Mongolian Veterinary Medicine

2012-03-28

Физиологи

Ангилал: АУ & МЭ
Зиак энгээд надаа байгаа Мэбс-ийн  Улсын шалгалтийн зарим материалийг оруулж байна. Хэрэгтэй нэг нь авна биз.......
Харин сэтгэгдл бичихээ мартваа баярлах Дараагийн удаа асуултийг оруулах болно.

1.     Бие махбод , түүний үндсэн үйлдлүүд. Гоместаз

 

Бие махбод гэж өөрийн шйл ажиллагааг тохируулдаг тогтолцоотой, гадаад орчны янз бүрийн өөрчлөлтийг нэгдмэл байдлаар мэдэрч хариулдаг үржих, өөрийгөө нөхөн сэлбэх чадвартай биедаан орших биологийн нэгжийг хэлнэ.

Бие махбод хэд хэдэн ерөнхий шинжүүдтэй.

1.     Гадаад орчноос биологийн мембранаар тусгаарлагдсан байна.

2.     Бодисын солилцоо явуулдаг үндсэн  шинжтэй.

3.     Цочрох чанартай өөрөө  өөрийнхөө тогтолцоог зохицуулах тогтолцоотой.

4.     Үржих хөгжих чадвартай байна.

5.     Өөрөө өөрийгөө байнга шинэчлэн сэлбэж байдаг.

1.     Бие махбод биедааж амьдрахын тулд хүрээлэн буй орчноосоо тусгаарлагдах хуультай. Үүнийг нь биологийн мембран гэнэ. Энэ нь нэг эст амьтны хувьд эсийн бүрхүүл дээд хөгжилтэй амьтанд бол арьс юм. Энэ нь сонгон нэвтрүүлэх чанар нь гадаад дотоод орчин юм. Гадаад орчин бол бидний хүрээлэн буй орчин юм. Дотоод орчин бол эсийн гаднах шингэнүүд буюу цус, тунгалаг эдийн шингэн юм.

2.     Бодисын солилцоо метаболизм нь  бие махбод үүсч хөгжихөөс эхлэн үхэх хүртэл тасралтгүй явагддаг амьд бие махбодын мөн чанар юм. Энэ нь ижилсэхүй анаболизм,  ондоошихуй

катаболизм гэсэн эсрэг бөгөөд холбоотой үйлээс тогтоно. Анаболизм нь гаднаас орсон тэжээлийн бодисыг өөрийн биеийн нэгдэл болгон амьд материйг нийлэгжүүлнэ. 

Катаболизм нь  амьд материйн задрал бөгөөд үүний дүнд энерги үүсэх ба үүссэн энергээс хэсэг нь анаболизм үүсэхэд хэрэглэгдэнэ.

3.     Гадаад дотоод орчноос ирж байгаа цочруулын үйлдэлд амьд бие махбод өөрийнхөө бүтэц үйл ажиллагааныхаа эрчмийг өөрчлөх замаар хариу урвал үзүүлдэг. Үүнийг цочрох чанар гэнэ.

4.     Үржил гэдэг нь тухайн амьтны үр удмаа үлдээх чадварыг хэлдэг бол хөгжил нь хуучин  байснаасаа шинэчлэгдэн дэвшилд хүрэхийг хэлнэ.

5.     Макромолекулууд ба биед үүрэг гүйцэтгэж чадахгүй болсон эсийн задрал байнга явагдаж биеэс зайлуулагдан тэр нь шинэчлэгдэн сэлбэгдэж байдгаар илэрнэ.

 

                                                                                          Гоместаз

Энэ нь цус тунгалаг эдийн шингэн гэсэн хэсэгүүд хамрагдана. Эрүүл бие махбодид эдгээр хэсгийн химийн найрлага физик химийн чанар харьцангуй тогтмол байна. Энэ тогтмол байдлыг гоместаз гэнэ. БМБ байнгийн өөрчлөгдөж байдаг гадаад орчны нөлөөнд өөрийнхөө эрхтэн тогтолцооний үйл ажиллагааг тохируулж удирдаж байдаг. Энэ удирдлаганд мэдрэл шингэний тохируулах тогтолцоо хангагдаж байдаг.

2.     Мэдрэл, шингэний зохицуулга , дааврын тухай ойлголт

Шингэний тохируулга  нь цус эдийн шингэнд байх ялангуяа дотоод шүүрлийн булчирхайн шүүрэл болсон гормонууд биед эргэлдэн дархахдаа тодорхой эрхтэн тогтолцоонуудын үйл ажиллагааг тохируулахыг хэлнэ.

Мэдрэлийн тохируулга нь ТМТ өөрсөө салбарлах мэдрэлийн ширхэг судлуудаар бүх эд эрхтэнд очиж төгсөөд үүгээрээ тухайн эрхтэн системийн үйл ажиллагааг удирдан зохицуулахын хэлнэ.

Дааврын тухай ойлголт

БМБ-ын шингэн зохицуулгыг биологийн идэвхтэй нэгдэл даавар ялгаруулдаг эд эрхтнийг дотоод шүүрлийн эрхтэн гэнэ. Үүнд Өнчин тархи, бамбай, бамбай орчмын , бөөрний дээд булчирхай зэрэг дотоод шүүрлийн цэвэр булчирхайнууд нойр, бэлгийн булчирхай зэрэг холимог шүүрэлтэй булчирхай мөн дотоод шүүрлийн эсүүд агуулсан ихэс ходоод гэдэс зэрэг эрхтнүүд багтана. Дотоод шүүрлийн эрхтнүүд нь өөрийн ялгаруулдаг дааврыг гадагшлуудаг тусгай суваг байхгүй харин тухайн эрхтнээр өнгөрөх дааврыг шууд оруулна.  Гормон  нь өвөртөц шинж чанартай даавар болгон тодорхой эрхтнүүд сонгож үйлчилнэ. Түүний үйл ажиллагааг ихэсгэх бууруулах нөлөө үзүүлнэ. Даавар маш бага тунгаар үүсдэг боловч физиологийн өндөр идэвхтэй байна. Үүссэн газраасаа холын зайд үйлчлэх шинж чанартай ихэнх дааврууд тухайн амьтны төрөл зүйлийг агуулахгүй. Дааврууд маш амархан задардаг иймд цусан дахь дааврын хэмжээг тогтмол хадгалахын тулд тухайн  булчирхай даавраа байнга ялгаруулж байх даавар бол энерги үүсгэгч буюу бүтээн сэлбэгч биш харин амьтны өсөлт хөгжил бодисын солилцоог тэтгэх эрхтний үйл ажиллагааг зохицуулах нөлөөтэй. 

3.     Цус, түүний бүрэлдэхүүн хэсгүүд, тэдгээрийн бүтэц ба үүрэг.

Цус нь БМБ-д олон чухал үүргийг гүйцэтгэнэ.

1.     Бодисын солилцоонд оролцоно.  Тэжээл боловсруулах эрхтнээс шим  тэжээлийн бодисыг хоол боловсруулах эрхтнээс аваад тэнд үүссэн бодисын солилцооны хэрэггүй бүтээгдэхүүнийг ялгах эрхтэнд авчирна.

2.     Амьсгалах үйлд оролцоно. Уушигнаас О2  -ыг авч эд эрхтэнд оруулж  тэнд хэрэггүйг нь СО2 –ыг уушиганд авчирна.

3.     Дулааны зохицуулах үйлд орно. Цус дулааны сайн үүсгэдэг . Дулаан ихээр үүсдэг эрхтнээр дамжин өнгөрөхдөө элэг булчин шингээгээд биеийн дулааныг жигд хуваарлана.

4.     Шингэн зохицуулгад орно. ДШБ-наас ялгарах даавар цусаар зохих эрхтэндээ хүргэгдэнэ.

5.     Хамгаалах үйлд оролцоно. Цусны эсүүд гаднаас орж ирсэн гадны биетийг таних түүнийг устгах саармагжуулах зэрэг хамгаалах үүрэгтэй.

 

 

6.     Эдийн шингэн ба тунгалагтай хамтарч биеийн дотоод орчныг бүрдүүлж түүний үндсэн үзүүлэлтийг тогтмол байлгахад оролцоно.

Биед байх цусны хэмжээ амьтны биеийн хэмжээнээс шууд жингийн 8-10%-ыг нь цус эзэлнэ. Бүх цусны 55-60% нь эргэлтэнд бусад нь нөөцөнд байна. Элгэнд 20% дэлүүнд 16% арьсанд 10% нөөцлөгдөнө.

Цусны бүтэц

Шингэн хэсгийг сийвэн гэнэ. Түүн дотор цусны эсүүд хөвж оршино. 60% нь сийвэн 40% нь эс байна. Цусны эсүүдийг дүрст элемент гэнэ. Үүнд:  улаан эс цагаан эс ялтас орно.

Сийвэн

Сийвэнгийн 90-92% нь ус үлдсэн хэсэг нь хуурай бодис байна. Хуурай хэсэгт нь уураг, глюкоз, өөх тос, уургийн биш азотот нэгдлүүд, эрдэс бодис, ферментүүд даавар витамин зэрэг орно.

