Mongolian Veterinary Medicine

Monday, January 7, 2013

Онош судлал

Ангилал: АУ & МЭ
Оношийн тухай ойлголт шинж  тэмдэг, хам шинж эзний мэдүүлэг  тэдгээрийн ангилал

Оношийн тухай ойлголт
Өвчинтэй мал амьтаныг шинжлэх эрүүл чийрэг мал сүргийг бий болгоход чиглэгдсэн
Онош гэж юу вэ?
Онош гэдэг нь өвчтэй мал амьтаны өвчиний явц мөн чанарын эмгэг зүйн нэр томъёогоор илэрхийлсэн эмчийн товч дүгнэлтийг онош гэнэ.
Оношийг тавихдаа дараах 5 зүйлд анхаарна.

·         Баримт цуглууулах

·         Задлан шинжилгээ хийх

·         Нэгтгэн дүгнэх

·         Ялгаьарлан оношлох

·         Эцсийн оношийг шалгах

Оношийг бүрдүүлхэд тухайн өвчинийг таньж мэдэх 4-н элементийг зайлшгүй мэдэж байх байх ёстой.

·         Шалтгааны элемент

·         Марфалогийн элемент

·         Үйл ажиллагааний эмгэг элемент

·         Эмгэг жамын элемент

Оношийн дотор нь 2-р хуваана.

·         Өвчиний онош

·         Хувийн онош

·         Эхлээд өвчний оношийг тавина ингэхэд эзний мэдүүлэг өвчний онош нэг өвчин нөгөөтэй төстэй байна. Иймээс өвчний онош нь хийсвэр ба пармал онош гэнэ.

·         Тухайн нөхцөлийн тухайн цаг үед  уул өвчтэй малын хувийн бүхий л онцолнын нээн харуулж чадсан шалтгаан эмгэг жамыг нарийн тогтоож багаж хэрэгсэл лаборторын шинжилгээн дээр үндэслэн оношийг хийнэ.

·         Шууд онош Өвчнийг гоц шинж тэмдэг нь дээр үндэслэн тавьдаг онош.

·         Ялгаварлах онош    Ижил төстэй өвчнүүдийн үед тэдгээрийн хоорондын зааг ялгааг илрүүлэх онош тавихийг хэлнэ.

·         Ажиглах замаар оношлох Өвчтэй малыг тодорхой хугацаанд  ажиглах нэмэлт шинжилгээ хийхийг хэлнэ.  

·         Эмчилгээний үр дүнгээр оношлох

Төрсөний дараахи саа болон үнээнд хөхөөр нь хий шахаж босгох
Оношийг тавьж буй хугацаагаар нь

Эртэдсэн

Оройдсон

Хожимдсон

Эртэдсэн онош нь: Далд үед нь илрүүлэн онош тавихийг хэлнэ.
Оройдсон онош нь: Шинж тэмдэг нь илэрсэн үед  онош тавихийг хэлнэ.
Хожимдсон онош нь: үхэхээс нь өмнөх ба үхсэн хойно нь задалж оношлохийг задалгааны онош ба хожимдсон онош гэнэ.
Шинж тэмдэг нь:
Эмнэл зүйн шинжилгээгээр өвчтэй малыг эрүүл малаас ялгаж тогтоохыг шинж тэмдэг гэнэ.  

·         Тогтвортой ба тогтворгүй

·         Чухал ба чухал биш

·         Хэвшмэл ба хэвшмэл бус

·         Гоц ба тохиолдлын гэж ангилна.

Тухайн өвчний үед төдийлөн өөрчлөгддөггүй шинж тэмдэгийг  тогтвортой
Тухайн өвчнийг оношлоход  голлох шинж тэмдэгийг үүрэг гүйцэтгэдэгийг нь чухал
Цөөн тооны өвчний үед тохиолддог тухайн өвчнийг оношлоход голлох үүрэгтэй г нь хэвшмэл
Тухайн өвчний үед ажиглаггдаг бусад өвчний үед ажиглаггдаггүй хараад оношлох боломжтойг гоц
Ерөнхий шинж оношилгооны ач холбогдол ямар өвчний үед ажигллагдаг шинж юм.
Хам шинж /синдром/
Эмгэг жамаараа уялдаа холбоо бүхий шинж тэмдэгийн нийлбэр цогцуудийг хам шинж гэнэ.

·         Үйл ажиллгааны гаралтай

·         Бүтцийн гаралтай хам шинж гэж ангилна.

Үйл ажиллагааны гаралтай хам шинж сүү, шээс, цусан дахь биохимийн бүтцэнд нь өөрчлөлт орох.
Бүтцийн гаралтай өөрчлөлт нь  эд эсийн бүтцэнд өөрчлөлт гарах /томрох, хатуурах задрах гэх мэт.  
Эзний мэдүүлэг
Өвчтэй малыг шинжлүүлэх болон эмчлүүлэхийн өмнө эзнээс тухайн малын талаар асууж тодруулхыг хэлнэ.

·         Өвчний талаар баримжаалсан ойлголтыг бий болгох

·         МЭ урдьчлан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авах боломжтэй

Эзний мэдүүлгийг 2 чиглэлээр лавлаж авна.

·         Амьдрлын

·         Өвчний

Өвчний: Хэзээ өвчилсөн ямар шт-ээр илэрсэн эмчилгээний тусламж үзүүлсэн эсэх үзүүлсэн бол ямар эм ямар тунгаар яаж өгсөн үр дүн гарсан эсэх хоол тэжээл идэж буй байдал усалгаа биеийн байдал ханиалга амьсгаадалт биеийн байдал зэргийг агуулна.
Амьдрлын: Тухайн өвчнийг үүсч гараад байгаа шалтгааныг тодорхойлхыг тулд авна. Үүнд тэжээллэг арчилгаа малалгааны нөхцөл урд өмнө нь өвчилж байсан эсэх олон зүйлийн талаар лавлана. Эм мал байвал төлөлсөн эсэх. Эр мал байвал ямар чиглэлээр ашигладаг талаар асууна.
2.Үзлэг барилт халуун хэмжих арга.
Үзлэг
Харах эрхтэн дээр хийдэг гадуур ба дотуур гэж 2 ангилна.
Гадуур үзлэгийн арга.
Хэсэгчилсэн /суурь сүргийн/
Ганцаарчилсан үүнийг дотор нь 2 хуваана.

·         Ерөnхий үзлэг

·         Хэсэг газрыг үзлэг

Барилт:
Барилт мэдрэхүйг эрхтэн дээр үндэслэгдсэн арга
Гадаргуу барилалт

·         Өнгөц  барилт

·         Гүн барилт

Дотуур барилт

·         Гулсуулах

·         Хонхойтол хэвлий аарцаг хөндий гүн байрлалтай эрхтэн

·         Хоёр гарын борилалт  залгуур улаан оолой төвөнх бөөр хээл дэлэнг шинжилнэ.

