Mongolian Veterinary Medicine

Monday, December 5, 2011

Компьютер дээр хурдан бичиж сурах

Компьютер дээр хурдан бичиж сурахдаа хамгийн түрүүнд гараа зөв байрлуулах хэрэгтэй. Гарын зөв байрлал нь зүүн гарын долоовор хуруу F (бусад хуруунууд харгалзан A, S, D), баруун гарын долоовор хуруу J (бусад хуруунууд харгалзан K,L,http://illiweb.com/fa/i/smiles/icon_wink.gif товчлуур дээр байрлана. Үүнийг гарын үндсэн байрлал гэнэ. F болон J товчлуур дээр байгаа мэдрүүрээр та гараа зөв байрлуулсан эсэхээ мэдэж болно. Бусад товчлуурыг дарахдаа харгалзан зүг бүрт шилжих хөдөлгөөн хийж, товчлуураа дарна. Товчлуур дарсан бол F болон J үсгэн дээр байгаа мэдрүүрийн тусламжтайгаар та гараа үндсэн байрлалд буцааж авчирна. Ингэж бичиж сурвал та компьютерийнхээ гар луу харалгүйгээр арван хуруугаараа зөв, хурдан бичиж сурна.

Windows дээр гарнаас команд өгөх зарим нэмэлт үйлдлүүд

Зарим үйлдлүүдийг хулганаар хийхээс илүү гараас команд өгч хийх нь илүү хурдан байдаг. Програм болгон ямар нэг үйлдлийг гараас өгөх тусгай командуудтай байдаг. Жишээлбэл Windows үйлдлийн систем дээр:

 

  • Windows Explorer нээх: Windows key + E
  • Run командыг ажиллуулах: Windows key + R
  • Log off хийх: Windows key + L

 

  • Desktop гаргах: Windows key + D
  • Хайлт хийх: Windows key + F
  • Тооны машин ажиллуулах: Windows Key + R даран гарч ирэх цонхонд calc гэж бичээд Enter дарна
  • Ажиллаж буй цонхыг (програмыг) хаах: Alt + F4
  • Нээлттэй цонхнуудын хооронд зүүнээс баруун тийш шилжих: Alt + Tab (Tab товчийг үргэлжлүүлэн дарж дараагийн цонхнуудад шилжинэ.)
  • Нээлттэй цонхнуудын хооронд баруунаас зүүн тийш шилжих: Alt + Shift + Tab (Tab товчийг үргэлжлүүлэн дарж дараагийн цонхнуудад шилжинэ.)
  • Minimize, Maximize болон Restore хийх: Alt + Backspace
  • Ажиллаж байгаа идэвхтэй цонхыг (програмыг) хаах: Alt + F4
  • Тухайн сонгогдсон файл буюу хавтасны нэрийг өөрчлөх: F2

Програмыг Shortcut key үүсгэн гараас дуудаж ажиллуулах

Shortcut

Та байнга хэрэглэдэг програмаа гараас дуудан ажиллуулж болно. Ингэхийн тулд тэ эхлээд тухайн програмынхаа Shortcut-ыг үүсгэх хэрэгтэй. Гэхдээ ихэнх програмуудын Shortcut нь дэлгэцэн дээр үүссэн байдаг. Shortcut гэдэг нь тухайн програмыг дуудаж ажилуулахад зориулагдсан Icon буюу дүрс юм. Shortcut-г устгавал тухайн програм устахгүй. Shortcut icon нь баруун доод буландаа сумны зурагтай байдгаараа ялгагдана. Жишээ болгож тооны машины shortcut-ийг дэлгэцэн дээр үүсгэе.

Start -> Programs -> Accessories -> Calculator гэж ороод Хулганы баруун цэсийг дарж гарч ирэх цэсээс Send to -> Desktop (Create shortcut) гэсэн командыг сонгоно уу. Үүний дараа тооны машины Shortcut таны дэлгэцэн дээр үүссэн байна.

Shortcut Key

Shortcut Key гэдэг нь програмыг гараас дуудаж ажиллуулахад зориулагдсан нэг буюу түүнээс олон товчнуудын нийлэмж юм. Shortcut key үүсгэхдээ зөвхөн Shortcut icon дээр л үүсгэнэ. Одоо тооны машины Shortcut Key-ийг үүсгэе.
Дэлгэцэн дээр үүсгэсэн тооны машины Shortcut Icon дээр хулганы баруун товчыг дарж гарч ирэх цэсээс Properties гэсэн командыг сонгоод гарч ирэх цонхонд Shortcut Key гэсэн талбарыг идэвхжүүлээд C үсгийг дараарай. Ингэхэд Shortcut Key нь автоматаар Ctrl + Alt + C болно. Одоо OK товчыг дарна. Ингээд та ямарч програм дээр ажиллаж байхдаа Ctrl+Alt+C товчнуудыг дарж тооны машинаа ажиллуулж болно. Та яг одоо туршаад үз.

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 1596 удаа

Сэтгэгдлүүд

Wednesday, December 7, 2011 -

Бичсэн: seku
гоё шүү гоё шүү
. Шууд холбоос

Wednesday, December 7, 2011 -

Бичсэн: seku
ok
. Шууд холбоос

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
Спэм хамгаалалт:
   
оруулах
 

Миний тухай

МЭДЭЭ,МЭДЭЭЛЭЛ

. ДНХ-гийн олшруулалтын механизм
. Адууны элдэв өвчнийг эмчлэх ардын арга
. Эмийн хэлбэрийн тухай
. Зөөлөн эмийн хэлбэр
. Хор судалал
. Эмгэг Физиологи
. Зүрх судасны бүтэц
. Анатомийн шинжлэх ухааны судлах зүйл, арга, ангилал
. Онош судлал
. Госсын асуултууд
. Физиологи
. Дэлхийн шилдэг 10 хакардалт
. Өөрийгөө хөгжүүлэх 24 практик арга
. Хэрхэн хурдан шивж сурах вэ?
. Хэрхэн компьютерын мэдлэгтэн болох вэ?
. Хард дискны талаар
. Нуклейн хүчлийн бүтэц. ДНХ-ийн нийлэгжил
. ДНХ /дезоксирибонуклейны хүчил/
. Компьютер дээр хурдан бичиж сурах
. Мал эмнэлэгийн эрүүл ахуйн шинжлэх ухааны судлах зүйл, ач холбогдол

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. google
. asubi.mn
. download.mn
. mail.ru
. Yahoo
. Facebook
. blogmn
. Bolor-toli

ЦАГ

Тоолуур

Миний блогийн 129226 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 19 » Нийт: 20
Өмнөх | Дараагийн
idiomatic-dormant