Уураг 

6.8-7.8%-ийг уураг эзэлнэ. Сийвэнд 100гаруй төрлийн уураг байна.  Зонхилох нь альбумин , глобулин, фибриноген юм. Сийвэнгийн уураг  дараах үүрэг гүйцэтгэнэ.

1. Эд эсийг шинээр нөхөхөд нөөц уураг болдог. Цусны уураг онкотик даралт. Онкотик даралтийн нөлөөгөөр цусны усны хэмжээ тогтвортой байна. Биологийн идэвхтэй нэгдэл зөөвөрлөхөд оролцоно. Цусны бүлэгнэлтэд оролцоно. Хүчил шүлтийн тэнцвэрийг зохицуулна.

Хамгаалах үүрэг гүйцэтгэнэ.

Гамма глобулин уураг нь дархлаат бие үүсэхэд оролцоно.

Уургийн биш  азотот нэгдэл

Сийвэнд байдаг шээг шээсний хүчил аммиак шүвтэн хүчлүүд кератин зэрэг нь азот агуулсан нэгдлийг үлдэгдэл азот гэнэ.

Глюкоз

Сийвэнд нүүрсуснаас глюкоз фруктоз агуулагдана. Глюкозын хэмжээ амьтан бүрд өөр өөр байдаг боловч тогтвортой үзүүлэлт байдаг.

Өөх тос

 Сийвэнд олон төрлийн эрдэс бодис агуулагдах ба анион катионы уусмал хэлбэрээр байна . эдгээр эрдэс даавар бий болохыг осмос даралт гэнэ. Цусны эрдэсын 90%-ыг натрийн хлор эзэлнэ. Цусанд 4 үндсэн буферын тогтолцоо байна. Карбонатын , фосфатын, цусны уургийн, гемоглобины гэсэн 4 тогтолцоо байна. Цусан дахь хүчил шүлтийн тэнцвэрийг тоштвортой байлгана.

Дүрст элементүүд

Улаан эс ихэнх %-г эзэлдэг. Хэмжээгээр бага бөөмгүй хавтгай дугуй хэлбэртэй гэхдээ голоороо хонхойсон байна. Гадаад бүрхүүл нимгэн уян чанартай эс учраас өөрийнхөө голчоос нарийн хялгасан  судсаар хэлбэрээ өөрчилөн урсах боломжтой. Улаан эсийн тоо амьтан тус бүрд харилцан адилгүй улаан эсийг 1мл3 цусанд тоолж гаргана. Монгол хонины цусанд 6-11сая байна. Биед хэд хэдэн  чухал үүрэг гүйцэтгэнэ.

1.     О2 –СО2  -ыг зөөвөрлөнө.

2.     Зарим шүвтэн хүчлийг зөөвөрлөнө.    

3.     Цусны ph-ийг тогтмол байлгахад оролцоно

Улаан эсийн бүрхүүл олон  шалтгаанаар хагараад доторхи элемент гадагшлахыг улаан эсийн задрал буюу гемолиз гэнэ.

Цагаан эс лейкоцит

Хэмжээний %д улаан эсээс том тооны %д цөөн 1мл цусанд 1000-аар тоологдоно. Жишээ нь: монгол хонинд 6000-11000 байна. Бүтцийн %д   бөөмтэй эс дотроо олон төрөл мөхлөгтэй ба мөхлөггүй 2 анги байна.

Мөхлөгтэй цагаан эсд Эозинофил, базафил, нейтрофил 3 эс орно. Эозинофил нь цагаан эсийн 1-3%, базафил 1%, нейтрофил 50-70% -ийг эзэлнэ. Нейтрофил эс нь боловсролтын үе шатаас хамаарч 4 ангид хуваагдана. 

ь  Миелоцит

ь  Залуу нейтрофил

ь  Савхан бөөмтэй нейтрофил

ь  Хэсэгчилсан бөөмтэй нейт.рофил

Мөхлөггүй эсүүдэд лимпоцит, моноцит орно.  Моноцит цагаан эсийн 2-10%, лимпоцит 40-60%ийг эзэлнэ. Лимпоцитыг дархлааны гол эс гэх бөгөөд дотор нь В Т гэж хуваана.

Цагаан эсийн томъёо

Цагаан эсийн хэлбэрүүдийн хоорондын харьцааг %-иар илэрхийлснийг цагаан томъёо буюу лейкограм гэнэ. Энэ нь өвчний явцад үнэлгээ өгнө.

Цусны ялтас тромбоцит

Хөхтөн амьтанд бөөмгүй зууван дугуй хэлбэртэй 1мм3  цусанд 200-400 мянган ялтас байна. Судасны хананы дагуу  голчилон байрладаг маш амархан задардаг гол үүрэг нь цус бүлэгнэлтэд оролцоно. Гадны барзгар биед шүргэлцэхдээ ялтасууд хоорондоо наалдаж дараа нь задарна.

Цус бүлэгнэх

Цус бүлэгнэх нь цус алдахаас сэргийлсэн хамгаалсах процесс цус бүлэгнэлтэд оролцдог олон хүчин зүйлүүд нээгдсэн энэ нь цусны эсэд сийвэнд мөн эдэд агуулагдана. Эдгээр хүчин зүйлийг 12 хүчин зүйл болгож хуваана. Эдгээрийн ихэнх нь элгэнд нийлэгжинэ. Бүгд биологийн %д идэвхгүй харин БМБ-с цус алдах үед идэвхжин нарийн биохимийн урвал явагдаж цус бүлэгнэлтэд оролцоно. Бүлэгнэх явцыг тоймлож 3 үе шат болгосон.

1.     Тромбопластин сийвэнгийн эдийн тромбоцитын хүчин зүйлийн оролцоотой явагдана. Энэ нь цусны ялтас шархны гадаргууд хүрэлцэж олон хүчин зүйлийн нөлөөгөөр тромбопластид гэдэг бодис үүснэ.

2.     Эхний шатанд үүссэн тромбопластины нөлөөгөөр сийвэнд идэвхгүй байсан протромбин нь идэвхтэй тромбин болж хувирна.

3.     Фибрин тромбины нөлөөгөөр сийвэнд уусмал байдалтай байсан фибриноген уураг фибрин болж хувирна. Фибрин утаслаг тор үүсгэх бөгөөд түүн дээр цусны дүрст элементүүд шавж цусны бүлэнг үүсгэнэ. Цус бүлэгнэхийн зэрэгцээ бүлэгнэлтийн эсрэг тогтолцоо гэж байна. Үүний тусламжтай биед эргэлдэж байгаа цус бүлэгнэхгүй шингэн хэлбэртэй байна. Энэ системд олон бодис хамаарагдана. Тромбопластины эсрэг бодис тромбины эсрэг бодис. Энэ нь тромбин үүсэхээс сэргийлэх үүссэн тохиолдолд үйлчилгээг нь саатуулна. Гепарин энэ нь тромбопластины үүсэлтийг саатуулж тромбин үүсэлтийг зогсоодог . фибринийг уусгагч бодис.

Цус төлжилт

Цусны эсүүд бусад биеийн эсүүдтэй нэгэн адилаар байнга шинэчлэгдэн төлжиж байдаг.   Цусны хөгширсөн эсүүд устаад шинээр эсүүд боловсрохыг цус төлжилт гэнэ. Дүрст элемент үүсэж хөгжих анхдагч эс нь гемоцитобласт эс юм. Ургийн хөгжилийн үед улаан эс мөхлөгт цагаан эсүүд элгэнд нийлэгждэг бол ургийн хөгжлийн тэр үеэс элэг цус төлжүүлэхээ болиод дүост элемент зөвхөн ясны чөмгөнд үүсдэг. Улаан эсийн амьдрах хугацаа дунджаар 100 хоног байдаг. Улаан эс задрахдаа элэг дэлүү зэрэг эрхтэнд задарна. Гемоглобин нь гем буюу глобулин гэж задарна. Гем хэсгээс нь төмөр ялгарч шинэ гемоглобин үүсэхэд оролцоно. Илүүдэл  төмөр гарвал элэг дэлүүнд хуримтлагдана. Цусны цагаан эс ясны чөмөг, сэрээ булчирхай, гүйлсэн булчирхай, дэлүү зэрэг  эрхтэнд боловсорно.

Цусны ялтас

Энэ нь чөмгөнд уушиганд үүсэж боловсордог гэж үздэг. 5-7 хоног амьдарна. Цусны төлжих явц нь мэдрэл ба шингэний замаар зохицуулдаг. Цус төлжих явцыг идэвхжүүлэгчийг гемопоэтин гэнэ. Энэ нь дотроо улаан эс эритропоэтин, цагаан эс лейкопоэтин, тробоэтин гэж хуваадаг. ӨТ, БДБ-г идэвхжүүлэгч өсөлтийн бамбайн триоксин даавар андроген дааврууд нь улаан эс үүсэлтийг идэвхжилийг үүсгэдэг. Бөөрний дээд глюкокортикоид андроген дааврууд цагаан эс үүсэлтийг  идэвхжүүлнэ. Шингэний замаар цус төлжихөд нөлөөлнө. Ялангуяа В группын витаминууд тэр дундаас В12  төмөр полихүчил кобельт зэс марганц. Цус төлжилт ялангуяа улаан эсийн нийлэгжилтэд шааодлагатай цус төлжилтийг удирдах төв нь завсрын тархи буюу гипоталамуст байрлана.