·         Түлхэг малын барилалт эмзэлэл илрүүлэх зорилготой


3.  тогшилт чагналтын арга
Тогшилт
Эрхтэний физик шинж дээр үндэслэгдсэн арга тод бүдэг үргэлжлэх хугацаагаар нь урт богино өнгөөр нь хэнгэргэн ба хэнгэргэн биш гэж ангилна. Эрүүл мал амьтаны уушгийг тогшиход сонсогдох авиаг тод авиа гэнэ. Бүдгэвтэр, бүдэг, хэнгэргэн, төмөрлөг, шавар, шаазан тогших шиг гэсэн 5 шинж байна. Тогшихийг шууд ба шууд бус гэж ангилна. Шууд нь баруун гарын долоовор хуруугаар шууд тогшино. Шууд бус нь алх багаж зэргийг алх нь баг.....бод гэсэн резинэн зөөлөвчтэй  100-250 60-75 гр жинтэй байна. Тогшилтыг ижил хүч далайцтай тогшино. Тргшилтын хүчийг огцом цохиход ойж байхаар сунжруу гэж 2 ангилна.
Чагнах арга:
Дуу авиаг үүсдэг эрхтний үйл ажиллагааны хувьд үндэслэгддэг арга.
Чагналтыг шууд ба шууд бус гэж ангилна.
Шууд бус: чагнуурын тусламжтай
1. стетоскоп
2. фонегдосзоп
3. стеторонедоскоп

4. Амны хөндийн эрхтнүүд, залгиур хоолой шинжлэх

Эрүүл мал амьтны уруул жигд нийлэн ямар нэг гаж хөдөлгөөнгүй байна. Доод уруул доошоо унжсан байвал нүүр мэдрэлийн саа болсон байна. Уруул мулуйн нүүрний мэдрэлийн аль нэг талын саажилтын үед эрүүл талруу муруйна. Уруул дээр тууралт гарч болно. /омруу ба шөвөг яр, цэцэг өвчин, уруул хавдах нь механик гэмтэл могойд хатгуулах мөөгөнцөрдөх үед амны хөндийн эрхтнүүд үрэвсэн хүндэрсэн үед.
Шүлс гоожих шүлхий, галзуу, залгиур төвөнхийн үрэвслийн үед тохиолдно.
Актиномикоз- Мөөгөнцөртөх өвчин
Шүд
1. өнгө
2. бүрэн бүтэн байдал
Хэл
1. өнгөр
2. хөдөлгөөн
3. бүрэн бүтэн байдал 4 хэмжээ
Хэл хавдах
Хэл саажих      гэсэн 2 эмгэг байна.
Тугал хятруулдаг хөхнцөр нь томорч шалбайх өнгөр нь голыг хэсгээрээ өнгөр нь хэвийн ходоодны үрэвслийн үед бор байна.
Залгиур хоолой шинжлэх
Төвөнхийг дээр байрлана. Шинжлэхдээ гадуур дотуур үзлэгийн аргаар шинжилнэ.
Фарангит – залгиур хоолойн үрэвсэл
Залгиур хоолойд гадны биет тээглэх хавдар ургах үзлэгийн аргаар шинжилхэд толгойгоо өргөж зогсоно ханиана. Хүндэрхэд залгиурийн араар хавдсан байх бөгөөд гаднаас нь барьж үзхэд эмзэглэлтэй рхлуунтай байна.
Залгиур хоолойн үрэвсэл хүндэрсэн үед дотуур үзлэгийн арга барилтын аргыг тодорхойлно.
Улаан хоолой шинжлэх арга.
Улаан хоолой залгиур хоолойгоос эх авч мөгөөрсөн хоолойн дээгүүр явж хүзүүний 5-6р нугалмын тушаа мөгөөрсөн хоолойн зүүн талаар доош бууж цээжний хөндийгөөр орж өрцний нүхээр гарч хивэгчдэд  гүзээ хэрхнэгийн уулзвараар хивдэггүй малд ходоодонд нийлж тогтоно. Иймд цээжний хүзүүний гэж 2 хуваана.  
              1. Үзлэгийн арга
2. барилтын арга
3. хаймсуур тавих
Үндсэн эмгэг нь улаан хоолой үрэвсэх гадны биет тээглэх цүлхийх нарийсан урагдах

5.Төрөл бүрийн мал амьтны физиологийн хэвийн үзүүлэлтүүд /амьсгал, зүрх, судамсны лугшилт темпратур тэдгээрийн нөлөөлөх хүчин зүйл/

