеэ даасан хоёр гуурснаас тогтоно. Ийм умай гэрийн амьтдын дотроос зөвхөн молтогчин туулайнд байдаг. Хоёр эвэрт умай бол сэрээ маягтайгаар салаалсан байна. Түүний салаалаагүй хэсгийг умайн бие гзнэ. Адуу, хивэгч амьтад, гахай, махчин амьтдын умай хоёр эвэртэй байна. Гүүний умайн эвэр 20-25 см урт, гүдгэр тал нь доошоо харж нум маягтай тахийсан байдаг. Хивэгч амьтдын умай адууныхыг бодвол богино байх бөгөөд гүдгэр тал нь дээшээ харна. Гахайн умайн эвэр маш урт байхын дээр гэдэс маяггай гогцоонуудыг үүсгэж оршино.Махчин амьтны умайн эвэр мөн нилээд урт байх боловч гогцоо үүсгэдэггүй.Умайн бие хойшоо хүзүүвч болж үргэлжилнэ. Үтрээ умайн хөндий хоёрыг холбосон нарийн суваг хүзүүвчний гүн дотуур явна.

Умайн багаахан хэсэг нь аарцагны хөндийд давсаг, шулуун гэдэс хоёрын завсарт , ихэнх хэсэг нь хэвлийн хөндийд байрлана.

Умайн хана салст бүрхүүл, булчинт бүрхүүл, шар уст бүрхүүлүүдээс тогтоно.

Салст бүрхүүл нь тууш нугалаасуудыг үүсгэдэг бөгөөд олон тооны гуурст булчирхайтай байдаг. Булчирхайн шүүрс нь хөврөлийн хөгжлийн эхний үед түүнд тэжээлийн зүйл болдог. Салст бүрхүүлд мөн мэдрэлийн эсүүд баялаг байна. Хүзүүвчний сувгийн орчимд салст бүрхүүлийн нугалаас онцгой сайн хөгжиж , түүний бүх сүвийг бараг дүүргэдэг.

Булчинт давхрагыг хүчтэй дугираг үе, нилээд сул хөгжсөн тууш үе гэж хуваана. Булчингийн эдгээр үений хоорондуур болон мөн дугираг үений гүнд үлэмжхэн хэмжээний судаст давхрага оршино. Тэжээлийн зүйл энэ давхрагын судсаар дамжиж хөврөлд очно. Булчингийн дугираг үе умайн хүзүүний орчимд илүү хүчтэй хөгжиж хүзүүвчний хуниасыг үүсгэдэг. Шар уст бүрхүүл умайн хүзүүвчнээс бусад бүх хэсгийг хучиж дээшээ нуруу руу татагдан умайн өргөн холбоосонд шилжинэ.

Үтрээ-vagina нь гуурс маягийн эвцэлдүүлгийн эрхтэн юм .Үнээний үтрээ 22-28 см гахайны үтрээ 10-12 см хэмжээтэй байдаг. Үтрээ нь умай ба шээс бэлгийн үүдэвчний хооронд байрладаг булчинлаг хөндий эрхтэн юм. Үтрээний хана салст, булчинт, холбогч эдэн бүрхүүлээс тогтоно. Хамгийн гүн давхарга буюу салст бүрхүүл нь олон эгнээт хавтгай хучуур эдээс бүтэх бөгөөд булчирхай агуулаагүй байна. Үтрээний ханын дундах үе буюу булчинт бүрхүүл нь гаднах тууш үе, дотор талын цагирган үенээс тогтсон гөлгөр булчингийн ширхэгээс бүтнэ. Харин үтрээий гадна давхраганы ихэнх хэсгийг адвентиц гэж нэрлэгдэх холбогч эдэн бүрхүүл эзлэх ба зөвхөн урд хэсэгг нь шар уст бүрхүүл хучсан байдаг.

Шээс бэлгийн үудэвч-sinus urogenitalis - нь үтрээний шууд үргэлжлэл бөгөөд гуурс маягийн эвцэлдүүлгийн эрхтэн юм. Үнээний үтрээ 22-28 см , гахайн нь 1О-12 см орчим хэмжээтэй байдаг. Үтрээ нь умай болон шээс бэлгийн үүдэвчний хооронд байрлана. Үүний хойд захад нь шээс гадагшлуулах сувгийн сүв нээгдэнэ. Хөдөө аж ахуйн амьтдад үтрээ түүний үүдэвч хоёрын зааг дээр салст бүрхүүлийн сул хөгжсөн цагирган атираа байдгийг охин хальс-humen гэнэ.

Үтрээний хана уян ширхэг бүхий холбох эд элбэггэй булчингийн нилээд нимгэн давхарга , салст бүрхүүл хоёроос тогтоно. Салст бүрүүл нь тууш нугалааг үүсгэх бөгөөд олон давхраат хавтгай эпителээр хучигдсан байна. Үүдэвчнээс бусад хэсгийн салст бүрхүүлд булчирхай байдаггүй, үүдэвчний хэсэгт жижиг булчирхай , судаст сиймхий бие оршино. Үүдэвчний доод хананд цагирган хальсны яг ард шээсний суваг нээгдэнэ. Үүдэвчний хойд хэсэг бэлгийн уруулыг үүсгэдэг. Энэ нь бэлгийн гадаад сүвийг хязгаарладаг арьсны нугалаа юм. Бэлгийн уруулын гүнд хөлний булчирхай болон өөхний олон тооны булчирхай блгийн сүвийг агшаадаг булчин байрлана. Уруулын дээд доод талд өнцөг үссэн байна. Доод хурц өнцгийн дотор талд цусны судас, мэдрэлийн судаар шигүү торлогдсон товгор буюу хэлүүний толгой байрлах ба энэ нь эр бэлгийн гомологи буюу дутмаг хөгжилтэй чив болох учраас сиймхий биетэй байдаг. Үтрээ нь түүгээр хээл гадагш гардаг тул бас төрөх зам болдг.


. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 15200 удаа

Сэтгэгдлүүд




:-)
Спэм хамгаалалт:
   
 

Миний тухай

МЭДЭЭ,МЭДЭЭЛЭЛ

. ДНХ-гийн олшруулалтын механизм
. Адууны элдэв өвчнийг эмчлэх ардын арга
. Эмийн хэлбэрийн тухай
. Зөөлөн эмийн хэлбэр
. Хор судалал
. Эмгэг Физиологи
. Зүрх судасны бүтэц
. Анатомийн шинжлэх ухааны судлах зүйл, арга, ангилал
. Онош судлал
. Госсын асуултууд
. Физиологи
. Дэлхийн шилдэг 10 хакардалт
. Өөрийгөө хөгжүүлэх 24 практик арга
. Хэрхэн хурдан шивж сурах вэ?
. Хэрхэн компьютерын мэдлэгтэн болох вэ?
. Хард дискны талаар
. Нуклейн хүчлийн бүтэц. ДНХ-ийн нийлэгжил
. ДНХ /дезоксирибонуклейны хүчил/
. Компьютер дээр хурдан бичиж сурах
. Мал эмнэлэгийн эрүүл ахуйн шинжлэх ухааны судлах зүйл, ач холбогдол

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. google
. asubi.mn
. download.mn
. mail.ru
. Yahoo
. Facebook
. blogmn
. Bolor-toli

ЦАГ

Тоолуур

Миний блогийн 179939 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 8 » Нийт: 20
Өмнөх | Дараагийн