4.     Гемоглобин түүний хэлбэрүүд.

Улаан эсийн жингийн 35%-ыг нь гемоглобин уураг эзэлнэ. Энэ уургийн тусламжтай О­2 –ыг  СО2 –ыг зөөвөрлөнө. Гемоглобин нь ген төмөр агуулсан нөсөө. Глобин гэсэн уураг агуулсан хэсгээс бүрдэнэ. Цусанд гемоглобин 3 хэлбэрээр агуулагддаг. О2 –тэй маш амархан нэгдэж оксигемоглобин гэсэн нэгдэл үүснэ. Эд эсэд очоод О2-ийг амархан алдана. Үүнийг ангижрсан гемоглобин гэнэ. Эд эсэд СО2-той нэгдэл карбогемоглобин нэгдэл гэнэ. Гэхдээ гемоглобин бусад нэгдлүүдтэй нэгдэж чаддаг. Жишээ нь: хүчтэй исэлдүүлэгчийн нөлөөгөөр гемоглобин  3 валенттай   О2- тэй нэгдэж метагемоглобин гэсэн нэгдлийг үүсгэнэ. Энэ нь маш бат бөх нэгдэл байдаг учраас задрахгүй. Гемоглобин угаарын хий  СО2- той нэгдэж карбогемоглобин  гэсэн нэгдэл үүсгэнэ. Энэ нэгдэл нь маш батжилтай нэгдэл учраас задрахгүй учраас О2- ийг зөөвөрлөдөг гемоглобины тоо буурснаас амьтан О2-ийн дутагдалд ороод үхнэ.

5.     Зүрхний мөчлөг ажиллагаа

Зүрх амьдралын турш жигд хэмнэлтэй ажиллах бөгөөд ховдол тосгуурын агшилт сулралт нарийн дараалалтай явагддаг.

Агшилтыг систол сулралтыг диостол гэнэ.

Зүрх нэг удаа агшаад сулраад амрах үеийг зүрхний нэг мөчлөг гэнэ. 1секунд хэртэй үргэлжилдэг. 3 үе шаттай

1.     Тосгууруудын агшилт

Тосгуурууд агшихаар түүний доторхи даралт ихсэж суларсан байгаа ховдлын даралтаас ихэссэн байна. Ингэхэд хавтаст хавхлагууд нээгдэж түүний тосгуурын цус ховдлуудад шилжинэ.  Энэ нь 0,1секунд үргэлжилнэ. Агшилтын дараа тосгуурууд суларна. Хөндий вен, уушигны венээс тосгуурт цусаар дүүрнэ.

2.     Ховдлуудын агшилт

Энэ нь 0,33-0,44 секунд үргэлжилнэ. Энэ үе дотроо 2 болж хуваагдана.

1.     Тосгууруудын агшилт дуусаагүй байхад ховдлын агшилт эхэлсэн байна. Ховдлын булчин нийтдээ зэрэг агшиж эхэлддэггүй зарим булчин агшиж байхад нөгөө хэсэг нь татагдаад сунаж   байдаг энийг зэрэг биш агшилтын үе гэнэ. Ховдлын булчин нийтдээ агшиж доторхи  даралт  нь нэмэгдэж хавтаст хавхлагууд хаагдана. Яг энэ үед тал саран хавхлагууд нээгдээгүй байна. Энгэж бүх хавхлагууд хаалттайгаар чангаран агшидаг. Энэ үеийг Чангаралтын үе гэнэ.

2.     Цус шахалтын үе чангаралт агшилтын дүнд ховдлын доторхи даралт огцом нэмэгдэж гол судас уушигны артерын доторхи даралтаас их болго. Ингэхэд тал саран хавхлагууд нээгдэж ховдлын цус судасруу шахагдана. Зүүн ховдлын даралт барууныхаас их байдаг бөгөөд энэ нь их эргэлтийн эсэргүүцэлтэй холбоотой. Ийм учраас зүүн хэсгийн булчин хүчтэй хөгжсөн байдаг.

3.     Ерөнхий атралтын үе

Ховдол тосруурууд сулралтын байдалд байж амарна. 0,5секунд үргэлжилнэ. Ховдлуудын доторхи даралт тосгуурынхаас бага болоход баруун зүүн хавтаст хавхлагууд нээгдэж цус тосгуураас ховдолруу орж эхэлнэ. Зүрхний агшилтын тоо хэмнэлт зэрэг нь амьтны биеийн масс бодисын солилцооны эрчимээс хамаарна.

6.     Зүрхний булчингийн шинж чанарууд

Зүрхний бүтэц түүний булчингийн шинж чанарууд нь сэрэх сэрлийг дамжуулах сэрэх-агших мөн автомат чанартай

Сэрэх чанар

Цахилгаан долгион механик химийн цочруулын үйлчлэлийн хариуд сэрж буюу агшиж хариулна. Агших онцлог нь зааг ба заагаас давсан хүчээр цочрооход зүрх аль алинд нь агшиж хариулна. Үүнийг үндэслээд зүрхний булчин агшивал бүгдээрээ эсвэл огт үгүй гэсэн зүрхний булчингийн агшилтыг гаргажээ. Зүрхний булчин сэрж байхад дахин цочроовол сэрэл үүсэхгүй ингэж агшиж байх үедээ түр хугацаагаар сэрэх чадвараа алдахыг туйлын үл сэрэх чанар гэнэ. Харин зүрхний булчин суларч байх үед цочроовол үндсэн агшилт дээрээ нэмэлт агшилт хийнэ. Үүнийг харьцангуй үл сэрэх чанар гэнэ.

Зүрхний булчингийн агшилт нь агшилтын өмнөх үеийн суналтаас хамаарна. Өөр өөр хэлбэл зүрх суларч байх үедээ хэдий чинээ их цусаар дүүрч сунана. Төдий чинээ хүчтэй агшина. Зүрхний булчингийн энэ суналтыг эрдэмтэн Франк Старлинг гэдэг хүмүүс нээж зүрхний үндсэн хууль гэж нэрлэсэн. Энэ чанараар зүрх БМБ-ыг тухай байдалд нь хамааруулж цусаар хангана.

Сэрэл дамжуулах чанар

 Зүрхэнд өөрт нь сэрлийг үүсгэдэг түүнийгээ дамжуулдаг тусгай тогтолцоо байдаг. Анхны сэрэл баруун тосгуурт хөндий венд байрладаг синусын зангилаанд үүснэ. Синус буюу Кис Флик-ийн зангилаа энд үүссэн сэрэл тосгуурын булчингаар нийтдээ дархаад баруун ховдол тосгуурын таславчинд байх Ашоф- товарын зангилаанд ирнэ. Энэ зангилаа тосгуураас ирэх сэрлийг ховдол руу дамжуулна. 2 ховдлын хооронд таславч дагуу байрласан сэрлийг дамжуулах зам буюу Гиссийн багц байна. Энэ нь баруун зүүн ховдлын доогуур салаалаад Пурькиньегийн ширхэгээр төгсөнө.

7.     Амьсгалах үйл , түүний үе шатууд

БМБ-д амьсгалах процесс тасралтгүй явагдана. Үүнийг тасралтгүй явуулахын тулд энерги хэрэгтэй. Энэ нь энергийн эх сурвалж нь тэжээлээр орж ирж байгаа өндөр молекулт химийн нэгдэл байна. Эдгээрийн ихэнх нь О2-ийн оролцоотой исэлдэх үйлд оролцож их хэмжээний энергийг сулалснаар биед явагдах бүх үйл явц энергээр хангагдана.

Амьсгалын дээд зам нь орж ирэх агаарыг бүлээцүүлэх цэвэршүүлэх чийглэх үнэрийг мэдрүүлэх агаарын хэмжээг зохицуулах үүрэгтэй. Цагаан мөгөөрсөн хоолой салаалж баруун зүүн уушиг руу орох бөгөөд цаашаа нарийсан салаалж модны мөчир хэлбэрийн гуурс болно. Гуурсууд цааш салаалан цулцангийн зам болон үргэлжилээд цулцангийн  хөндийгөөр төгсөнө. Уушигны төгсгөлийн энэ хэсгийг уушигны бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж буюу ацинус гэнэ. 1 ацинус нь 400-600 цулцангаас тогтоно. Уушигны хэлтэр нь 12-20 ацинусаас тогтоно. Уушигны цулцангийн доторхи хана нь чийглэг бөгөөд байнга агаар хадгалагдана. Өөр өөр хэлбэл цулцангууд байнга тэлэгдсэн байдалтай байна. Энэ гадаргуугын идэвхтэй бодисоос хамаарна. Цулцант шүүрүүлэгч эс байх бөгөөд энэ сурфактант гэдэг бодисыг нийлэгжүүлнэ. Энэ нь цулцангийн гадаргийн таталцлыг ихэсгэнэ. Мөн уушигны суналтыг ихэсгэнэ. Мөн хялгасан судаснаас цулцангийн хөндий рүү шингэн ялгарлыг саатуулна.