Zvrh Амьсгалын 1 мин тоо
Үхэр 12-25
Хонь, ямаа 18-30
Адуу 8-16
Тэмээ 5-12
Судасны лугшилтын тоо
Үхэр 50-80
Хонь, ямаа 70-80
Адуу 24-42
Тэмээ 35-52
Гахай 60-90
Нохой 70-90
Шувуу 120-150
Муур 110-130
Темпратур
Хонь 38,5-40,0
Ямаа 38,5-40,5
Адуу 37,5-38,5
Үхэр 37,5-39,5
Нохой 37,5-39,0
Тэмээ 36,5-38,0
Гахай 38,0-40,0
Тахиа 35,0-42,0
         6. Габитус  /гадаад мөрх байдал/ арьс үсэн бүрхүүл, тунгалгын зангилаа, салст бүрхүүл шинжлэх халуурлын тухай ойлголт.
Габитус. Тухайн малыг шинжлэх үеийн тухай малын гадаад байдал дээр хэлнэ. Үүнийг дотор нь
           Бие бялдарын
Бие байдал
Бие цогцос
Тарга хүч
Араншин
Бие бялдарийн олдмол яс булчингийн хөгжил тарга хүч тухайн малын бодис солилцооны эрчимжилт тэжээлийн төгс чанарыг хэлнэ.
Дунд
Дундаас дээш     3 ангилна
Дундаас доош
Арагшин: Гадны цочролын нөлөөг удаан түргэн хүлээж авхыг хэлнэ.
Салст бүрхүүл: Нүд, ам, хамар, шулуун гэдэс, үтрээний салстыг шинжлэхдээ өнгө, үнэр, бүрэн бүтэн байдал, хавагналтыг анхаарна.
Салстын хэвийн өнгө:
Тэмээ – Тод улаан ягаан
Адуу – цайвар цагаан
Үхэр – бохирдуу цайвар ягаан
Хонь ямаа – цайвар ягаан байдаг
Харин эмгэгийн улмаас цайна, улайна, шарлана, хөхрөнө
Цайх нь
Нүдний салстынөөрийнх нь үрэвсэл халуурал бүхий эмгэгийн үед уушигны үрэвсэл артерийн судасны цус ихдэл байж болно.
Шарлах нь
Элэгний үрэвсэл цөсний механик бөглөрөл элэгний хордох сөнөрөх БМБ О2-ийн тутагдалд орсоноос болдог уушигний үрэвсэл байж болно.
Хавагнах
Хорд салст халуурах: Нохойн гудрагын үед
Салстын бүрэн бүтэн байдал
Химийн
Биологийн
Механик
Физикийн хүчин зүйлүүд хамаарна.
Биологийн гаралтайд – теладиоз паразитийн гаралтай өвчний үед
Физик   хүчин зүйлд – цацраг
Нуухдалт нь турсан малд их явагдна.
Тунгалгын зангилаа
Тогтолцооны, хэсэг газрыг 2 гэж ангилна.
Тогтолцооны өөрчлөлт – боом цусан халдвартын үед
Хэсэг газрын өөрчлөлт – эл оршдог тунгалгын зангилаа өөрчлөгднө. Далны доор орших цавины зэрэгт өөрчлөгднө.
Арьс үсэн бүрхүүл
Үсээр шинжлэхдээ гялалзалт, налалт, уян хатан чанар өтгөн шингэний байдлаас хамаарна. Гялалзалт нь арчилгаа тэжээлийн нөхцөл бодис солилцооноос хамаарна.
Үсний өнгө: Хонинд cu тутагдхад үсний үзүүр хүрэнтнэ. Бага насны малд ходоод гэдэс хямархад үс унана. Адууны халдварт цус багадлын үед үс нь бууралтна.
Гуужилт нь иод дутагдлын үед явагдна. Үсний уян хатан чанрыг тодорхойлохдоо 2 үзүүрийг нь нийлүүлж байгаад тавихад хэвээрээ байвал уян хатан чанараа алдаж байна.
Үс хугарах : Цахлайн үед илэрнэ.
Арьс шинжлэхдээ:
1. өнгө
2. уян хатан чанар
3. чийгшил
4. геперагураар
5. үнэр
Өнгө: цагаан үснээс нь тодорхологдоно арьс цайвар ягаан өнгөтэй байна.
Уян хатан чанар: хүзүү болон далны араас базаж тодорхойлно. Арьсны эмгэгийн үед алдагдна. Экзэм працитийн гаралтай үед механик гэмтлээс хамаарна.
Үнэр: мал төрлөөс хамаараад өөр өөр үнэртэй байна. Эмгэгийн үед нялуун үнэртэй буюу кетоз гэнэ. Даршаар тэжээсэн үед  
Үмхий үнэртэй болох нь арьсний эдийд үрэвсэлийн үед ийм болно.
Чийгшил ихсэх /хөлрөх /
Багасах /хуурай шинж/
Өндөр халуурлын үед ялангуяа адуу хамрын толио хуурайшаад суга цавь нь хөлөрнө. Зүрхний сулралын үед  хуурайшилт нь шингэн алдалтын үед шээс задгайрах хэсэг газрын хөлрөлт бол хажуу зах хязгаарын эрхтэний саажилтын үед саажсан эрхтэн хөлөрнө.  
Арьсны темпратур    үргэлж халуун
                                     
Үргэлж сэрүүн
Үлэмж халуун нь хээлийн уг цавь суга зэрэгт, үлэмж сэрүүн нь хээлийн үзүүр эврийн зах хязгаарын эрхтнүүдэд тохиолдно. Зарим дотор эрхтэн үед биен арьс бүхэлдээ халуурна.
Плервит – уушигны наалдаж
Темпратур  буурах нь төрсөний дараахи саа халуурлын эхэн үед зах хязгаарын саажилт үед темпратур буурна, мөн зүрхний сулрал болход буурна.

Халуурах
Энэ нь СО2-н зохицуулгын төвд өөрчлөлт орж биеийн халуун нэмэгдэх замаар бмб хамгаалан зохицрох урвал болно. Халуурлыг үүсгэдэг бодис нь пироген юм.
Пироген – экзо /вирус, нян, мөөгөнцөр/ хавдарын гаралтай халуурал гэнэ.
эндо /бо/солилцоо дутуу задралын бутээглхүүн/ хавдарын бус гаралтай халуурал гэнэ.



Темпратур – нэмэгдэлтээр нь
л10С үлэмж
л20С-нилээд                          халууралттай гэнэ .
л30С- өндөр
30С хэт өндөр  цочмог явцтай халууралт
Халууралыг хэв шинжээр ангилах

·         Тогтмол

·         Сэлгэх

·         Хуурамч сэлгэх

·         Булцах

·         Температур нь  хоногийн хэлбэлзэл 1 хэмд хэлбэлзбэл тогтмол гэнэ.

·         Сэлгэх халуурах нь +10 с-д дээш температур хэлбэлзбэлтэй хэвийн хэмжээнд орж ирэхгүй байхыг хэлнэ.

·         Хуурамч сэлгэх температурын хэлбэлзбэл хэвийн хэмжээндээ орох дээш өгсөх замаар 2-оос 3 хоног үргэлжилнэ.

·         Булцах халуурал гэдэг  температурын хэлбэлзэл өндөрт хэвийн температураас  солигдох буюу зарим тохиолдолд хэвийн температураас доош нэмэгдэхийг буцах халуурал гэнэ.

Үргэлжилэх хугацаа

 

·         Хэт цочмог хэдэн цагаас 1 хоног

·         7 хоног халуурах  цочмог  гэж хэт өндөр

·         Ужиг халуурал хэдэн сар жилээр халуурахыг хэлнэ

·         Температурын    өсөх  шат температураас   өсөөд дээш шатандаа очих

·         Температураас   зогсох буюу уул өвчин бүрэн хөгжих өвчин эдгэрэх шат

·         Температурын бултаар нь ангилах

Кризил огцом буулттай

Лизил -  алгуур буулттай температур багасгах

 

·         Гэдэс хэрхнэг  сархинаг ходоод нарийн бүдүүн гэдэс шинжлэх

Гүзээ нь хэвлийн хөндийн зүүн талд нэлэнхүйд нь эзлэж доогуураа хэвлийн цагаан шугамаас ялгамгүй баруун тийшээ    хэлбийлсэн байна.  Хэвэгч малын хэвлийн зүүн тал гүзээ дэлүү байна.

Үзлэгийн арга, барилтын арга , тогшилтын арга чагналтын арга рунепоргарф / гүзээний бичлэг хийх / шинжилнэ.