Амьсгалын үе шат

БМБ гадаад орчин 2-ын хооронд хий солилцохыг амьсгал гэнэ. Энэ үйл явцыг:

1.     Гадаад амьсгал

Гадаад орчин цулцан 2-ын хооронд хий солилцохыг хэлнэ.

2.     Уушигны амьсгал

Цулцангийн агаар хялгасан судасны хооронд хий солилцох

3.     Цусаар  хий зөөвөрлөгдөх

4.     Цус ба эд эсийн хооронд хий солилцох

5.     Эсийн дотоод амьсгал

Гадаад амьсгал

Энэ нь цээжний эзэлхүүн түүнийг дагаж өөрчлөгдөх уушигны эзэлхүүн түүний өөрчлөлтөөр явагдана. Амьсгал авах үед  цээжний хөндий тэлэгдэнэ. Өөр өөр хэлбэл энэ үед амьсгал авахуулах булчин агшиж цээжний хана тэлэгдэнэ. Уушиг булчингүй тул цээжний хөндийг дагаж хөдөлнө. Уушиг тэлэгдэхэд гуурсан хоолой дахь даралт багасаж гаднаас агаар уушигруу сорогдон орно. Гадаад орчны агаарын даралт 760 ммуб –ын даралттай. Гялтангын хөндий агаар байх бөгөөд энэ агаарын даралт нь гаднахаас 6-16 мм бага байна. Энэ даралтын зөрөөг цээжний хөндийн сөрөг даралт гэнэ. Үүний нөлөөгөөр амьсгаа авах үйл явц явагдана. Амьсгаа авахуулагч булчин суларч амьсгаа гаргагч булчин агшихад цээжний хэнхэрцэг авчийж түүнийг дагаж уушиг шахагдан цулцангийн агаар гадагшаа шахагдан гарна. Өөр өөр хэлбэл амьсгал авах идэвхтэй гаргах нь идэвхгүй түүнийг дагалдан явах  процесс юм. Уушигны  амьсгалаар орж ирсэн нь 30% нь замд үлдэнэ. Энэ орж ирсэн нь үлдсэнтэй холилдон амьсгалын зам хэт хөрөх халахаас хамгаална.

Уушигны  амьсгал

Цулцангийн олон тоотой учир түүний үүсэх талбай их хэмжээтэй байна. Цулцангийн хана маш нимгэн түүнийг хүрээлж байгаа уушигны хялгасан судасны ханатай нэгдээд мөн нимгэн ханыг үүсгэнэ. Энэ ханаар О2 цусруу СО2 хий цуснаас уушигруу шилжинэ. Энэ шилжилт өөрчлөлт нь Парциаль даралтын зөрөөгөөр явагдана. Парциаль даралт гэдэг нь тухайн хийн найрлагад байгаа эзлэх хий тус бүрээр илэрхийлэгддэг. Уушигны цулцанд О2-ын парциаль даралт 100-115мл СО2 нь 40мм уушигны хялгасан судас О2 20-40  СО2- 60 хүртэл ммуб-тай тэнцүү иймд эдгээр хийнүүд цулцангийн ханаар их даралттайгаа бага муу нэвчих замаар шилжинэ.

Цусаар хий зөөвөрлөгдөх

Цулцангаас цусанд орсон О2 нь бага нь сийвэнд ихэнх нь гемоглобинтой нэгдэж оксигемоглобин гэсэн хэлбэрээр зөөвөрлөгдөнө. Гемоглобинтой нэгдэж болох О2 –ын хэмжээ О2-ын парциаль даралтаас хамаарна. Хамгийн тохиромжтой нөхцөлд 1г гемоглобин 134мл О2-той нэгдэж чадна. Гемоглобинтой нэгдэж болох О2-ын дээд хэмжээг О2-ын багтаамж гэнэ. Цусанд орж ирсэн СО2-ын багахан % нь гемоглобинтой нэгдэж карбогемоглобин болно. Ихэнх % нь бикарбонат NHCO2 давсны хэлбэрээр зөөвөрлөгдөнө. Эдээс цусанд орж ирсэн СО2  нь шууд улаан эс рүү нэвчиж орно. Улаан эсийн дотор карбоангедраза ферментийн нөлөөгөөр нэгдэж нүүрсхүчлийн хий үүсгэнэ

Цусны эргэлт ба эсийн хооронд хий солилцох

Гемоглобинтой нэгдэж зөөвөрлөгдөж ирсэн О2 нь хялгасан судасны ханаар эд эсийн завсрын шингэнд шилжинэ. Эндээс эс рүү нэвчинэ. Эд эсэд бодис солилцооны үр дүн үүссэн СО2 нь эсээс эдийн шингэнд тэндээс цусруу нэвчиж орно. Эдгээр хийн нэвчилт нь парциаль даралтын зөрөөгөөр явагдана. О2 нь цусаар зөөвөрлөгдөж ирсэн  О2- ийн парциаль даралт 40-60мм эс завсрын шингэнд 20-35мммуб эс О2- ийг бүрэн ашигладаг тул 0 байна. СО2-ийн парциаль даралт эсийн дотор 60-70 мл. Эс завсрын шингэнд 50-60мм артерын судсанд 20мм байна.

Эсийн дотоод амьсгал

Эсэд О2  нэвчиж ороод амьсгалын ферментийн оролцоотойгоор биохимийн олон шаталсан гинжин урвалд оролцоно. Энэ үйл явц эсийн метахондрид явагдана.

8.     Амны хөндий боловсруулалт, шүлсний үүрэг , ялгарах механизм

Амны хөндийн тэжээл боловсруулах эрхтэн 3 үндсэн үйлээс бүрдэнэ.

1.     Тэжээл хүлээж авах

2.     Амны жинхэнэ хоол боловсруулалт

3.     Зажлах

ь  Аливаа амьтан тэжээлийг хүлээж авахдаа эхлээд харах үнэрлэх эрхтний тусламжтай үнэлгээ өгж  тохирох тэжээлийг авна. Уруул хэл шүдний тусламжтай авна. Адуу хонь зэрэг амьтад ургаа өвсийг шүдээрээ тасдаж авна. Үр тариаг уруулаараа хамж авна. Үхэр гахайн уруул хөдөлгөөнгүй тул хэлээрээ ороож авдаг. Ийм тул хэлний мэдрэмж сул дээр нь ширүүн үстэй. Энэ нь хойшоо чиглэлтэй өнгөц зажлалт хийж залгадаг ус уухдаа уруулын дунд хэсэгт жижиг завсар гаргаж сорж ууна.

ь  Тэжээл аманд ороод зажлах хөдөлгөөний дүнд механик боловсруулалтанд орно. Зажлалт гэдэг нь доод эрүү нь дээд эрүүнийхээ 2 талд буюу хажуугийн хөдөлгөөнөөо хийгдэнэ. Адуу зажлахдаа ам хаалттай баруун хэсгээс зүүн рүү ээлжлэн зажлаж сайтар нунтаглана. Үхэр амны хөндий нээлттэй толгойгоо өргөж зажлана. Хөнгөн маягын зажлалт хйигээд залгина. Хэсэг хугацааны дараа тэжээлээ гулгиж буцааж амандаа сайтар зажлаад залгина. Шүлсний тусламжтай химийн боловсруулалт хийгдэнэ.

ь  Залгих :

Энэ нь нарын рефлекст үйлдэл зажлагдаж шүлсээр норгогдсон тэжээл залгиур улаан хоолойг дамжиж ходоодонд орно. Зажлагдсан тэжээл хэл завжны тусламжтай  хэлний углуу орж хэл зөөлөн тагнай руу шахаж залгиурруу орно. Энэ үед төвөнхийн халхавч доош бууж цагаан мөгөөрсөн хоолойг хаана. Энгэснээр амьсгалын зам хаагдаж залгих амьсгалах нь зохицон явна. Цааш улаан хоолойгоор ходоодонд очно.

 

Шүлс

 

 Шүлс гэдэг нь хэл эрүүний доорхи , чих орчмын хос булчирхай мөн завьж ба   хэлний хажуугийн жижиг булчирхай шүүрэл юм.

Чих орчмын булчирхай шингэн салсгүй шүлс.

Эрүү хэлэн доорхи булчирхай нь өтгөн их хэмжээний муцин гэсэн бодим агуулсан шүлс ялгаруулна. Шүлсний хэмжээ нь идэж байгаа тэжээлийн шинж чанараас хамаарна.

Шүлс нь сул өтгөн шүлтлэг орчинтой зуурамтгай шингэн 99 гаруй нь ус 0,6-1%ийг хуурай бодис органик бодисоос муцин гэсэн уурагт бодис органик биш нэгдлээс сульфат карбонат хлоридын давсууд агуулагдана. Шүлсэнд бактер устгах ликоцин гэсэн бодис агуулагдана. Амьтан болгоны ялгаруулах шүлсний  хэмжээ адилгүй үхэр хоногт 60-100л ялгарна. Хонь ямаа 10л ялгаруулна. Шүлсэнд амилаза мальтаза гэдэг фермент агуулагдана. Амилазагын нөлөөгөөр цардуул задарч мальтаз үүсгэнэ. Мальтаза ферментийн нөлөөгөөр глюкозыг үүсгэнэ. Амьтдаас хамгийн их агуулсан нь гахай юм.