Эмгэг: гүзээний хийх тэжээлээр хэт дүүрэн цэлмэн эвэрших хийгээр дүүрэх үед хэнгэргэн тэжээлээр хэт дүүрсэн үед бүдэг

Түгжрэлийн үед хийгээр дүүрсэн боловч гарын үзүүр тулна. өлсгөлөн мал хэт их хоол идсэнээс тэжээлээр хэт дүүрч болно. Гүзээний үрэвсэл огцом явцтай халдварт өвчин хордлого гипа ба аватия болно.

Гүзээ эвэрших гүзээний нийт тэжээлийн 3-4 хувь нь бүдүүн тэжээл 1 % нь үр тариа орно.

Хэрхнэг

Гүзээний урт залгаж байдаг нь өрцний цүнхээлд гүн орч байрласан байна. Зөвхөн аймхан мөгөөрсөний дээр байрлана. Хэрхнэг нь хэвлийн хүлээн авч сархинаг руу шахаж өгөх үүрэгтэй. Хэрхнэгийн биртэнгэж үрэвсэлийг /тромапигески  /

Сархинаг хэвлийн баруун талд дал буглагны үеээс доош 2-3 см зайд 7-10 хавирганы завсараар хэвлийн ханатай наалдаж байрлана.

Барих, чагнах, тогших, сорилын аргуудаар шинжилнэ.

Эмгэг сархинаг хатах бөглөрөх үрэвсэл  үхжил

Тэмээнд салбанд сархинаг байхгүй. өргөсөн цүлхийсэн байна. Нөөцлөх үүрэгтэй салбан сархинагаар тэжээлийг оруулж өгнө. Сархинаг үхжих нь хордлогын үед явагддаг. Сархинаг угаах нь 2 зорилготой. Оношлох эмчлэх нь

Хатгах нь  баруун тал дал бугалагны  үеээс 3-4 см зайд 8-9 хавирганы засвараа 7-10 см урттай зүүгээр сэтгүүрийн хамт хатгана.

Хонь ямаанд 5-6, үхэр 10 см хүртэл хатгана. Төлөгөнд 3-4 см хос зүүгээр хатгана.

Ходоодны  шинжилгээ

Хэвэгчид ходооны хэвлийн баруун талд хавирга сөврөгдөний дагуу аймхайгаас хэвлийн ханатай наалдаж байрлана. Үзлэг тогшилт барилт чагналтын аргаар шинжилнэ. Ходооны эмгэг  гастрид

 

·         Шархлаа

·         Бөөм

·         Ходоод хийгээр дүүрэх энэ бөөмдөх эмгэгийн үед сархинаг үгдэрсэн үед байж болно.

Шархлаа нь  үүсч байвал барилтын аргаар үзвэл эмзэглэл үүснэ. Нарийн бүдүүн гэдэс шинжилгээ нарийн гэдэс нь 12 хуруу гэдэсний нуглуураас эх авч баруун бөөрний доогуур орч аарцагны хэсэгт олгой гэдэсний аарцагны хөндийн хэвлийн баруун доод хэсгийг нэлэнхүйд нь эзлэнэ. Баруун мөрийн хонхорт  олгойд цутгана.  Олгой  баруун хэвлийн 3 хуваасаны дунд хэсэгт хос гэдэстэй зэрэгцэн хэлбэртэй дугуй үүсгээд төсгөл нурууны нугамалын дагуу шулуун гэдэс үүсгэнэ. Шинжилээд үзлэг барилт тогшилтын чагналтын арга орно. Үзлэгийн араар гэдэсний үрэвсэлийн энтрит  гэдэс базлах базлалтын үрэвсэл нь энтерколит гэдэс орооцолдох түгжрэл хийгээр дүүргэхэд чацга алдах шинж тэмдэг илэрнэ.

Анхдагч хоёрдогчоор үүснэ. Анхдагч гэдэс өөрөөсөн  нь үүснэ.

Хоёрдогч нь халдарт өвчин паразит хорхойгоор үүснэ. Орооцолдох түгжирсэн үед өөр шинж тэмдэг илэрнэ. Аргагүйдсэн хөдөлгөөн хийнэ. Гэдэс хийгээр дүүрч зогсооно. Гэдэс рүүгээ хайрна эргэж харан үнэрлэн түгжирснээс хойш хэсэгт гүрвэлзэх хөдөлгөөний дуу байхгүй дүлэлт үүснэ.

8 Амьсгалын эрхтэн тогтолцоо шинжлэх

 

·         Хамрын гоождос

·         Ханиалга

·         Амьсгалын хэв шинж

·         Амьсгалалт

·         Хамрын нүх, амьсгалын дээд зам төвөнх мөгөөрсөн хоолой

Гоождос

Үл ялимгүй гардаг хэдийг тургих долоох зэргээр цэвэрлэдэг учир гоождос эрүүл магд байдаггүй. Эмгэгийн үед илэрдэг бөгөөд дараах шинжтэй.

 

·         Өнгө илрэх хугацаа, шинж байдал, 1 ба 2 хамрын нүхнээс ялгарч байгаа эсэх, үнэр гэсэн үзүүлэлтүүд хамрана.

Өнгө.

Шинж байдлаар нь гоождосыг

 

·         Усархаг

·         Усархаг салст

·         Салст идээт, салст

·         Идээт

·         Идээт ширхэнцэрт

Эхний шатанд усархаг үрэвсэл даамжрах тусам өтгөрөн салст идээт гоождос үрэвсэл дунд шатнаас гоожино. Хүндэрсэн үед идээт, идээт ширхэнцэрт гоожно.

Усархаг ба усархаг салст – өнгөгүй

Салст – цайвар саарал

Идээт – шар ба шар ногоон өтгө цөцгий мэт.

Идээт ширхэнцэрт – өтгөн шар ногоон байхаас гадна ширхэнцэртэй цусны судалтай бор хүрэн өнгөтэй. Энэ нь уушгиний илжирийн үхчил болсон үед илэрнэ.

Ханиалга.

Амьсгалын замын тоос шороо, салсаас цэврэлж байгаа физиологийн үйлдэл, эрүүл малынх огцом хүчтэй, чанга, давталтгүй байна. Харин эмгэгийнх хүчээрээ тод, бүдэг байхаас гадна давталттай ханиалга байдаг. ТМХ-н гуурсан хоолойн багтраан үеийн ханиалга харьцангуй чанга хахирган байна. Уушиг үрэвссэн үед бөгшүүлсэн бүдэг байдаг бол илтангийн наалдангат үрэвсэл болсон үед өдөлт эмнэлэгт үүснэ. Шүдээ хавирна, толгойгоо сэгсэрнэ.

Амьсгалын хэв шинж.

Эрүүл мал амьтны амьсгалын оролт гаралт нь цээж хэвлий өрцний булчингийн оролцоотой явагдана. Эрүүл мал холимог амьсмгалтай байдаг. Эмгэгийн үед цээжний хэв шинжилт хэвийн шинжилт давамгайлна. Цээжний хэв шинж хэвлийн хөндийн эрхтэнүүдэд эмгэгжих гүзээ, хийгээр дүүрэх, элэг томрох, адууны ходоод тэлэгдэх, тэжээлээр дүүрэх гэх мэт.

Хэвлийн хэв шинжит:

Цээжний хөндийн эрхтэнүүдийн эзэлхүүн ихсэх үед уушигний томрол, үрэвсэл, илжрэл, зүрх томрох, цээжний хөндийд шингэн ус хуримтлагдах үед давамгайлна.

Амьсгаадалт

Эрүүл мэнд тайван байхад ашиглагдахгүй физик ачааллын дараа богино хугацаанд хэвийн байдалдаа шилжинэ. Амьсгаа гаргалтын холимог амьсгаадалт гэнэ.

Амьсгаа авалтын үед

 

·         Гамморит – дээд эрүүн хөндий

·         Фронтит – дунхны хөндий

·         Аэроцитит – агаарын хүүдийн хөндий үрэвсэл

Гаралтын амьсгаадалт:

 

·         Уушигний эдийн уян хатан чанар алдагдлын үед

·         Хавирга хугарсан үед

·         Гялтангийн үрэвслэ болсон үед гаргахал хүндрэлтэй

Холимог амьсгаадалт

 

·         Хөнгөн

·         Хүнд гэж 2 ангилна.

Хөнгөн нь тайван үедээ амьсгаадахгүй физик ачааллийн дараа ихсэж хэвийн хэмжээнд орох

Хүнд нь тайван байхдаа хэвийн физик ачааллын дараа амьсгаадалт эрс ихсэнэ. Жишээ нь: гуурсан хоолойн багтраа, зүрхний эмгэгүүдийн үед

Хамрын нүх шинжих:

Хамар тэлэгчийн тусламжтайгаар нарны гэрэлд харах буюу гэрэлтүүлэгч багжын тусламжтай шинжлэхдэ хамрын салст нь өнгө, сорилжилт, тууралт, ургалт бий болсон эсэхийг шинжинэ. Адуунд ямааг онцлоно. Ургалт нь шороотой үед хамар дотор нь мах ургачихдаг.

Амьсгалын дээд зам

Дагаврын хөндийг үзлэг, баримт, тогшилт хатгамалын аргаар шинжилнэ. Гуйвантах өвчин гэдэг гуурын авгалдай их хэмжээгээр хөндийд байрлах. Духний хөндийд гуур үед эмгэг үүснэ. Агаарын хүндийд үрэвслийн төвөнхийн урд талд 2 мин хойгуур  тавина     

амьсгалын тоо

1минутанд  үхэр 18-25

                    Хонь ямаа 18-30

                      Адуу 8-16

                      Гахай 15-20

                     Тэмээ 5-12

 

Олшрох нь: цус багадах, зүрхний дутмагшил гэдэс, гүзээ хийгээр дүүрэх, халуурах, уушиг болон гуурсан хоолой үрэвсэх.

Цөөрөх нь: төвөнх, макро гуурс нарийсах, тархи, нугас үрэвсэх, цус харвалт, усан хаван төрсний дараа саа, ходоодны үрэвсэл хүндэрсэн үед



Төвөнхийн мөгөөрсөн хоолой шинжлэх

Үзлэг баримт гагналтын аргаар шинжилдэг. Төвөнхийн үндсэн эмгэг Ларингит төвөнх гэмтэл, хавагнах үзлэгийн аргаар шинжлэхэд мал амьтан толгойгоо унжуулсан байдалтай хэвлийн амьсгал давамгайлсан агарыг сорох байдалтай явсан, амьсгал гаргалтын цээр сансаа өргөсөнө. Хөөсөрхөг ханиалага илэрнэ хоолой хатантаж дуугарна. Барихад төвөнх үрэвссэн хэсэгт хийцэглэлтэй болно. Гарт чичиргээ доргио мэдэгдэнэ. Хавдар үүссэн байж болно.

Мөгөөрсөн хоолой шинжлэх

Төвөнхөөс эх авч цээжний хөндийд орон уушигний 2 хэлтэрлүү салаад мөгөөрс микро бронх болж боринхмол цулцан төгсөнө. М.Х үрэвсэл байж болно. Трахейт хугарал барилтын чагналтын аргаар шинжилнэ. Чагнахад ерөнхийлөө /х/ үсэг цэвэр амьсгал сонсогдоно.

9 ,Зүрх судас шээс үржилийн эрхтэн шинжилэх

    Зүрхийг үзлэг, барилт, тогшилт, чагналтийн аргаар шинжилдэг. МА зүрхийг үзлэгийн аргаар зүүн талд нь залааны үеийн түвшинд 3-4-р хавирга завсраар сор үсний хөдөлгөөнийг голлон анхаарна. Бүх төлийн мо зүрхний гүлэлтийг хажуулгийн, оройн гэж 2 ангилна.

    Оройн түлхэлт нохой хүн

    Хажуугийнх нь бусад амьтад.

    Зүрхний түлхэлт түргэсэх үед дээр дурьдсан цэгт зүрхний түлхэлт сор үсний хөдөлгөөн түргэсэх амьсгаадалт ихсэнэ. Жишээ нь морь түгших

    Барилах арга

    Зүрхийг барилах аргаар шинжлэхдээ зүүн талын суга тушаа гарын алгыг лав оруулж зүрхний түлхэлтийн хүч тархалты байдал. Эмзэглэл мэдрэлжилт чичиргээ доргиог анхаарна. Зүрхний дотор бүрхэвчийн үрэвслийн эхэн шат зүрх томрох, тэлэгдэх үед зүрхний түлхэлт хүчтэй болдог. Харин үнхэлцэгний бэртэнгт үрэвслийн эхэн шат барилах аргаар шинжлэхэд чичиргээ доргио мэдрэгдэнэ.