Шүлсний үүрэг:

1.     Тэжээлийг норгож гулгамтгай  болгосноор залгихад төхөм болгоно.

2.     Тэжээлийг уусгасанаар амтыг нь мэдэрнэ.

3.     Агуулагдах ферментээр нүүрсусыг задална.

4.     Хүчил шүлтийн тэнцвэрийг зохицуулна.

5.     Дулаан зохицуулахад оролцоно.

Шүлс үүсэх механизм

Шүлсний булчирхайлаг эсүүдэд 3 үе шатаар боловсролт явагдана.

1.     Шүлсний үндсэн хэсэг  нийлэгжиж бий болох булчирхайлаг эсүүдийн мембраныг нэвтрэн сахар ус эрдэс амин хүчил орж ирнэ. Эндоплазмын торонд эдгээрээс шүлсний мөхлөгүүд үүснэ. Мөхлөг гольджын аппарат руу шилжиж тэндээ боловсорч гүйцэнэ.

2.     Үүссэн шүлсний мөхлөг эсээс гадагшлах мирокрин  апокрин гэсэн хэв шинжээр гадагшилна.

Мирокрин

Шүлсний мөхлөг эсийн мембранд тулж ирээд шууд  нэвтрэн гарах

Апокрин

Мөхлөг эсийн мембраны орчим хуралдаад түүнийг гадагш түлхэн булцуу үүссэн тасарч салдаг.

3.     Мөхлөг гадагшласны дараа эсийн бүтэц эргэж хэвийн байдалдаа орно.

Шүлс ялгарах

Шүлс ялгарах нь нөхцөлт ба нөхцөлт бус рефлексээр явна.

Нөхцөлт замаар

Амьтан харах үнэрлэх сонсох мэдрэхүйн эрхтнээр их тархины гадар шүлс ялгаруулах төвд мэдээлэгдэж явцад үүсдэг нөхцөлд амьтан тэжээлийн үнэр авах тэжээгчийн үнэр авах.

Нөхцөлт бус замаар

Аманд орсон тэжээлийн зүйл салстыг цочроож тэр нь уртавтар тархинд очиж шүлс ялгаралтын төвийг сэдээж буцах мэдрэлээр шүлс ялгарлт явагдана. Төрөл бүрийн амьтанд шүлс ялгарах процесс онцлогтой байна.

Ганц ходоодот амьтад тэжээлийн идэх үед шүлс идэвхтэй ялгарна. Харин хивэгч амьтны %д чих орчмын булчирхай тасралтгүй шүүрч бусад нь тэжээлийг идэх үед шүүрдэг.

Энэ тасралтгүй шүүрэхэд нөлөөлөх хүчин зүйл нь:

ь  Гүзээний хана байнга сэвс болон гүзээнд үүсч байгаа хийгээр сэдээгдэж байгаа хүчин зүйл

ь  Сэвсний нүүрсус задарахад олон төрлийн хүчин үүсч эдгээр нь шингэний замаар чих орчимд нөлөөлдөг.

ь  Гулгих хивэх зэрэг нь шүлс гаргалтйиг сэдээдэг.

Ингэж хивэгч амьтан энэ булчирхай шүүрэл тасралтгүй явагдана. Тасралтгүй зүйлийг саармагжуулж  биеийн хүчил шүлтийн тэнцвэрийг барих явдал юм. Атьтан хуурай тэжээл их хэрэглэх үед их хэмжээтэй шингэн шүлс ялгардаг байхад ногоон ургамал идэхэд бага хэмжээний өтгөвтөр шүлс ялгардаг.

 

9.     Ходоодны тэжээл боловсруулалт

Ходоодны салст бүрхүүлд шүлс ялгаруулагч булчирхай байна. Үүнийг амсарийн ероолын нугалуурын булчирхайлаг эс 3 төрөл байна.

1.     Үндсэн эс энэ нь фермент ялгаруулна.

2.     Хучаас эс HCL-ийг ялгаруулна.

3.     Нэмэлт эс салс ялгаруулна.

Амсрын хэсэг нь зөвхөн нэмэлт эс нугалуурын хэсэг нь нэмэлт ба үндсэн эс ероолын хэсэгтээ 3 төрлийн эс 3лаа байна. Ходоодны шүүс нь хүчиллэг өнгөгүй шингэн органик нэгдлээс фермент органик биш хлорид фосфид сульфид агуулагдана. Ходоодны шүүсэнд пепсин липаза хемозин пепсиноген идэвхгүй хэлбэрээр ялгарч давсны хүчлээр идэвхжиж пепсин болно. Энэ нь уурагт үйлчилж пептон альбумоз үүсгэнэ. Хемозин сүүг ээдүүлж кальци натрийн хлорын оролцоотой казиногенийг казино болгоно. Хемомин нь хүчиллэг саармаг шүлтлэг орчинд үйлчилгээтэй. Төлийн ходоодонд хамгийн их байж төл борог  тэжээлд ороход багасна.  

Ходоодны шүүрэл 2шатаар явагдана.

1.     Нийлмэл рефлексийн шат

1-2цаг үргэлжлэх ба нөхцөлт ба нөхцөлт бус рефлексээр явна.

Нөхцөлт замаар мэдрэхүйн эрхтнээс ирэх сэрэл их тархины гадарт тэндээсээ хоолны төв тэндээсээ ходоодны булчирхайг сэдээж шүүрэл ялгаруулна.  Энэ үед ялгарлыг дуршлын шүүрэл гэнэ.

Паулавын туршилт

Нохойн ходоодонд цоргоор тодорхой хэмжээний мах хийж 5цаг болгоход уг мах 58%-аар боловсорсон уг хэмжээний махыг мөн ходоодоор хийгээд үүний зэрэгцээ хуурамчаар хоололж 5цаг болгоход 85% боловсорсон байна.

Нөхцөлт бус замаар

Энэ замаар амны хөндийд тэжээл орж ирэхэд сэрэл уртавтар тархинд очиж тэндээс ходоодны булчирхайг сэдээж шүүрэл үргэлжлэн явагдана.

2.     Мэдрэл шингэний шат

1-р шатаар үүссэн шүүс ходоодонд орж ирсэн тэжээлийн зүйлийг задлаад задарсан зүйл нь цусанд шимэгдэнэ. Үүний нөлөөгөөр 2-р шат эхэлнэ. Мөн нугалуурын хэсэгт кастрин гэсэн биологийн идэвхэт бодис ялгарч цусанд орсноор ходоодны шүүрлийг идэвхжүүлнэ. Эдгээр химийн цочроогчид ходоодны эсүүдэд нөлөөлөхдөө мэдрэлийн замаар нөлөөлдгийг Паулавын шат ба мэдрэл шингэний шат гэдэг энэ шатны шүүрэл 10 буюу түүнээс дээш цаг үргэлжилнэ.

Ходоодны хөдөлгөөн

Гөлгөр булчин тууш ташуу цагирган байдлаар байрласан түүний агшилтаар ходоодны хөдөлгөөн .................... амсарын ба нугалуурын хэсэгт хуниаст булчин байна. Энэ нь 2 үүрэгтэй.

1.     Холиж хутгах

2.      Нарийн гэдэсрүү тэжээлийг шилжүүлэх дотор зүйлээ хольж хутгах нь чангаралт хөдөлгөөн байдаг. 

Ходоодны бүх хэсэг чангаралт хөдөлгөөн хийж эзэлхүүнээ багасгаснаар доторхи зүйлээ холиж хутгана. Ингэснээр тэжээлийн зүйлийг гэдэслүү тууна. Парасимпатикын сэрлээр идэвхждэг бол симпатик сааруулдаг. Ходоодны агуулагдахуун гэдэсрүү шилжих энэ нь гэдэсрүү рефлексээр буюу хуниаст булчин нээгдэх үед шилждэг. Янз бүрийн тэжээл ходоодонд харилцан адилгүй хугацаанд байна.   Шингэн шүүслэг тэжээл нүүрсус ихтэй тэжээл нь гэдэсрүү хурдан шилждэг. Бүдүүн борог тэжээл удаан байдаг. Ходоодны хүчиллэг шүүсээр бүрэн дэвтсэн тэжээл сул шүлтлэг нугалуурын хэсэгт орсноор түүний авуурыг сэдээж рефлексээр хуниасыш онгойлгоно. Энгэснээр боловсорч нялцгай болсон тэжээл гэдэсрүү шилжинэ. Хүчиллэг тэжээл гэдсэнд орж ирээд саармагжих үеэс хуниас дахин онгойдог байна. Энгэж тэжээл гэдэсрүү бага багаар тасралтгүй гойждог. Гэдсэнд өөх тосны задрал чухал нөлөөтэй

10.  Гүзээний тэжээл боловсруулалт

Угтвар ходоодонд хэрхнэг, сархинаг, гүзээ орно. Тэгээд жинхэнэ ходоод байна. Угтвар ходоод нь 70% боловсорно. Хивэгч амьтны ходоод 4 тасалгаатай. Хивэгч амьтан шимт бодисоор хомс удаан боловсордог удаан шингэдэг эслэг зонхилсон тэжээлийг иднэ. Үүнтэй уяалдаад хивэгч малын ходоод нь өвөрмөц онцлогтой. Угтвар ходоодонд шүүс гаргадаг ямарч булчирхай байхгүй харин эвэрлэг хучуур эсээс тогтсон олон тооны хөхөнцөртэй.