    Тогших арга

    Зүрхний орчимд тогшилт хийж зүрхний хэлбэр хэмжээ хил хязгаарыг тогтоохоос гадна зүрхний мэдрэх чадварыг нь тогтоодог. Тогшилтийг алх, ялтангийн тусламжтай явуулна. Тогшилтыг үйлдэхдээ далны араас доош нь чиглэлд тогшиж зүрхний харьцангуй ба үнэвлэхгүй дууг сонсоно. Дал бугамлагнаас доош уушигны тод авиа бүдэгхэн тэр авиагаар солигдоно. Үүнийг харьцангуй бүдгэрэлтийн авиа гэнэ. Үүнээс доош тогшиход цэвэр бүдэг авиа сонсогдоно. Түүнийг үнэвлэхүй зүрхний авиа гэнэ.

Зүрхний арын хязгаар

Залааны үенээс сүүлчийн хавирганы толгойн чиглэлд татсан ташуу шугам дагуу тогшиж тогтооно. Адуунаас бусад амьтанд 3-5 хавирга завсар адуунд 3-6 хавирга завсар байна.

Зүрхний бүдэг авиа хэргэргэн авиагаар солигдоно. Энэ нь бүртэнгэт үрэвсэл солигдон идээт үрэвслээр солигдон хүндрэхэд хий үүснэ. Хатгахад эхлээд үмхий үнэртэж шингэн гарах боловч сүүлдээ хөөстэй эвгүй үнэртэй шингэн гарна.

Чагнах арга

Чагнах аргаар шинжилж зүрхний авианд дүгнэлт өгнө. үлдсэн 2 авиатай.

 

·         Агшилтын ба 1-р авиа

·         Сулралтын ба 2-р авиа

Зүрхний 1-р авианы бүрдэл

Зүрхний дотор булчингийн агшилт 2,3 хатгалт хавхлагийн хаагдалт нь дуу гол судас уушигний артераар цус шахагдахад үүсэх судасны хэлбэлзэх дуу гэсэн 3 хэсгээс бүрдэнэ. /буу/

2-р гол судас уушигний тал сарах ховхлогийн хаагдах үеийн судасны ханын хэлбэлзлийн дуу /туп/

Жишээ нь: буу – туп – буу – туп – буу – туп

1-р авиа – харьцангуй бүдэг

2-р авиа – тод сонсогдоно.

Зүрхэнд 4 нүх, 4 хавхлаг байна. Зүүн талд нь 3 баруун талд нь 1 хавхлаг байна.

2-р х/х адуунаас бусад мал 4-р хавирга тушаа үнэвлэхэд бүдгэрэлтийн талбайд / 5-р хавирга завсар адуу

3-р х/х бүх төрлийн малд 4-р хавирга завсар баруун талд дал бугалганаас доош чиглэлд чагнана.

Тс/х 4-р хавирга завсар сонсогдоно.

Тс/х дал бугалганы үеэс доош 3-р хавирга завсар зүүн талд

Зүрхний 1, 2-р авианы эмгэг өөрчлөлт

Нэг зэрэг тодрох – халуурах бүхий эмгэгийн үед байна.

Нэг зэрэг бүдгэрэх – тархины эмгэгийн үед цөс, шээсэнд хордоход тохиолдоно.

2-р авиа уушигны артер дээр тодрох. Энэ нь цусны бага даралт ихэсдэг эмгэг уушигны үрэвсэл гялтангийн үрэвсэл болсон үед гол судасны тал саран хавлага.

Их даралтын үед үүсэж байгаа гол судасны ялангуяа бөөрний үрэвсэл, гэдэсний түгжрэл зарим хордлого байж болно.

Зүрхний хэм алдалт

Зүрх бүтэц үйл ажиллагааны 4 үндсэн нэгжтэй. Үүнд:

 

·         Зүрхний оньсжилт – автоматизм

·         Сэрэх чанар – возбудимость

·         Дамжуулах чадвар -  породбудилость

·         Агших чадвар – сакратилость

·         Зүрхний оньсжилт:

Амьсгалын, хонгилын гэж 2 ангилдаг.

Амьсгалын гаралтайг хэвийн, эмчийн гэж 2 ангилна.

Амьсгалын гаралтай амьсгал авалтын дээр зүрхний цохилт түрэгсээд гаргалтанд удааширдаг. Хэвийн гэдэг нь эрүүл мал дээр байна. Жижиг нохой , муур, хар үнэг, нялх төлд төсний эхний 7-14 хоногт

Эмгэгийн хэм алдалт. Цээжний хөндийн даралт ихэсдэг эмгэг, элфлцем, пемифрит, пенимони, гүзээ хийгээр дүүрэх

 

·         Сэрэх чанарын гаралтай

Энэ үед ээлжийн бус агшилтууд /илүү агшилтууд бий/ болно. 1-р авиа тодроод 2-р авиа бүдгэрдэг шинж чанартай. Үүнийг тосгуурийн, хэвлийн, ховдлын гэж 3 ангилдаг.

Зүрхний цохилтын тоо олширно. Үүнийг ирвэгнэх чичигнэх зүрхний хэм алдалт гэнэ. 1 минутанд 20-250 чичигнэх, 290-300 ирвэгнэх

Эрүүл малд ээлжийн бус цохилт байна. /уралдааны морь уралдахын өмнө аяглах/

 

·         Дамжуулах чадвар

Тосгуурын агшилтын дуу тод сонсогдоно. Агшилтан дээр сатал үүсэхэд ховдолын агшилтанд тод сонсогдоно.

Р – тосгуурын агшилт

Q, R, S – ховдолын агшилт

S- T – агшилтын дараах нэмэлт завсарлага

T – P – сулралт

 

·         Агших чадварын гаралтай. Зүрхний булчингийн сулрал болсон буюу лугшилтийн гаралтай ихэвчлэн хөгшин мал амьтан дээр гарна. Үхлийн өмнөх шатан дээр булчин цайх, өвчний үед гидрооплавритум.

Судасны шинжилт

Артер судасны шинжилгээ.

Энэ судасны барилтын, артерийн даралт хэмжих арга, артер судасны бичлэг хийх                        арга.

Сфигмоманометр – даралтын аппарат

Сфигмогрнометр – судасны бичлэг хийх аппарат

Их даралт – зүрхний агшилтын үеийн

Бага даралт – зүрхний сулралтын үеийн агшилт

 

·         Тоонд анхаарах

·         Хэмэнд анхаарах

·         Лугшилтийн шинж байдал

Судасны лугшилт олшрох

Өвчний ерөнхий шинж тэмдгийн үед илэрнэ. Хэвийн хэмжээнээс 2,5 дахиан нэмэгдэх нь өвчин таагүй шинж юм.

Судасны лугшилт цөөрөх

Харьцангуйгаар цөөрх дотор эрхтэний эмгэгийн үед цөөрөх үед ХО-р өвчилд эдгэрэх шатанд үзэгдэнэ. Хэт даарах үед уураг тархины гэмтэлүүдийн үед цөс шээсэнд хордох.

 

Хэм:

Артер судас зүрхний хэм адил явагдана.

Агшилтийн шинж байдал:

 

·         Судасны дүүрэнгшил

·         Агшилтын долгионы хэмжээ, хэлбэр байдал

·         Артерийн ханаж чангарал

Чангаралаар хатуу, зөөлөн лугшилттай гэж ангилна. Зөөлөн нь их хэмжээний цус алдалтын үед даралт уналтын үед ил илрэх лугшилтийг утаслаг маягийн лугшилт гэнэ. Хатуу нь бөөрний даралт, гэдэсний түгжрэл болсон, орооцолдсон энэн үед зүрх тэлэгдэж томорсон үед

Дүүрэгшилтээр дүүрэн, хоосон гэж ангилна. Лугшилтийг өндөр, их, бага лугшилттай, хэлбэрээр нь довтолгосон, удаан, сэлгэсэн, хуурамч сэлгэсэн гэж ангилна.

Вен судасны шинжилгээ

Венийн судасны эерэг, сөрөг 2 лугшилттай.

Сөрөг лугшилт эрүүл үед тохиолдоно. Халуурсан үед, физик ачааллын үед, даралт ихсэх үед байж болно.

Эерэг эмгэгийн үед илэрн. Үнхэлцэгт бэртэнгит үрэвсэлийн үед хэмжээ нь бүдүүрсэн вен судсанд долгиолох судас нь илэрнэ.  

Шээс үржлийн эрхтэний тогтолцоо

Мал амьтадын шээх байрлал түүний эмгэг өөрчлөлт эрүүл мал амьтны шээх байрлал төрөл, зүйл, хүйсний онцлогоос хамаарч өөр өөр байна. Гэтэл эмгэгийн улмас шээх байрлал дараах байдлаар өөрчлөгдөнө.

 

·         Эмзэглэлтэй

·         Дийрэлттэй

·         Шээс задрах

Эмзэглэлтэй шээх. Эм малд шээсний сүвийн үржил, эр мэлд бэлгийн дайвар булчирхайн үрэвслэ, эм малд савны үед ажиглагдана.

Ууц орчим нугасны хөндийн гэмтэл, нохойн гудрага болсон үед шээс задгайрна. /мэдрэлгүй шээнэ./ Галзуу чихрийн шижний үед олширно. Эм малд ороо орохоор шээх тоо олширно. Эд эсийн шингэн буцах шимэгдэхэд олширно. Шингэн алддаг эмгэгийн үед шээх хэмжээ багасаж мөн бөөрний дутмагшилын үед багасана.

Давсаг шинжлэх

Бүх мал амьтны давсаг аарцагний хөндийд байна. Хээлтэй юмуу олон төллөсөн мал хэвлинй хөндийд давж орсон.

Шинжлэх арга: Үзлэгийн, барилт, тогшилт, сорилын хатгалт

Давсагны үндсэн эмгэг

Давсаг саажих, үрэвсэх, шээс чулуужих, шээс хаагдах, шээс задгайрах, давсагны үрэвсэл, цистид.

Давсаг саажихад шээсний хуримтлал ихэснэ.

Давсаг дурандах. Үүнийг эм малд үтрээгээр, эр малд чивээр катетор тавина.

Катетор нь зөөлөн, хатуу гэсэн 2 янз байна.

Муур, жижиг хурга ишгэнд давсагны үрэвслийн хүндрэлийн үед NH3 исэлдэлт ихсэнэ. Үүнийг тогшиход хэнгэрэгэн авиа сонсогдоно. Дээш харуулж тогшино.

Шээсний сүв шинжлэх

Эм малд үтрээний доод хананд, эр малд хөрзөнг давж хүйс тушаа байрлана. Шээсний сүвний үрэвсэл, үзэлгэ, барилтын, бургуу тавих арга. Эрүүл мал амьтдын шээсний сүв, чивийг үзлэг, барилтын аргаар шинжлэхэд ямар нэг гоождосгүй салст цайвар ягаан, барилах ба бургуй тавиахад эмзэглэлгүй байдаг бол үржлий эмгэгшсэн үед дээрхийн эсрэг байна.

Шээсний физик химийн найрлага

Өнгө, үнэр, өтгөн шингэн байдаг. Тунгалагшина. Адууны шээс бусад малынхаас өөр муцин хэмээх салсархаг бодис байдаг.

Хоногт     үхэр – 6-12     дээд хэмжээ 25л

        Хонь, ямаа – 0,5-1 л

        Адуу – 3-6л

        Тэмээ – 6-12 ардын эмнэлэгт хэрэглэдэг

        Муур – 0,1-0,2л

Ихсэх. Нохой жижиг – 200 мл

Чихэртэй ба чихрийн шижингийн үед мал хаван буурах үед спиртийн шаараар тэжээхэд шээс их хэмжээтэй үүснэ.

Багасах. Шингэн алдах эмгэгийн үед бөөрний дутмаг. Хүнцэл хар цагаан тунгалагийн үед гоолурулонефрит. Шээсний өнгө нь тодрох шээс багасахад өндөр бүхий халуурлын үед бүдгэрэ нь их хэмжээгээр шээхэд үүсэх цустай шээх битүү цочрол гэмтэлийн үед.

Тунгалагшилт. Шээсэнд тунадас үүсдэг. Салст, бактер, улаан цагаан эс, хучуур эд, тосны дусал

Өтгөн шингэн байдал. Өтгөн бол унжирсан байна. Энэ тэвшний үрэвсэл. Идээт үрэвслийн үед.

Шээсний үнэр. Эмгэгийн улмаас ялзрал, өмхий, нялуун, аммиак үнэртэй болох зэрэг өөрчлөгддөг. Шээс бэлгийн замын идээт үрэвсэл, үү хавдар задарсан үед өмхий болно.  

Харьцангуй нягт

Урометр гэдэг багажаар хэмжинэ.

    Үхэр         1,015-1,045

    Хонь ямаа    1,015-1,050

    Адуу         1,020-1,050

    Тэмээ     1,030-1,060

Жин ихсэх нь шээс багасахад үүсдэг эмгэгүүдийн үед багасах нь шээс ихсэх өвчин үүсэхэд үүснэ.

Шээсээр уураг ялгарах. Бөөрний, бөөрний бус, хуурамж гэж 3 ангилна.

Чихэрлэг эмгэгийн хэвийн гэж 2 ангилна. Хэвийн хт чихэрлэг тэжээлээр тэжээх, мөн судасны өндөр копцтой шлюкоз тарих, үхэрт төллөхийн өмнө ба төллөсний дараа хэт айлгахад зэрлэг амьтад

Индикап нь гэдэсний гаралтай, эдийн гаралтай гэж байна. Эдийн гаралтай уушигний илжрэл, ялзрал, үржил, буглаа зэрэг задрахыг хэлнэ.