Гүзээнд нарийн биохимийн процесс явагдана. Энэ гүзээнд амьдрагч бичил биетны үйлчилгээгээр явагдана. Өөр өөр хэлбэл энэ амьтан ялгарах ферментийн нөлөөгөөр мөн тэдгээрийн механик үйлчлэлээр боловсролт явагдана. Үүнд 3 бүлэг бичил биетэн байна.

1.     Бактери

2.     Мөөгөнцөр

3.     Шаахайнцар

Эдгээр амьтан гүзээнд амьдрах өсөж үржих таатай ннөхцөл бүрдсэн байдаг.

ь  Хивэгч амьтанд тэжээлийн бодис байнга орж ирдэг.

ь  Шүлс байнга ялгарч гүзээнд орж байдаг нь гүзээний рh-ыг 6,3-6,8-д тогтмол байлгана.

ь  Шүлсний найрлаганд байх бикарбонат ба шээг зэрэг нь бичил биетний биед шаардлагатай бодисууд байна.

ь  Гүзээний доторхи t0  тогтмол 39-400с  байна. Мөн гүзээнд нүүрсусны үүсэлтээр үүсэх энерги бичил биетны өсөлтөд нөлөөлнө.

Бичил биетний ач холбогдол

ь  Тэжээлийн зүйлийг боловсруулах

ь  БМБ-д хэрэгтэй витамин өндөр молекулт липид нүүрсус уураг зэргийг өөрийн биед нийлэгжүүлнэ. Эзэн амьтны идсэн тэжээлээс эдгээрийг үүсгэнэ. Цаашдаа бичил биетэн тэжээлийн масстай хамт жинхэнэ ходоод нарийн гэдсэнд явж өнгөрөхдөө тэжээлтэй адил боловсрогдоод эзэн амьтныхаа биед хэрэглэгдэнэ.

Бактер

1мл сэвсэнд 109-1011 бактер амьдарна. Уураг, эслэг, цардуул, липид задлагч  бактерууд байна. Бактерийн тоо тэдгээрийн харьцаа амьтны байнга иддэг тэжээлийн төрлөөс хамаарна. Эдгээр нь хивэгч амьтны өвс тэжээлтэй хамт ороод амьдарч ихэлдэг. Ач холбогдол нь: тэжээлийн бодисыг задална тэжээлд байхгүй мөн чанартай шүвтэн хүчлүүд гликоген, липид, витамин зэргийг өөрийн биед нийлэгжүүлнэ. 3 байдлаар амьдарна.

1.     Гүзээний хананд бэхлэгдэж атьдарна.

2.     Тэжээлийн хатуу хэсэгт бэхлэгдэнэ.

3.     Шингэн хэсэгт чөлөөтэй амьдарна.

Шаахайнцар

1мл сэвсэнд 105-106 амьдарна. Хэмжээгээр бактераас том ph-ын 5,5-8 гэсэн орчинд амьдарна.  Энэнээс   шаахайнцар үхнэ. Үүрэг :

1.     Механик боловсруулалт хийнэ. Өөр  өөр хэлбэл тэжээлийн жижиг хэсгийг нунтаглах хөвсийлгөх зэргээр түүний талбайг ихэсгэж бактерийн   фермент үйлчлэх боломжтой болгож өгнө.

2.     Цардуул , сахар, эслэг зэргийг задлаж өөрийн биеийн азотын хэрэгцээг хангана. Азотын хэрэглээг тэжээлийн азотын хэсэг мөн бактерийн уургийн хэсгээс хэрэглэнэ. Бактерийн уургын үнэт чанар 65% шаахайнцар 70% байна.

Мөөгөнцөр

Сайтар судлагдаагүй анаэроб  дрожжи хөгцний мөөгөнд байдаг. Үүрэг: эслэг задлах энгийн сахрыг исгэх өөрийн биедээ шүвтэн хүчлүүд гликоген В группын витаминыг нийлэгжүүлнэ. 

11.  Хивэгч амьтны азотын эргэлт

Хивэгч амьтны идэх тэжээлийн хуурай бодисын 7-30%-ыг уургийн ба уургийн бус тэжээлийн азотот нэгдлүүд эзэлнэ.

Уургийн бишд

Пиптид чөлөөтэй амин хүчилд нитрат шээг орно. Эдгээр нь микробын амидаза, аминаза, ураза зэрэг ферментийн нөлөөгөөр маш түргэн задарна. Эцэст нь аммиак үүснэ.

Уургийн нэгдлүүд нь

Удаан задрах бөгөөд бактерийн пиптидаза, протейназа зэрэг ферментийн нөлөөгөөр задарна. Энэ нь пиптид, амин хүчлийг үүсгэнэ. Үүсгэсэн амин хүчил нь задраад амин бүлгээ алдаад аммиак нүүрсусны хэсэг болно. Тэжээлээр орж ирсэн бүх азотот нэгдлийн 80% нь аммиак болно. Эндээс үүссэн аммиакын тодорхой хэсгийг бичил биетэн авч биедээ хэрэглэнэ. Үлдсэн нь гүзээний ханаар шимэгдэн цусанд орно. Үүсэх аммиакнаас бичил биетэн орлогдох ба үл орлогдох амин хүчил агуулсан төгс чанарыг өөрийн биед бүтээдэг иймд хивэгч амьтныг уургын биш азотот нэгдлээр тэжээж хивэгч амьтны азотын солилцооны чухал хэсэг нь шээгийн эргэлт байна.

Шээгийн эргэлт

Гүзээнд үүссэн аммиакыг б.б хэрэглээд үлдэх хэсэг нь цусанд шимэгдэж элгэнд очино. Аммиак хортой нэгдэл учраас бүх биер тархахгүй элгэнд шээг болон задарна. Шээгийг багахан хэсэг нь шээсээр  гадагшлана. Ихэнх хэсэг шээгийн эргэлтэнд орно. Цусаар шүлсний булчирхайд очиж шүлстэй хамт эргээд гүзээнд орно. Мөн цуснаас гүзээний ханаар шууд гүзээнд орно. Шээг нь гүзээнд ороод азотот нэгдэлтэй адил задарч хэрэглэгдэнэ. Ингэж азот буюу шээг биед эргэлдэх нь тэжээлд азот дутагдалтай байх тэжээллэгийн давтамжаас үл хамаарч гүзээнд амьдрагч б.б-ны азотын хэрэглээг хангаж  өгдөг.  

12.  Нарийн гэдэсний тэжээл боловсруулалт

Нарын гэдэсны салст бүрхүүл нь олон тооны цэлмэнтэй 1см2-1500-2000 цэлмэн байна. Энэ 1эсийн талбай 14дахин ихэсгэнэ. Гэдэсний боловсролт нь ходоодонд явагдсан задралын үргэлжлэл. Гэдэсний боловсролт 3 үе шаттай.

1.     Хөндийн

2.     Хананы

3.     Шимэгдэлт

 

ь  Хөндийн боловсролт

Энэ нь гэдэсний салстаас ялгарах гэдэсний нойр булчирхай шүүс элэгнээс ялгарах цөс зэрэг нь гэдэсны хөндийд тэжээл боловсорч задрахыг хэлнэ. Гэдэсний цэлмэнгүүдийн хооронд булчирхайлаг эс байрлаж салс ялгаруулна. Фермент ялгаруулагч Бруннерын булчирхай Либеркюновын булчирхай байрладаг. Үүнийг гэдэсний шүүс гэнэ.

Нойр булчирхайн шүүс

Шүлтлэг урвалтай 7-8,5 бүх төрлийн тэжээлийг задлах фермент агуулдаг. Уураг задлагч трипсин, химотрипсин эдгээр нь идэвхгүй байдлаар хямарч интеркеназа ферментийн нөлөөгөөр идэвхжинэ. Цаашдаа идэвхжсэн ферментүүд бусдыг идэвхжүүлнэ.

Нүүрсус задлагч амилаза, мальтаза, лактаза, инвертаза гэх мэт бүх нүүрсусыг задлагч фермент байна.

Өөх тос задлагч липаза, фосфолипаза ферментүүд байна.

Нойрын шүүс амьтдад тасралтгүй шүүрэн тэжээл идэхэд улам идэвхжинэ. Шүүрэл 3 замаар явагдана.

1.     Рефлексийн замаар тэжээл идэх үед амнаас ирэх сэрлээр шүүрэл түр зуур идэвхжинэ.

2.     Ходоодны салст тэжээлийн зүйлээр цочирход кастрин ялгарч нойрын шүүрлийг идэвхжүүлнэ.

3.     Гэдэсний шүүрлийн үндсэн үе бөгөөд гэдэсний салстаас ялгарах гормоны үйлчлэлээр явагдана.