10 .Мэдрэлийн тогтолцоо  шинжилэх

Төрх байдал. Гадны цочролын эсрэг хариу урвал үзүүлж буй нь эмгэгийн улмаас номойрох, хэт сэрэмтгий болно. Номойрлыг

 

·         Апатил – лазагнах

·         Ступар – үүрэглээ байдалд орох

·         Сопор – ичээн байдалтай

·         Коме – дугираг  

Хэт сэрэмтгий.  галзуу өвчин кетозын үед хэт айсан мал

 

Гавал нурууны нуглам шинжлэх

Лордоз – нуруу хотойх үхэрт

Кифоз – бөгтийх үед хэвлийн хөндийн хүчтэй өвдөлтийн үед

Скалиоз – мурийх аль нэг тийшээ хугаралтын дээрээ их тохиолдоно.

Лиекоз үед бамбайн үед нүд бүлтийнэ

Нүд чичирхийлэх чихний үрэвсэл. Хүүхэн хараа үрэвсэх өргөсөх, хордлогын үед эрүү тархинд хавдар үүсэхэд

Хүүхэн хараа нарийсах хөгшин малд, гавлийн дотоод ихэссэн үед хар тамхи хэрэглэхэд. Эвэрлэг бүрхүүл. Үүл сууна. Механик гэмтэл нохойн гударгийн аарц үүргийн харалган аватомин дутагдахад

Сонсох чадвар муудах үед тархинд цус харвах, нугасны үрэвсэл гидроцифальт. Галзуугийн үед хэт сэрэмтгий болсноор чихний сонсгол сайжирна.

Саа. Төвийн гаралтай саагийн үед хатангайрал яввагдана. Захын гаралтай саа болсон үед хатанхаар явагдана.

11 .Эндемик өвчин  

Тодорхой  нутгийн  хөрс ус ургамалд химийн махбодын дутагдалаас эсвэл илүүдсэнээс шалтгаалан хүн малд илэрдэг. Эндемис буюу орон нутгийн өвчин гэдэг. Манай оронд одоогоор 20 гаруй өвчин болно.

 

·         Булчин цайх

·         Иодын дутагдал

·         Хордлого /хар араатан /

·         Си дутагдал / оронги/ цэнхэртэх

·         Шээсний чулуу үүсэх

·         Яс сөнөрөх

·         Гуруу сунах

·         Бамбай томрох /жижигрэх /

 

         12. шинжилгээний ерөнхий арга



Үзлэг
Харах эрхтэн дээр хийдэг гадуур ба дотуур гэж 2 ангилна.
Гадуур үзлэгийн арга.
Хэсэгчилсэн /суурь сүргийн/
Ганцаарчилсан үүнийг дотор нь 2 хуваана.

1.Ерөнхий үзлэг

2.Хэсэг газрыг үзлэг

Барилт:
Барилт мэдрэхүйг эрхтэн дээр үндэслэгдсэн арга
Гадаргуу барилалт

1.Өнгөц  барилт

2.Гүн барилт
Дотуур барилт

Гулсуулах

Хонхойтол хэвлий аарцаг хөндий гүн байрлалтай эрхтэн

Хоёр гарын борилалт  залгуур улаан оолой төвөнх бөөр хээл дэлэнг шинжилнэ.

Түлхэг малын барилалт эмзэлэл илрүүлэх зорилготой  

Тогшилт
Эрхтэний физик шинж дээр үндэслэгдсэн арга тод бүдэг үргэлжлэх хугацаагаар нь урт богино өнгөөр нь хэнгэргэн ба хэнгэргэн биш гэж ангилна. Эрүүл мал амьтаны уушгийг тогшиход сонсогдох авиаг тод авиа гэнэ. Бүдгэвтэр, бүдэг, хэнгэргэн, төмөрлөг, шавар, шаазан тогших шиг гэсэн 5 шинж байна. Тогшихийг шууд ба шууд бус гэж ангилна. Шууд нь баруун гарын долоовор хуруугаар шууд тогшино. Шууд бус нь алх багаж зэргийг алх нь баг.....бод гэсэн резинэн зөөлөвчтэй  100-250 60-75 гр жинтэй байна. Тогшилтыг ижил хүч далайцтай тогшино. Тргшилтын хүчийг огцом цохиход ойж байхаар сунжруу гэж 2 ангилна.
Чагнах арга:
Дуу авиаг үүсдэг эрхтний үйл ажиллагааны хувьд үндэслэгддэг арга.
Чагналтыг шууд ба шууд бус гэж ангилна.
Шууд бус: чагнуурын тусламжтай
1. стетоскоп
2. фонегдосзоп
3. стеторонедоскоп

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 6977 удаа

Сэтгэгдлүүд

Tuesday, February 26, 2013 -

Бичсэн: Зочин (зочин)
oooh bayrlalaa yg orj bga hicheeel :d oshoo ih yum hiigereee ярзайтал инээх тэврэлт
. Шууд холбоос

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
Спэм хамгаалалт:
   
оруулах
 

Миний тухай

МЭДЭЭ,МЭДЭЭЛЭЛ

. ДНХ-гийн олшруулалтын механизм
. Адууны элдэв өвчнийг эмчлэх ардын арга
. Эмийн хэлбэрийн тухай
. Зөөлөн эмийн хэлбэр
. Хор судалал
. Эмгэг Физиологи
. Зүрх судасны бүтэц
. Анатомийн шинжлэх ухааны судлах зүйл, арга, ангилал
. Онош судлал
. Госсын асуултууд
. Физиологи
. Дэлхийн шилдэг 10 хакардалт
. Өөрийгөө хөгжүүлэх 24 практик арга
. Хэрхэн хурдан шивж сурах вэ?
. Хэрхэн компьютерын мэдлэгтэн болох вэ?
. Хард дискны талаар
. Нуклейн хүчлийн бүтэц. ДНХ-ийн нийлэгжил
. ДНХ /дезоксирибонуклейны хүчил/
. Компьютер дээр хурдан бичиж сурах
. Мал эмнэлэгийн эрүүл ахуйн шинжлэх ухааны судлах зүйл, ач холбогдол

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. google
. asubi.mn
. download.mn
. mail.ru
. Yahoo
. Facebook
. blogmn
. Bolor-toli

ЦАГ

Тоолуур

Миний блогийн 129227 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 9 » Нийт: 20
Өмнөх | Дараагийн
idiomatic-dormant