Цөс

Элгэнд байнга үүсэж хүүдийд хуримтлагдаад 12хуруу гэдсэнд нээгдэнэ. Адуу тэмээнд буганд  байхгүй. Хүүдийнд байгаа цөс шимэгдээд хар ногоон өнгөтэй болдог. Иймд хүүдийн цөс элэгний цөс нь өөр найрлагатай.  Элэгний цөс 97% нь ус хүүдийн 85% нь ус байна. Элэгний цөс ph 7,4-8 хүүдийн цөс ph 5,5-6,5 байна. Нягт  элэгний 1,01 хүүдий 1,03 байна. Хуурай бодисын ихэнхийг цөсны хүчил дезоксихоли хүчил, летохоли хүчил зэрэг байна. Энэ нь ихэнхдээ натритай нэгдэж давс хэлбэрээр байна. Цөсний нөсөө билирубин гэдэг нөсөө байдаг. Энэ улаан эсийн задралаар үүсдэг.

Цөсны үүрэг

ь  Цөсны хүчлүүд өөхний гадаргийн татах хүчийг сулруулж цийдмэгжүүлнэ. Усанд уусдаг болгоно.

ь  Бактерыг устгах үүрэгтэй

ь  Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхтэй болгоно.

ь  Тосонд уусдаг витаминууд шимэгдэхэд нөлөөлнө.

Цөсөнд тэжээл идсэнээс 5-10 минутын дараа ялгарах ба 6-8 цаг үргэлжилнэ. Парасимпатик нь хоол тэжээлийн боловсруулах системийн шүүрлийг идэвхжүүлнэ. Саармагжуулагч нь симпатик юм.

Нарийн гэдэсний хөдөлгөөн

Хөдөлгөөн нь доторхи агуулагдахуунаа хольж хутгах жижилгэж нунтаглах хойш шилшүүлэх үүрэгтэй гэдэсний булчин тууш цагирган булчингууд байна.                            3 хөдөлгөөнтэй.

1.     Дүүжин маягийн хөдөлгөөн

Цагирган булчингууд агшиж таславч үүснэ. Тууш булчингууд агшиж богиносож суларна. Гэдэсний 1 гогцоо 1талаас нөгөө талруу савлаж хөдөлнө.

2.     Гүрвэлзэх хөдөлгөөн

Цагирган булчин агшиж таславч үүсгээд үүссэн таславч нь гэдэсний эхнээс хойш долгио маягтай явж агуулагдахуунаа хойшоо шилжүүлнэ.

 

3.     Хэмт хөдөлгөөн

Гэдэсний хэсгүүдэд цагирган булчин агшиж олон таславч үүснэ. Эргээд суларна. Дахин таславч хажуу талдаа үүснэ. Энэ байдлаар доторхи зүйлээ сайн хольж өгнө.

13.  Бөөрөнд шээс үүсэх нь

Бөөрний бүтэц үйл ажиллагааны нэгжийг нефрон гэнэ. Энэ нь үндсэн 3 хэсэгтэй

1.     Судаст түүдэг

2.     Шумлянск-Боулинын бүрээс

3.     Тахир сувганцарууд

Шумлянск-Боулинын бүрээс нь бөмбөлөг хэлбэртэй хөндий бүрээс энэ нь холтослог давхаргад байна. Энэ дотор артерын судас ороод маш олон салаалаад олон хялгасан судасны торыг үүсгээд судсан түүдэг болдог. Артер нь орж ирснээсээ 2дахин нарийсч бүрээснээсээ гараад тахир сувганцрын хажуугаар салаалж хоёрдогч хялгасан судас болоод цааш венийн судас болдог. Бүрээсны хөндийгөөс тахир сувганцарын хөндий үргэлжилээд ............................бөөрний тархилагт ороод эргэж гогцоо үүсгэж нугалраад дахин дээш өгсөн бөөрний гадарт ирээд нугалуур хураагч сувагтай нэгддэг.

Амьтны бөөрөнд 2сая нефрон ажилладаг энэ нь бөөрний дуслыг үүсгэдэг. Үүнийг ердийн нефрон гэх бөгөөд үүнээс гадна зөвхөн тархилаг давхаргад бүтнээрээ байрладаг өөр нэг нефрон байх бөгөөд үүнийг Юкстрамедулляр нефрон гэнэ. Бөөрний цусан хангамж бусад эрхтнээс 20 дахин илүү байдаг.

Шээс үүсэх механизм

Энэ нь 1. Шүүгдэх 2. Буцаж шимэгдэх гэсэн 2 үе шаттай.

1.     Шумлянск-Боулинын бүрээсны бүрээсэнд орсон артерийн судас түүдгийг үүсгээд нарийн судас  болж гарснаар бүрээсны доторхи артерийн даралтыг эрс нэмэгдүүлнэ. Орох судасны даралт 20-30мммуб байх ба ...................энгэж даралт өндөр байх нь түүдгээр өнгөрч байгаа цусны шингэн хэсэг нь шүүгдэх нөхцлийг бүрдүүлнэ. Энд цусны сийвэнгийн уураг дүрст элементээс бусад бүх бодис шүүгдэн орно. Үүнийг анхдагч шээс гэнэ  уураггүй дүрст элементгүй сийвэн.  Анхдагч шээс үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл нь:

1.түүдгийн доторхи даралт юм.

2.Хялгасан судас бүрээсны хана нийлээд шингэн мембраныг үүсгэдэг.

    2.  Буцаж шимэгдэх шат.

Анхдагч шээс бүрээсний хөндийгөөс тахир сувганцарын хөндийгөөр урсах замдаа найрлагандаа байгаа ихэнхи бодисыг буцаж шимэгдүүлж цусанд оруулдаг. Үүний эцэст жинхэнэ шээс үүснэ. Анхдагч шээсны 1% нь жинхэнэ шээс болно.

Буцаж шимэгдэх нь бөөрний сувгийн хучуур эсийн ажиллагаагаар тусгай ферментийн оролцоотой идэвхитэй шимэгдэнэ. Мөн нэвчилт осмос даралтын зөрөөгөөр идэвхгүй шимэгддэг. Глюкоз амин хүчлүүд фосфат натрийн давсууд натри кали кальцийн ионууд бүгдээрээ цусанд буцаж ордог. Иймд эдгээр нь эцсийн шээсэнд байдаггүй. Энгэж бүрэн хэмжээгээр буцаж шимэгддэг бодисуудыг ялгагдах заагтай бодисууд гэнэ. Харин шээг шээсний хүчил инсулин креатинин шээг шээсний хүчил сульфат зэрэг бодисууд бүрэн шимэгдэхгүй эцсийн шээсээр гадагшлана. Үүнийг ялгагдах зааггүй бодисууд гэнэ. Сувганцрын анхны нугалаанд глюкоз амин хүчил элекролитуудын 80% витаминууд буцаж шимэгддэг. Уруудах сувагт   голдуу ус шимэгдэнэ. Өгсөх сувагт  натрийн давс ионууд буцаж шимэгддэг. Өгсөж уруудах сувгийн дундах гогцоог Генлийн гогцоо гэнэ.

 

 

14.  Дэлэнд сүү үүсэх , сүү ялгарах үйл

Дэлэн нь арьмны гаралтай эрхтэн юм. Хэлтэр нь маш олон цулцантай цулцангийн дотор хана шүүрүүлэгч дотор хана од хэлбэртэй булчинлаг миоэпител байна. Цулцангын хөндий сүүний судал хэлтэрийн урсгуур нийлнэ.

Сүү үүсэлтийн тохируулга.

Сүү шимжилтийн үед их тархины гадар мэдрэлийн тогтолцооны олон хэсэг харилцан уялдаатай ажилладаг гол төв нь гипоталамусд байна. Завсрын тархи өнчин тархины хойд хэлтэртэй холбоотой бөгөөд түүний окситоцин, пролактин нь сүү үүсэлтийг эрчимжүүлнэ нугас ба уртавтар тархи нь дэлэнгийн цусан хангамжыг тохируулна. Эдгээр сүү үүсэлтийн төвүүд амьсгал зүрх судас тэжээл боловсруулалт бэлгийн нягт төвүүдтэй уялдаатай ажиллана. Дэлэнд сүү үүсэх хуримтлагдах нь хоорондоо шүтэлцээтэй дэлэн сүүгээр дүүрч дэлэнгийн доторхи даралт нэмэгдэн хялгасан ба тунгалгийн судас хавчигдах үед сүү үүсэлт саатна. Сүүг саах тусам сүү үүсэлт эрчимжинэ. Сүүний 60% нь цүнхэлд байхад 40% нь цулцан ба урсгуурт байна.

Сүү ялгарах

2 шатаар явагдана.

1.     Мэдрэлийн шат төл эхийгээ хөхөх буюу саах үед хөхний авуурт үүссэн сэрэл төврүү тэмүүлэх мэдрэлээр нугасанд очоод төвөөс түгэх мэдрэлээр хөхний сүүнд ирж түүний чангарал сулрал сүү нээгдэж суларна. Цүнхэлд байгаа сүү ялгарна.

2.     Мэдрэл шингэний шат хөхөх үед үүссэн сэрэл нугасанд очиж уртавтар тархи гипоталамус эфипизийг дамжиж хойд хэлтрийн окситоцин ялгарч цусанд орно. Энэ дааврын ялгаралт сааж эхэлснээс хойш 30-40 секундын дараа эхэлнэ. Дааврын ялгарал 5-10 минутад үргэлжлэн ялгарна. Энэ үед дэлэнгийн цулцангийн булчинт хучуур эд хүчтэй агшина. Энгэснээр цулцангийн сүү хүчтэй шахагддаг  үүнийг эвлэлт гэнэ. Эвлэлт дэлэнгийн 4 хэлтэрт явагдана. Эвлэлтийн үед их хэмжээний сүү саах боломжтой тул машинаар саах нь гараар сааснаас илүү ихийг авахаа гадна сүүлийн буюу цулцанд байгаа сүү тослог ихтэй байна. Цулцанг хэдий чинээ суллаж саана. Төдий чинээ идэвхитэй явагдана.

15.  Уураг, өөх тос , нүүрс усны солилцоо

 Уургийн солилцоо

Уураг нь аминхүчлээс тогтсон өндөр молекулт нэгдэл тэжээл боловсруулах эрхтэнд аминхүчил болтлоо задарна. Аминхүчил цусаар дамжин элгэнд хүргэгдээд эд эсийн бүтцийн уураг биолиогийн идэвхтэй нэгдэл даавар ферментүүд нийлэгжих тухайн амьтны ашиг шимийн уураг болж нийлэгждэг. Мөн амин хүчлүүд нүүрс ус өөх тосны хэсгийг үүсгэдэг. Эд эсийн уураг тодорхой хугацаанд задарна. Задралын эцсийн бүтээгдэхүүн ялгах эрхтнээр гадагшлана. Задралын явцад энерги үүсэж амьдралын бусад үйл ажиллагаанд ашиглагдана. 1гр уураг задархад 4,1ккал үүснэ. БМБ-д биеийн эд эсийн нөхөн сэлбэх үндсэн материал болдог. Уураг нь өөх тос нүүрс уснаас хэзээ ч үүсдэггүй. Уураг нь уурагт нэгдлээс үүснэ. Биед явагдах уургийн солилцоог азотын тэнцвэр буюу азотын блансаар тодорхойлно. Энэ нь гаднаас орох азотын хэмжээ биеэс гадагшлах азотын хэмжээг тодорхойлох шаардлагатай биед орж байгаа азотын азотын хэмжээ гадагшлаж байгаа азотын хэмжээнээс их байвал үүнийг азотын эерэг бланс гэнэ. Ийм тэнцвэр өсвөр насны амьтан хээлтэй таргалж байгаа амьтанд эерэг бланс ажиглагдана. Өвчин эмгэгтэй хөгшин амьтан азотын хэмжээ сөрөг бланс ажиглагдана. Тэжээлээр орж ирж буй уургийн төгс ба төгс бус чанартай уураг гэж ангилна.

Төгс чанартай уураг гэж үл орлогдох аминхүчлийн бүгдийг нь агуулж байгаа уургийг хэлнэ. Үүнд гүзээнд амьдрах б.б-ээс ялгарах уургийг хэлнэ. Хүнд төгс чанартай уурагт сүү байна.

Уургийн солилцооны зохицуулга.

Төв нь завсрын тархи гипоталамуст уургийн солилцооны дээд төв их тархины гадарт байна.

Нүүрс усны солилцоо

Нүүрс ус нь БМБ-д энергийн үндсэн сурвалж болно. Мөн бүтээгч материал болно. Эсийн бүтцийн нийлмэл нэгдэл нуклейн хүчил гликопротейд мөн яс мөгөөрсний бүтцэд орно.

Нүүрс ус БМБ-ын усны эх сурвалж болно. Цусанд байх сахарын хэмжээ төрөл бүрийн амьтан тогтмол байна. Ихэнхи амьтдад 100-160 мг% хивэгч амьтдад 40-60 мг % байна.

Биед нүүрс усны задрал 2 үе шаттай

1.     О2 ийн оролцоогүйгээр задраад сүүний хүчилийг үүсгэнэ.

2.      О2 ийг оролцуулж задраад ус СО2 болно.

Нүүрс усны зохицуулга

Төв нь уурагтай адил. Нүүрс ус задрахад симпатик мэдрэлийн сэрэл онцгой нөлөөтэй.

Өөх тосны солилцоо

Триглицрид тостой төстэй бодис буюу гликолипид, фосфолипид, стрейдууд байна. Биед байгаа өөхийг нөөц ба протоплазмын өөх гэж 2 ялгана.

Протоплазтын өөхөнд эсийн мембран митохондрын бусад өөхийг хэлнэ. Өөхний гол үүрэг нь энергийн нөөцийн их сурвалж 1гр өөх задархад 9,3 ккал энерги ялгарна. БМБ-ын дотоод усны нөөц болдог 1гр өөх исэлдэхэд 1,07 мл ус үүснэ. Тосонд уусдаг витамины уусгагч болно. Дулаан тусгаарлагчын үүрэг дамжуулна. Зарим биологийн идэвхит нэгдлийн бүтцэд оролцоно. Шимэгдсэн өөх тос уурагтай нэгдэж холимикрон гэдэг нэгдлийг үүсгэдэг. Энэ хэлбэрээр цусаар зөөгдөж уушгинд очдог. Уушигны гистоцит эсүүд артерын цусны илүүдэл өөх тос нь исэлдэж үүссэн энерги нь агаарыг бүлээцүүлэхэд ашиглагдана. Энергийн солилцоонд оролцоогүй тосны хүчил элгэнд цусаар өөхний нөөцөнд очиж байршина. Биед өөх исэлдэхэд СО­2 Н2О мөн завсрын бүтээгдэхүүн кетонт бие үүснэ эрүүл амьтанд энэ нь бага хэмжээтэй үүснэ. Үүнд:  Ацитон, ацит цууны хүчил , бетта окситосны хүчил үүснэ.

Өөхний тохируулга

Уурагтай адил симпатикын нөлөөгөөр өөхний задрал идэвхжинэ. Инсулины нөлөөгөөр өөхний нөөцлөлт идэвхжинэ.

 

Амжилт хүсье шалгалтаа амжилттай өгөөрэй

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 19765 удаа

Сэтгэгдлүүд

2014-12-01 - ganaa

Бичсэн: ganaa (зочин)
bayrlalaa mash heregtei medeelel bna mebs 3 kurs баярлах баярлах
. Шууд холбоос

2014-05-31 -

Бичсэн: Зочин (зочин)
maliin medreliin togtoltsoonii erhtenuudiin uureg, ach holbogdol, angilal, ontslogiin talaar medeelel oruulaj uguuch
. Шууд холбоос

2014-05-22 -

Бичсэн: Зочин (зочин)
heregtei yum ih bn amjilt husie
гоё шүү
. Шууд холбоос

2014-04-05 -

Бичсэн: Зочин (зочин)
хэрэгтэй зүйл их бна. Бие махбодид энерги үүсэх механизмийг оруулж өгч туслаач
. Шууд холбоос

2014-03-29 -

Бичсэн: Зочин (зочин)
эсэд мэдээлэл дамжуулах хэлбэр түүний механизм enni talaar oruulj uguuch
. Шууд холбоос

2014-03-10 -

Бичсэн: Зочин
маш их баярлалаа
. Шууд холбоос

2012-12-16 -

Бичсэн: nono (зочин)
hoooh iim page bdg gj mdeeguu shdee.. en material jin 3 in gost orj ireh yum uu mm??? gosiin material bwl hiigech !!! bs zondoo ih bayrlalaa heregtei mdeeelel zondoo bn ярзайтал инээх oorinho page iig HAAIS in MEBS gd group d ee surtchilaaj ee mdku neg ni mdj awn shdee ярзайтал инээх
. Шууд холбоос

2012-06-01 - goy shooo

Бичсэн: лууяа (зочин)
dahid material baival oruulaarai
. Шууд холбоос

2012-05-07 -

Бичсэн: Anujin (зочин)
bayrlalaa heregtei medeelel oruulsand.dahiad heregtei medeelel oruulaarai.amjilt
. Шууд холбоос



:-)
Спэм хамгаалалт:
   
 

Миний тухай

МЭДЭЭ,МЭДЭЭЛЭЛ

. ДНХ-гийн олшруулалтын механизм
. Адууны элдэв өвчнийг эмчлэх ардын арга
. Эмийн хэлбэрийн тухай
. Зөөлөн эмийн хэлбэр
. Хор судалал
. Эмгэг Физиологи
. Зүрх судасны бүтэц
. Анатомийн шинжлэх ухааны судлах зүйл, арга, ангилал
. Онош судлал
. Госсын асуултууд
. Физиологи
. Дэлхийн шилдэг 10 хакардалт
. Өөрийгөө хөгжүүлэх 24 практик арга
. Хэрхэн хурдан шивж сурах вэ?
. Хэрхэн компьютерын мэдлэгтэн болох вэ?
. Хард дискны талаар
. Нуклейн хүчлийн бүтэц. ДНХ-ийн нийлэгжил
. ДНХ /дезоксирибонуклейны хүчил/
. Компьютер дээр хурдан бичиж сурах
. Мал эмнэлэгийн эрүүл ахуйн шинжлэх ухааны судлах зүйл, ач холбогдол

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. google
. asubi.mn
. download.mn
. mail.ru
. Yahoo
. Facebook
. blogmn
. Bolor-toli

ЦАГ

Тоолуур

Миний блогийн 179383 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 11 » Нийт: 20
Өмнөх | Дараагийн